Нийгэм мэдээ

“Декритийн мөнгийг 120 хоногоор авдаг байсныг 140 болгоно”

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас өнөөдөр гэр бүл, хөдөлмөр, нийгэм хамгааллын салбарын шинэчлэл, онцлох ажлууд, 2025 оны төсвийн төслийн талаар мэдээлэл хийсэн билээ.

Энэ үеэрээ, ГБХНХ-ын сайд  Л.Энх-Амгалан " Өнөөдөр гол анхаарах асуудал бол нийгмийн даатгалын сангийн алдагдал. Цаашид Монгол Улс тэтгэврийн сантай байх уу, үгүй юу, ямар эрсдэл үүсээд байна гэдэг асуудал. Хойд хормойгоо авч ур хормойгоо нөхөж, гал унтраах маягаар явсаар байвал нийгмийн даатгалын санд маш том эрсдэлүүд тулгарахад ойрхон байна. Би энэ талаар УИХ-ын намрын чуулганаар мөн хэлсэн.

Ирэх жил бид тэтгэвэр, цалинг зургаан хувиар нэмнэ гэдэг төсөв өргөн барьсан. 

Энэ жилээс эхлээд Нийгмийн даатгалын багц хууль хэрэгжиж эхэлсэн. Үүнтэй уялдуулж томоохон шинэчлэлтүүд хийгдэж байгаа. Үүнд:

  • Нэгдүгээрт, нийгмийн даатгал төлөгч иргэн болон байгууллагын төлж байгаа хоёр хувийг нэрийн дансанд байршуулж байгаа.
  • Эхнэр, нөхрөө алдсан ахмадууд өөрийн авч байгаа тэтгэвэр дээр 20 хувийн нэмэгдэл авдаг тогтолцоонд шилжиж байгаа.
  •  Хуучин декритийн мөнгийг 120 хоногоор авдаг байсан бол 140 хоног болгосон.
  • Ажил олгогч нараас нийгмийн даатгалын шимтгэл хэт өндөр байна. Бид үр ашгийг нь хүртэж чадахгүй байна гэж нийтлэгээр хэлдэг. Цаашид нийгмийн даатгалын шимтгэлийг дагасан даатгалууд дээр ажил олгогчдод өгөөжтэй байх шинэчлэлтүүдийг хийж байгаа. Ажлаасаа хүмүүс халаагүй ажил олгогч байгууллага байвал 15 хувь хөнгөлөх зохицуулалт  хийнэ." гэв.

М.АГАР

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Бидний залуу үед амаржсаны дараа 56 хоног байж билээ.Зарим үйлдлээрээ мөнч их хатуу ,зэрлэг хуультай байсаншүү.Чөлөө бол өгөхгүй.Одооч бас ч гэж 3 ой хүртэл суудаг болсон биздээ.

Зочиннн
Зочиннн

Декрит гэж Монгол үг байхгүй. Бичгийн хэл, ярианы хэл ялгаатай. Хар ярианы үгээр сэтгүүлч та бичиж байгаа бол боловсролоо дээшлүүл. Сэтгүүлч гэж хэлэхэд хэцүүхэн л байна шүү

Ха ха
Ха ха

Эээээ чааваас даа энэ сэтгүүлч. бичиж байгаа зүйлийнхаа тухай мэдэж байгаа юм уу даа. ХАА ха ха

Back to top button