Олон улсын УУЛЫН өдөр тохиож байна

Дэлхийн хүн амын 15-20 хувийг уулын бүсэд амьдарч буй хүмүүс бүрдүүлдэг. 2003 онд НҮБ-ын Ерөнхий ассамблейгаар “уулын хүмүүс”-ийн ёс заншил, соёлын өвийг хамгаалах тал дээр анхаарал хандуулах болжээ.
Энэ тухай ойлголтыг нэмэгдүүлэх, мөн уул бол дэлхийн бөмбөрцөгийн ихээхэн чухал үүрэг бүхий газар нутаг хэмээн олон нийтэд таниулах зорилгоор жил бүрийн арванхоёрдугаар сарын 11-ний өдрийг тэмдэглэдэг болсон байна. Үүнээс хойш жил бүр тухайн өдрийг тодорхой сэдвийн хүрээнд тэмдэглэж ирсэн аж.
2019 оны Олон улсын уулын өдрийн сэдвээр “Mountains matter for youth” хэмээж, ирээдүйг өөрчлөх залуучуудад хандсан хүүхэд, залуу үед уул бол цэвэр ус, цэвэр эрчим хүч, хоол хүнс, эрх чөлөөний эх үүсвэр, орон зай гэдгийг ойлгуулах ухамсарлуулах зорилготой, энэ өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх гэж байгаа юм.








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Мэдээ хуулахаа болиоч ээ.Ичдэггүй юм бэ яасан