Нийгэм мэдээ

23 шуудай хонин арц тээвэрлэж явсныг илрүүлэн, шалгаж байна

Өнөөдөр Завхан аймгаас Улаанбаатар хот руу хонин арц тээвэрлэж явсныг илрүүлэн, шалгаж эхэлжээ.

Тодруулбал, иргэн Э нь ховор ургамалд тооцогдох 23 шуудай хонин арц тээвэрлэж явсан үйлдлийг Экологийн цагдаагийн албанаас илрүүлж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Эрүүгийн хуулийн 24.8 дугаар буюу "Байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэх" зүйл ангиар энэ нь 5400 нэгжээс 27 мянган нэгжээр торгох, эсвэл 1-2 жил хүртэл зорчих эрхийг хязгаарлах, эсвэл 1-5 жил хүртэлх хугацаагаар хорих ялаар шийтгэдэг гэмт хэрэг юм.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button