Нийгэм мэдээ

Сэрэмжлүүлэг: Орхон аймагт орон сууцны байранд ахуйн хийн түлш дэлбэрсэн байна

Орхон аймагт өчигдөр буюу энэ сарын 23-ны өдөр орон сууцны байранд ахуйн хийн түлш дэлбэрсэн хэрэг гарлаа.

Энэ талаарх дуудлага мэдээлэл тус аймгийн Онцгой байдлын албанд өдрийн 14 цагт ирсэн байна. Дуудлага ирснээс хойших гурван минутад албаныхан очиход тухайн тоотод хүн байгаагүй бөгөөд цахилгаан зуухыг асаалттай орхисон мөн дээр нь хийн түлшээр ажилладаг зуухыг давхар тавьж хэрэглэсэн байдалтай байсан аж.

Өөрөөр хэлбэл, цахилгаан зуух дээр давхар хийн түлшээр ажилладаг зуух байршуулж хэрэглэснээр дэлбэрэлт болсон гэж урьдчилсан байдлаар дүгнэж буй. Тиймээс иргэд та бүхэн болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэхийг албаныхан зөвлөж байна.

З.УЧРАЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button