Ерөнхийлөгч НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулганд оролцохоор мордлоо
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2024 оны есдүгээр сарын 21-26-ны өдрүүдэд Нью-Йорк хотноо ажиллаж, НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 79 дүгээр чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд оролцоно.
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн энэ жилийн чуулганы Ерөнхий санал шүүмжлэлийг “Хэнийг ч үл орхигдуулах: одоо болон ирээдүй хойч үеийнхний төлөө хамтдаа энх тайван, тогтвортой хөгжил, хүний эрхэм чанарыг дээшлүүлэх нь” сэдвээр зохион байгуулна.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ирээдүйн асуудлаарх дээд түвшний уулзалт, НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 79 дүгээр чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд тус тус оролцож, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар Монгол Улсын байр суурь, төр, засгаас хэрэгжүүлж буй гадаад бодлогын зорилт, тэргүүлэх чиглэлийг танилцуулж үг хэлнэ.
Мөн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга болон гишүүн зарим улсын төр, засгийн тэргүүнтэй хоёр талын уулзалт хийж харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцохоор төлөвлөж байна.
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 79 дүгээр чуулганд 140 орчим улс орон төр, засгийн тэргүүний түвшинд оролцохоо мэдэгджээ. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2021 оноос жил бүр НҮБ-ын Ерөнхий Ассамблейн Ерөнхий санал шүүмжлэлд оролцож байна.
Эх сурвалж: ЕТГ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ТЭНЭЭЛ ЯВАХ ЮМ АЖЛАА ХИЙГЭЭЧ ЭНЭ МОНГОЛ ӨВӨЛД БЭЛЭН ҮҮ? ӨНГӨРСӨН ӨВӨЛ ЯАЛАА ЭНЭ АЙМШИГТ ХОТ ӨВӨЛД БЭЛЭН ҮҮ? ГАНЦ МУУ НЯМБАА ОРИЛООД ХАШГИРААД ГАЧААЛДААД Ч НЭМЭР АЛГА ОДОО ЖААХАН ТОГТОЖ АЖЛАА ХИЙ НАМАЙГ ГАНЦ УДАА АВААД ЯВЧИХАЖ БОЛОХГҮЙ БАЙГАА ЮМ УУ? ДЭЛГҮҮР ХЭСЭХ ГЭСЭН ЮМ.
Очоод бас бүтэхгүй юм ам�##�чихаад ирэхгүй юмсан, элдэвийн хур�##� зөвлөгөөн багадаагүй шүү
Нэг л их зугaaлсан хоосон толгой. Англиар ч үг хэлж чадахгүй. Гэтэл ард иргэд нь ядуу, улс орон нь эдийн засгийн хямр�##�д орсон, авилгaлд идэгдсэн, утаа, түгжрэлдээ дарлуулж, хорт хавдраар дэлхийд тэргүүлж байдаг. Яачихсан удирдагч гэхээрээ ингэж улс орноо гаргуунд нь хаядаг байнаа.
Кофи Аннантай уулзчихаад ирээрэй
Одоо ихэнх улс орон манайхыг ойлгох болов уу?!