14 мега төслийн муу халхавч нь "АН, ХҮН намыг дуугүй болгох"
"Ерөөсөө яг төвлөрч 14 мега төсөл зоож байгаад, яаж ийгээд хөдөлгөж, ажил хэрэг болгоё" гэдэг товьёог барьж авцгаав, Л.Оюун-Эрдэнийн танхим. Түүндээ нийцүүлж, төсвөө тодотгоод, маргааш нь MCS-ийн Ж.Оджаргал, "Таванбогд"-ын Ц.Баатарсайхан тэргүүтэй томчуудтайгаа уулзаж, том төслүүд болоод ирээдүйн зураглалаа ярьж харагдав. Энэ бол Л.Оюун-Эрдэнэд байдаг амин ажилсаг зан нь.
Тэр Засгийн газрын 100 хоногтоо багтаж, өнөөх 14 мега төслөө хөдөлгөж эрчимжүүлэх ажлыг сайд нарынхаа дунд зарлажээ. Мэдээлэгдээд байгаачлан, 14 мега төсөлд,
- “Гашуунсухайт-Ганцмод”, “Ханги-Мандал”, “Шивээхүрэн-Сэхээ” хилийн боомтуудын хил дамнасан холболтын төмөр замын төсөл,
- Тавантолгойн дулааны цахилгаан станцын төсөл,
- Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын төсөл,
- Эгийн голын усан цахилгаан станцын төсөл,
- Сэргээгдэх эрчим хүч ба тархмал эх үүсвэрийг хөгжүүлэх төсөл,
- Хэрлэн-Тоонот, Орхон-Онги ус дамжуулах хоолойн төсөл,
- Эрээнцав-Чойбалсан-Бичигт чиглэлийн босоо тэнхлэгийн төмөр замын төсөл,
- Монгол, Францын хамтарсан Ураны төсөл,
- Нүүрс-хими, Кокс-химийн цогцолборын төсөл,
- Зэс боловсруулах цогцолборын төсөл,
- Гангийн цогцолборын төсөл,
- Газрын тос боловсруулах цогцолборын төсөл,
- Алт цэвэршүүлэх үйлдвэрийн төсөл,
- Үндэсний хиймэл дагуулын төслүүд багтсан.
Дээрх жагсаалтыг ерөнхийлж харвал: Төмөр зам, эрчим хүч, аж үйлдвэржилт гэсэн хэдхэн түлхүүр үгэнд л хураагдаж байгаа юм. Хар үгээр тайлбарлавал,
- Ирэх жилүүдэд хэдэн мухар замуудаа хятадтай холбож, жилдээ 100 сая тонн нүүрс гаргадаг болох мөрөөдлөө биелүүлэх,
- Нийгмийн салбарын өмнө хөгжих ёстой ч тэртээ жалганд хаягдсан эрчим хүчний салбараа хамаг хүчээрээ өргөж татах,
- Алт, зэс, ган зэргээ дотооддоо боловсруулдаг болох,
- Газрын тосны үйлдвэрээ нээж, ураны их хэрүүлээ төсөл болгон түүхэндээ анх удаа шахам ажил хэрэг болгох,
- Дэлхийд жаахан тоогдохын тулд хиймэл дагуул, технологийн төслүүдээ орхихгүй байх зэрэг агуулга барьсан нь харагдана.
Том төслүүдийг чиг үүргээрээ,
- Эрчим хүчний салбарыг Б.Чойжилсүрэн,
- Зам тээврийн салбарыг Б.Дэлгэрсайхан,
- Аж үйлдвэрийн агуулгуудыг Ц.Туваан,
- Технологийн чиглэлээ Ц.Баатархүү хариуцах нь ээ.
Гол ачааг үүрч, Засгийн газрынхаа нэр нүүрийг тахлах ажлыг үндсэндээ дээрх сайд нар хариуцна гэсэн үг.
Урдуудтай учраа олж сурсан, монголд анхны хамгийн урт төмөр замыг хувийн хөрөнгөөрөө барьсан, энэ салбарын сайхан, муухайн ард явдаг Б.Дэлгэрсайхан бол төмөр замуудаа урд хөрштэй холбох үндсэн ганцхан гэмээр үүрэгтэй л энэ салбарыг ахалж байгаа болов уу. Тэр Иргэний нисэх, агаарын тээвэр зэрэг бусад хэсгээ намынхаа дүү нарт хөшигний ард тавьж өгөөд, тэд нь сайхан дураар загнаж яваа.
Өнгөрөгч сонгуулиар 70 тэрбумыг хувиасаа гаргасан гэгдсэн Б.Чойжилсүрэн ирэх жилүүдэд хамгийн классик сайд байх нь ээ. Ерөөсөө л энэ жилүүдэд эрчим хүчний төслүүд хамгийн их яригдаж, энэ салбарынхан мода-д орох нь нэгэнт тодорхой болчхоод байна.
Нөгөө талд АН-аас сайдын суудал авсан Ц.Туваан монголд баригдахаар удтал яригдсан ч дотроосоо хорлох маягаар ажлыг нь явуулдаггүй алт боловсруулах үйлдвэрийг нь жишээ нь ашиглалтад оруулах үүрэг хүлээжээ. Басхүү Сэлэнгэ, Дархан чиглэлд аж үйлдвэрийн парк хөгжүүлнэ гэж байсан муу нэрт "сахал" Д.Эрдэнэбилэгийн мөрөөдлийг Ц.Туваан энэ жилүүдэд хариуцах нь ээ.
Харин МАН-ын нэр дэвшигчдийн дотоод зодооны дундуур аз эзээр гишүүн болсон Ц.Баатархүү эдүгээ технологийн шийдэл энэ засгийн газарт ярих нь ээ. Л.Оюун-Эрдэнэ сонгуулиар голлох сэдвээ болгосон Ц.Элбэгдоржийн суганаас сайд авсан нь гайхах зүйл биш болтлоо тэд өвөр түрүүндээ орчхоод байна.
Гэхдээ шатахуун, Эгийн голын УЦС-ын асуудлаа В.Путинтэй өөрөө ярьж, урагшаа Замын-Үүдэд Ван И-тэй төмөр зам, Эрдэнэбүрэнгийн төслөө Л.Оюун-Эрдэнэ бас өөрөө л хэлцлээ хийв. Энэ нь Х.Нямбаатар ХЗДХ-ийн сайд атлаа нүүрсний гаргалт хариуцаж байсан шиг чухал ажлаа яг таг даалгаад өгчих сайд ховор байгааг илтгэнэ.
Жингээрээ АН-ын хэдэн сайд нар Л.Оюун-Эрдэнийн тархинд орсон романтик ажлуудыг цаасан дээр эмхэлж, эсэргүүцэхгүй байхад л тэдэнд суудал өгсний хэрэг гарахаар тооцсон мэтээр ажил нь ганц бие төвтэй яваа. Нөгөө талд яг таг ачаа үүрч, зүтгүүр ажиллах сайд АН-ын хэд дотор байхгүй. ХҮН нам засагт хамтрах хугацаанд ерөөсөө жаахан бийлэгжихээ л бодох хэмжээний төлөвшилтэй.
Тэгэхээр энэ ажил өгсөн юм шиг атлаа яг итгэж өөр лүүгээ оруулдаггүй Л.Оюун-Эрдэнийн хувийн үзэл дор парламентын сөрөг хүчний дуу хоолой ч дарагдчихаж байгаа юм. Голлох 14 мега төсөл дээрээ хамтарсан нэртэй авчиг тэд үнэндээ хамтарсан ч юм үгүй, эсэргүүцсэн ч юмгүй. Дундын бүсэд АН, ХҮН нам нь гацав. Хожил болоод муу тал нь олон нийтэд чухам яаж ирэхийг бас хэрсүү уншигч бодох л нюанс юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Яг зөв
чи дарагуйлагдана тэнэгээ ядуу хэвээрээ өөөдлөхгүй м�##�аа!!!!!!!
Сөрөг хүчингүй, хамтарсан засгийн зорилго нь ажил явуулах ч тэр хирээрээ маш их хөрөнгийг хян�##�тгүйгээр зарцуулж өөрсдөө хувааж авах гэдгийг хэн ч мэднэ шүү !!!
таанууст тийм олон том том юмнууд хэрэггүй! Харьцаа гэж авах юмгүй байдаг байж зда!
Эрдэс баялагын томоохон төслүүд хэрэгжих нь түүний эдийн засгийн үр өгөөжийг бараг л 2 дахин түүнээс ч илүү нэмэгдүүлэх боломжыг бүрдүүлнэ. Үүний тулд тогтвортой эрчим хүч шаардлагатай. Тийм учраас Эрчим хүчний эдгээр төсөл маш чух�##� билээ. За тэгээд тээвэр ложистик гээд бүгд л улсын хөгжлийн ургашлуулах томоохон төслүүд хэрэгжих нь Монголын ард түмний амьдр�##�д эерэгээр нөлөөлөх нь дамжиггүйээ.
Сөрөг цөндөө гишүүд орсон шдээ !!!!!! яагаад МАН -д илүү байж чадахгүй!!!! Хамтарсан гээд ингэж завааруул Шууд Татан буулгах хэрэгтэй !!!!!!! Ард түмэн шинэ сөрөгтэй ажилана гээд л итгэж байсан сан !!!!!!!! даргуйлагчидийг хувилдах Хугцаа бүү өг !!!!!!!Иргэдийн хараанд байгааг мартаа юү !!!!!!!!!!