Нийгэм мэдээСПОРТ

Монголд болсон снукер бильярдын ДАШТ-д Хонгконг, Энэтхэгийн тамирчид түрүүллээ

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод снукер билярдын 15 улааны Дэлхийн цомын анхдугаар тэмцээн есдүгээр сарын 14-19-нд, 6 улааны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн есдүгээр сарын 21-25-ны өдрүүдэд боллоо.

Дээрх хоёр тэмцээнд давхардсан тоогоор 21 орны нийт 80 тамирчин өрсөлдсөн бол манай улсаас дээрх тэмцээнд дасгалжуулагч Д.Амаржаргал, Б.Шинэбаярын удирдлага дор 16 тамирчин өрсөлдөхөд Монголын тамирчдын хамгийн өндөр амжилтыг Б.Нарантуяа үзүүлсэн бөгөөд тэрбээр Дэлхийн цомоос хүрэл медаль хүртлээ.

Энэ удаагийн Дэлхийн цом, ДАШТ-ийг Монголд зохион байгуулахад Биеийн тамир, спортын улсын хорооны зүгээс 80 сая төгрөгийн дэмжлэг үзүүлсэн юм. ОУББСХ-ны ерөнхийлөгч Мубарак Аль Хаярин снукер бильярдын дэлхийн цомын анхдугаар тэмцээнийг амжилттай зохион байгуулсаныг тодотгож, Монгол улсад снукер бильярдын Дэлхийн цомын тэмцээнийг гурван жил дараалан зохион боломжтойг дуулгалаа. 6 улааны ДАШТ-ий эмэгтэйчүүдийн ангилалд Хонгконгийн тамирчин Нг Он-И түрүүлсэн бол эрэгтэйчүүдэд Энэтхэгийн тамирчин Камал Чавла алтан медаль хүртлээ. Алдарт тамирчин Нг Он-Игийн ДАШТ-ий найм дахь алтан медаль бөгөөд тэрбээр Дэлхийн цомд мөн түрүүлсэн юм.

М.АГАР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button