Өнөөдөр орон нутгийн сонгуульд нэр дэвшигчид үнэмлэхээ авч сурталчилгаагаа эхлүүллээ
Өнөөдөр/2024.09.26/ орон нутгийн сонгуульд нэр дэвшигчид албан ёсоор нэр дэвшигчийн үнэмлэхээ гардан авснаар сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхэлнэ.
9:00 цагт: УИХ-аас Монгол Улсын 2025 оны төсвийн төсөлд тусгасан “Хөгжлийн бүтээн байгуулалтын онцлох төслүүд”-ийн талаарх олон нийтийн хэлэлцүүлэг Төрийн ордонд болно.
9:00-11:00 цагт: "Төрөөс мөнгөний бодлогын талаар 2025 онд баримтлах Үндсэн чиглэлийн төсөл"-ийг сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнуудад танилцуулах нээлттэй хэлэлцүүлэг Монголбанкны Г байранд болно.
10:00 цагт: АНУ, Японы багш нар робот мэс заслын талаар сонирхолтой лекц Чингис зочид буудалд болно. Утас: 99015787
11:40 цагт: -Богд Хааны Ордон музей “Хаан Ордны намар” музейн нээлттэй өдрүүд арга хэмжээг уламжлал болгон зохион байгуулдаг үзэсгэлэн Богд Хааны Ордон Музейн үзэсгэлэнгийн танхимд болно. Энэхүү үйл ажиллагааны хүрээнд “Хааны Хачин” үзэсгэлэнг дэлгэн үзүүлж байна. Тус үзэсгэлэнд Хааны ордны сонин цуглуулга болох “Бодлоор зангидсан илд, хүн болоод үхрийн чулуужсан тархи, эр тахианы өндөг, галбарваасан мод тэргүүтэн ховор өвөрмөц үзмэрүүд, амьтны цуглуулга, VIII Богд Жавзандамба хутагт болон Улсын Эх Дагина Дондовдулам нарын эдэлж хэрэглэж байсан хааны титэмт малгай, хүрэм, алтан гутал хатны булган хамжаар, барын арьсан дэвсгэр зэрэг ховор нандин үзмэрүүдийг энэ үзэсгэлэнгээс үзэх боломжтой юм.
14:00 цагт: -“ДЭЛХИЙН ЦИРК МОНГОЛД-2024” тоглолтын хэвлэлийн бага хурал болно.
14:00 цагт: УИХ-аас “Эрүүл мэндийн салбарын 2025 оны төсөв”-ийн төслийн талаар олон нийтийн хэлэлцүүлгийг Төрийн ордонд зохион байгуулна.
15:00-16:30 цагт: Хятадын нэрт зохиолч Лиү Жэньюань “Хятадын өнөө үеийн утга зохиолын хөгжлийн хандлага” лекц, уулзалт МУИС-ийн төв байрны дугуй танхимд болно.
-“Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл-2024” Төв цэнгэлдэх хүрээлэнд энэ сарын 29 хүртэл үргэлжилнэ.
-Монгол Улсад аялал жуулчлалын салбар байгуулагдсаны 70 жилийн ой, дэлхийн аялал жуулчлалын өдрийг угтан 22 дахь удаагаа зохиогдож буй "ГРАНД ТУР-2024" аялал жуулчлалын Улсын XXII олимпиадын намрын улирлын тэмцээн энэ сарын 25-27-нд болж байна.
-Монголын Аялал Жуулчлалын Холбоо “АйТиЭм” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнг 1999 оноос хойш 25 дахь жилдээ буюу энэ сарын 25-27-нд "Мишээл экспо"-гийн үзэсгэлэнгийн танхимд зохион байгуулж байна.
-Эрүүгийн цагдаагийн албанаас шүүхээр эцэслэн шийдсэн хэрэгт эд мөрийн баримтаар хурааж, шинжээчийн дүгнэлтээр түүх, соёлын дурсгалт биет өв болох нь тогтоогдсон эд өлгийн зүйлсээр “Аврагдсан өв” тусгай үзэсгэлэнг Чингис хаан Үндэсний музейд энэ сарын 25-27-нд зохион байгуулж, олон нийтэд танилцуулж байна.
-“Найрамдлын 75 жил” гэрэл зургийн үзэсгэлэн энэ сарын 27 хүртэл үргэлжилнэ.
-"Цайны их зам" үзэсгэлэн Монголын Үндэсний музейд 10 дугаар сарын 3-ныг хүртэл үргэлжилнэ.
З.УЧРАЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.