Гадаад мэдээДЭЛХИЙ

“Meta” компани “цаг хугацааны машин” мэт AR шил танилцууллаа

“Meta” компани “Orion” нэртэй AR технологи бүхий шил, хиймэл оюун ухааны шинэ загвар гэх мэт бүтээгдэхүүнүүд танилцууллаа. Тус компанийн захирал Марк Зукерберг олон тэрбум ам.долларыг метаверс бүтээхэд зарцуулсан. AR технологитой шил гаргаж байгаа нь метаверсийн хүрэлцээтэй байдлыг нэмэгдүүлэхэд туслах алхам юм.

Тэрбээр “Orion” нүдний шилийг зүүж “Энэ бол холограмм дэвссэн биет ертөнц. Одоогоор Orion-ийг цаг хугацааны машин гэж харах нь зөв гэж би бодож байна. Энэ нүдний шил нь миний бодлоор маш сэтгэл хөдөлгөм ирээдүйн зэрвэс харагдаж буй хэсэг” гэжээ. “Orion” нь магнийн хайлaшаар хийгдсэн нүдний шил. Хэрэглэгчид тус шилийг гар, хоолойгоороо удирдаж болно. “Meta” тэрхүү шилээ илүү жижиг, гоёмсог болон хямд болгохоор ажиллаж байгаа хэмээжээ.

Үүнээс гадна “Meta” үйлчилгээндээ шинэ AI чатботын чадамжуудыг нэвтрүүлж буйгаа танилцуулсан байна. Технологийн томоохон компаниуд олон жилийн турш AR технологи бүхий төхөөрөмжүүдийг хөгжүүлж ирсэн. “Google” өмнө нь тус технологи бүхий шил гаргасан ч тэр нь бүтэлгүйтсэн юм. AR буюу augmented reality технологи нь холограмыг бодит байдалтай хослуулдаг технологи. AR-тай шилийг зүүхэд хүрээлэн буй орчинд холограм харагддаг гэхэд болно. Үүнээс гадна тус холограмтайгаа харьцаж болдог байна. “Meta” AR технологитой шилээ 2027 онд худалдаанд гаргахаар төлөвлөж буй.

 Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button