Улс төрийн мэдээЭДИЙН ЗАСАГ

Инфографик: Зээлжих зэрэглэл B+ болсон ч эдийн засаг 2011-2015 оны сэргэлтийн үетэй дүйх үү

"Fitch" агентлагаас манай улсын зээлжих зэрэглэлийг B+ түвшинд шинэчлэн үнэлээд байна.

Үүнийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Эдийн засаг тэлж, гадаадын хөрөнгө оруулалт эрчимжиж байсан 2010 оны үетэй дүйцэж ирсэн нь энэ" хэмээн тайлбарласан.

Харьцуулж харъя.

Эдийн засаг, хөгжлийн яамнаас энэ оны эхээр бэлтгэсэн инфографикийг жишээлж харъя. Тус графикт гурван өөр өнгийн шугам байгаа. Улаан шугам нь "Fitch" агентлагийн зэрэглэлийг дүрсэлсэн аж.

Үүнээс харвал, 2011-2015 оны үед зээлжих зэрэглэл B+ байжээ. Харин 2016 оноос эхлэн унаж, 2017 онд хамгийн доод зэрэглэлдээ буюу B+ болсон байна.

Харин сүүлийн зургаан жил В үнэлгээнд тогтвортой хадгалагджээ.

"Fitch" агентлагаас манай зээлжих зэрэглэлийг B+ түвшинд үнэлж байсан 2011-2015 оны үед Тавантолгой, Оюутолгойг эргэлтэд оруулах асуудал ид хөндөгдөж, ажил хэрэг болж байсан. Монгол Улсын эдийн засагт гэгээ туссан он жилүүд гэж үздэг. Энэ утгаараа Ерөнхий сайдын тайлбар үнэн байна.

Харин эдийн засгийн нөхцөл байдлыг зээлжих зэрэглэлээр шууд дүгнэх нь өрөөсгөл. Иргэдийн амьдралд инфляц, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ, ам.долларын ханш шууд нөлөө үзүүлж байдаг. Мөн нэг хүнд ноогдон дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтөөр үүнийг хэмжинэ.

Тэрхүү үзүүлэлтүүдийг өнөөдөртэй харьцуулж үзвэл,

Инфляцын хувьд:

Улсын хэмжээний инфляцыг B+ зэрэглэлд үнэлэгдэж байсан 2011 оноос хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд дээрх графикаар харууллаа.

Ингэхэд инфляцын хэмжээ тэр үед өнөөдрийнхтэй харьцангуй ижил байжээ.

Ам.долларын ханшийн хувьд:

Харин ам.долларын ханш тасралтгүй өссөн. 2011-2015 онтой харьцуулах аргагүй өндөр.

Нэг хүнд ноогдох ДНБ-ий хувьд:

Тэгвэл, нэг хүнд ноогдох ДНБ-ий хэмжээ сайн өсжээ. 2023 оны байдлаар 6 мянган ам.долларт хүрч. 2011-2015 оны явцад хамгийн ихдээ 4.5 мянган ам.долларт хүрч байсан байна.

Дээрхээс харвал голлох үзүүлэлтүүд зээлжих зэрэглэлийн адил өссөн эерэг үзүүлэлттэй байна. Гэхдээ ам.долларын ханшийн өсөлт л иргэн, ААН-үүдийн санхүүгийн нөхцөл байдалд тээг учруулж байгааг олж харж болно.

Ташрамд, "Fitch" агентлагаас Монгол Улсын зээлжих зэрэглэлийг B+ болгож үнэлсэн гол шалтгаануудаа дараах байдлаар илэрхийлсэн юм.

  • Уул уурхайн салбарын эрчимтэй тэлэлтийн үеийн нөөц бүрдүүлэлт
  • Уул уурхайн салбар дагасан өсөлт
  • Төсвийн алдагдал бага байна
  • Төсвийн хурдацтай тэлэлт
  • Өрийн түвшин тогтворжиж, тулгамдсан эргэн төлөлтгүй болсон
  • Засгийн газрын хуримтлал
  • Урсгал дансны тэнцэл, ГВУН нэмэгдсэн
  • Мөчлөг дагасан тэлэх бодлого
  • Бүтцийн үзүүлэлтүүд сайн

М.ТЭНГИС

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button