Инфографик: Улаанбаатар хотод хамгийн их буюу 61 гал түймэр гарсан
Энэ сар эхэлснээс хойш ОБЕГ-т гал түймэртэй холбоотой 21 аймаг, Улаанбаатар хотоос нийт 108 дуудлага ирсэн байна. Тухайн гал түймэр бүрийн газар зүйн байршил болон шатсан эд зүйл хохирлын талаар багцлан инфографик мэдээлэл бэлтгэн хүргэж байна.
-Улаанбаатар хотод хамгийн их гал түймэр гарсан-
Есдүгээр сарын 01-ний өдрөөс өнөөдрийг хүртэл гарсан 108 гал түймрээс хамгийн их буюу 61 нь Улаанбаатарт гарчээ. Аймгуудаас хамгийн их гал түймэр гарсан буюу таван дуудлага Сэлэнгэ аймагт бүртгэгдсэн байна. Харин Увс, Завхан, Дундговь, Говь-Алтай, Ховд, Дорнод, Баян-Өлгий, Орхон, Булган гэх есөн аймагт хамгийн бага буюу нэг, нэг дуудлага ирсэн аж.
-Байшин болон хог шатсан дуудлага хамгийн их ирсэн-
Нийт гал түймэр гарсан дуудлагаас шалтгаан, шатсан эд зүйлс болон тоон мэдээлэллийг тодруулбал,
- Байшин 27
- Хог хогийн цэг 26
- Гэр 15
- Машин 8
- Амбаар 8
- Өвс 8
- Агуулах 4
- Цахилгаан хэрэгсэл 4
- Өвөлжөө 3
- Хашаа 2
- Мотоцикл 1
- Ой хээрийн түймэр 1 гарсан байна.
Гал түймэртэй холбоотой хоёр хүн эндсэн байна. ОБЕГ "Архангай аймаг, Эрдэнэбулган. Тамир багийн “Задгай”-д гэр шатаж байна гэсэн дуудлагыг 09.18-ны өдрийн 00:02 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 51 дүгээр ангийн алба хаагчид 7 км зам туулан 00:05 цагт очиход иргэн Ц-ийн 4 ханатай гэр шатсан байсан. Уг гал түймэрт иргэн Ц/63 настай, эрэгтэй/, Э/46 настай, эмэгтэй/ нар өртөж нас барсан байсан тул цогцсыг гаргаж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн" хэмээв.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.