"Оюу толгой" ХХК-ийн ТУЗ-ийн дарга Г.Батсүх тэтгэвэрт гарч, Шон Хинтоныг томиллоо
"Оюу толгой" ХХК-ийн ТУЗ-ийн даргаар 15 жил ажилласан Г.Батсүх тэтгэвэртээ гарч байна. Улмаар түүний оронд Шон Хинтоныг томилжээ. Шинэ ТУЗ-ийн дарга ирэх аравдугаар сарын 1-нээс ажлаа авах аж.
Тус компанийн хэвлэлийн албанаас Шон Хинтоныг "Англи, Австрали иргэншилтэй, Монголд ажиллаж амьдарсан арвин туршлагатай, олон улсын бизнес, тогтвортой хөрөнгө оруулалтыг чиглэлээр өргөн мэдлэгтэй" гэж тодотгожээ.
Г.Батсүх энэ талаар "Төсөл цаашдын хөгжих замдаа итгэл төгс орсон. Иймд миний бие үүрэгт ажлаа шилжүүлэн өгөх цаг ирсэн гэж үзэж болно. Энэ бүх амжилтад Оюу толгойн хамт олны хөдөлмөр зүтгэл шингэснийг бахархан тэмдэглэе" гэж хэлжээ.
Харин ТУЗ-ийн даргаар томилогдож буй Шон Хинтоны хувьд "Асар их үүрэг хариуцлага ирж буйг ухамсарлан, бахдах сэтгэл төрж байна. Өнөөг хүртэл цогцлоож ирсэн гайхалтай амжилтыг улам бэхжүүлж ажиллана гэдэгтээ итгэлтэй байна. Миний хувьд компанийн засаглалын өндөр хэмжүүрийг дагаж мөрдөхийг урьтал болгоно. Компанийн бизнес, байгаль орчин болон нийгэмд чиглэсэн үйл ажиллагааг чухалчилна" гэж ярьжээ.
Шон Хинтоны тухай нэмэлт мэдээлэл:
Шон Хинтон олон улсын бизнес, нөлөөллийн хөрөнгө оруулалт, менежментийн зөвлөх үйлчилгээ, хүмүүнлэгийн чиглэлээр гуч гаруй жил ажилласан, олон улсын бизнесийн арвин их туршлагатай. Тэрээр “McKinsey and Company” фирмд төрөл бүрийн алба хашсанаас гадна хэвлэл мэдээллийн салбарт удирдах шатны олон төрлийн ажил хийж байсан. Түүнчлэн, шинэ тутам хөгжиж буй зах зээлд нөлөөллийн болон хариуцлагатай хөрөнгө оруулалт хийх, хүртээмжтэй эдийн засгийн өсөлтийг хангах чиглэлд ажлын замналынхаа дийлэнх хугацаанд ажиллаж ирсэн байна.
Тэрээр анх “British Council” хөтөлбөрийн хүрээнд 1988 оны 12 дугаар сард Монголд ирж, МУИС-д монгол хэл суралцах болсон. 1990-ээд оны эхээр Монголын баруун хязгаар Ховд аймагт нүүдэлчин малчдын дунд амьдарч, Монголын уртын дууны өвөрмөц уламжлалын талаар эрдэм шинжилгээний ажил хийж байжээ. 1990-ээд онуудад Монголд багагүй хугацааг өнгөрүүлж, Английн “Raleigh International” хүмүүнлэгийн байгууллагын зохион байгуулдаг олон улсын залуучуудын хөтөлбөрийн анхдагч ээлжийн нэгийг зохион байгуулсан бөгөөд энэхүү ажлынхаа хүрээнд алслагдсан орон нутгийн иргэдэд эмнэлгийн болоод бусад шаардлагатай тусламж үйлчилгээг хүргэсэн байна. Мөн тэрээр Монгол дахь гадаадын хөрөнгө оруулалттай анхны бизнесүүдийн нэг болох “Номадс” жуулчны компанийг үүсгэн байгуулсан.
Шон Хинтон Монголоос явсныхаа дараа ч Монголыг дэлхийн бусад улс орнуудтай холбох харилцаа хамтын ажиллагааг байнга дэмжсээр ирсэн бөгөөд үүний нэг жишээ нь 1997 онд Монгол Улсаас Австралийн Холбооны Улсад суух Өргөмжит консулаар томилогдсон явдал юм.
Шон Хинтон 2008 онд Монголд эргэн ирж, гадаадын шууд хөрөнгө оруулалтыг дэмжих чиглэлээр “Goldman Sachs” хөрөнгө оруулалтын банктай хамтран ажиллажээ. Тэрээр мөн Оюу толгой төслийн эхний жилүүдэд Рио Тинто группт зөвлөхөөр ажиллаж, бүс нутгийн эдийн засгийн хөгжил, орон нутгийн чадавхыг бэхжүүлэхэд чиглэсэн "Төслийн эерэг нөлөөлөл" хөтөлбөрийг удирдаж, Оюу толгойд өргөн хүрээтэй дэмжлэг үзүүлж ажилласан байна.
Тэрээр 2015-2022 онуудад нөлөөллийн хөрөнгө оруулалт, тогтвортой санхүүжилтэд чиглэсэн хэд хэдэн үүрэгт ажлын зэрэгцээ Монголын Нээлттэй Нийгэм Хүрээлэнгийн “Эдийн засгийн хөгжлийг дэмжих Соросын сан”-г удирдаж, олон улсын хүмүүнлэгийн бусад төсөл хөтөлбөрт нөлөөллийн хөрөнгө оруулалтын сан байгуулахад нь зөвлөж ажилласан байна. Шон Хинтоны сүүлийн үеийн болоод одоо ажиллаж буй Төлөөлөн Удирдах Зөвлөлийг дурдвал “Nature Finance”, “Байгалийн баялгийн засаглалын хүрээлэн” зэрэг байгууллагуудын ТУЗ багтаж байна.
М.ТЭНГИС
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
За нүдээ олсон томилолт гэж үүнийг л хэлэх байх.Батсүх гуай чухам ямар ямар төслийг энэ хугацаанд маш үр ашигтай нөлөөлөл сайтай хөгжүүлсэн юм бол?Гол ньТУЗийн даргын ажлын тайланг тодорхой тайлагнах хэрэгтэй байлаа.Зөвхөн орон тоо бөглөж суусан юм уу???Батсүхийн дорвитой хийсэн санаачилсан төслийг танилцуулб�##� сайн бна, мэдээлэлд ойрхоноо д�##�имдуулж охиноо өндөр �##�бан туша�##�д очуулах хэмжээний ажил л хийсэн юм биш байгаа???
Ot mongol irged jagsaj temtsej zogsooh heregtei mongol irged mongol ulsiin esreg luibarchid urbagchid iin geree
Eniig shorond ni hiiheer bnaa...
Эх орноосоо урвагч хулгайч.
БАГАБАНДИ ХААЧИВ ТИТЭМ ҮГЭЭ Ч ЧААХАА БОЛИЛОО ЕРӨН ЭНЭ НӨХӨР АМЬД УУ? ҮХСЭН ГЭЖ СОНСОГДООГҮЙ Л ЮМ БАЙНА БАГАБАНДИЙН ХОЁР ТАЯГ ОТГОНБИЛЭГ БАЛДОРЖ ХОЁР НУРАХАД БАГАБАНДИ ХЭН Ч БИШ БОЛСОН ХӨӨРХИЙ ОДОО МАК н БОССЫГ БАРААДАЖ АЯГА ХООЛ ИДЭЖ ЯВАА БАЙХ
Титэм үг бичигч нь Тэнгэрт х�##�ьснаас хойш таг болсоон өөрийн толгойгоор бичдэггүй хүн шүүдээ бичүүлдэг нь.
Тэтэм үгээ Эрдэнэтэд шахчихсан. Түүний хайртай дүүнь шууд компаний мөнгөөр аваад дарчихсаан.
Монголдоо тустай юу хийсэн гэж тунхаглаад байгаа юм болдоо гадны гар хөл боол болчхоод
Оросоос бусад орны монголд ажиллахаар ирсэн хүмүүс эхлээд заав�##� монгол хэл сурдаг. Харин Оросууд ...элчин сайд байсан Азизов билүү нэг татар угсааны гөлөг ....намайг үхсэн хойно монголоор яриулаарай гэж хэлсэн...нэг ч монгод үг мэдэхгүй байж байгаад буцсан...
Нэрийг нь сонсоход урд хөршийнх байхаа даа
Хийх ёстой ажлуудаа гайхуулаад яахав. сэтгэлээсээ зөв хийгээд явчих. Рио тинто Монголоос ханг�##�ттай авч бгаа групп. Монгол улсад маань авилга авдаг өгдөг уул уурхайд дуртай дарга нарыг төрүүлж өсгөж өглөө. Тэр утсан хүүхэлдэй нар нь газар доорх бүх үнэт баялагт маань шунаад ханаж цадахгүй найз нөхөд гэр бүлээрээ үр хүүхэдтэйгээ �##�бан туша�##� ашиг сонирхолоор нэгдэж орлоо. Батсүх гэж хулгайч явсан ч Шон гэдэг гадны хулгайч илүү их ц�##�ин авч илүү их хулгай хийж өгнө групптэй.
uu p###a Danhaa mongoliin hurungund mongol hunee l tomilloldo. gadnihan mongoliin tuluu ajillah uu
Яг үнэн
Харийн чөтгөрүүдтэй нийлж эх орноо идсэн урвагч !!! Үхэж д�##�д ормор .
Энэ Батсүх гэгч этгээд 15 жил Монгол Улсын эрх ашгийн эсрэг ажилласан. Тагнуул ч гэж үзэж болно. Эзэндээ үнэнч зүтгэсэн боолын боол, босгоны шороо. Бас Н.Багабанди байна. Багабанди, Батсүхийн хоршил ч их хор уршигтай. Улс дамжин элчин сайдаар ажиллаж, эздийнхээ захи�##�гыг биелүүлдэг байсны нэг тод жишээ, гай барцад нь Баянхонгорт ухаж буй Канадын хөрөнгө оруул�##�ттай компани. Одоо тэндээ очиж ТУЗ-ийн дарга болно, харж л байгаарай.
Яг үнэн, урд зүгийн хүн
Өөрөө баяжаад улс орон будаа
Зайлж д�##�д д�##�д орморууд.тэд монголын төлөө юуч хийгээгүй.