Өнөөдөр Монгол Улсад айлчлах Вьетнамын Ерөнхийлөгч То Лам гэж хэн бэ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Ерөнхийлөгч бөгөөд Коммунист Намын Ерөнхий нарийн бичгийн дарга То Лам 2024 оны есдүгээр сарын 30-наас 10 дугаар сарын 1-ний өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийнэ.
Айлчлалын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Ерөнхийлөгч То Лам нар албан ёсны хэлэлцээ хийж, хоёр улсын өнгөрсөн 70 жилийн хамтын ажиллагааг дүгнэж, харилцааг шат ахиулна.
Ингэхдээ “Иж бүрэн түншлэл”-ийн түвшинд хүргэж олон улс, бүс нутгийн тавцан дахь хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх зэрэг өргөн хүрээний асуудлаар санал солилцохоор төлөвлөж байна. Мөн талууд хоёр талын харилцааны эрх зүйн үндсийг бэхжүүлэх баримт бичгүүдэд гарын үсэг зурна.
Энэхүү айлчлал нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2023 онд Вьетнам Улсад хийсэн төрийн айлчлалын хариу айлчлал бөгөөд Монгол Улс, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд хэрэгжиж буй гэдгээрээ онцлог юм.
-То Лам гэж хэн бэ-
Төрсөн он: 1957 оны долоодугаар сарын 10-ны өдөр Хынг Иен мужийн Ван Зианг дүүрэгт төрсөн. 67 настай.
Боловсрол: 1974-1979 онд Үндэсний цагдаагийн академид суралцсан. Доктор, профессор, англи хэлтэй.
Цол: Генерал /хурандаа генерал/
Ажилласан байдал:
- 1979.07-1988.12 НАБЯ-ны Улс төрийн нэгдүгээр газрын ажилтан
- 1982 Вьетнамын Коммунист Намын гишүүн
- 1988.12-1990.05 НАБЯ-ны Аюулаас хамгаалах ерөнхий газрын Улс төрийн нэгдүгээр газрын хэлтсийн дэд дарга
- 1990.05-1993.06 НАБЯ-ны Аюулаас хамгаалах ерөнхий газрын Улс төрийн нэгдүгээр газрын хэлтсийн дарга
- 1993.06-1997.05 НАБЯ-ны Аюулаас хамгаалах ерөнхий газрын Улс төрийн нэгдүгээр газрын дэд дарга
- 1997.05-2006.06 НАБЯ-ны Аюулаас хамгаалах ерөнхий газрын Улс төрийн гуравдугаар газрын дарга
- 2006.06-2009.12 НАБЯ-ны Аюулаас хамгаалах ерөнхий газрын дэд дарга
- 2009.12-2010.02 НАБЯ-ны Аюулаас хамгаалах ерөнхий газрын дарга
- 2010.08-2016.04 Вьетнамын Коммунист Намын Төв хорооны гишүүн, Нийгмийн аюулгүй байдлын дэд сайд
- 2016.04 сараас Вьетнамын Коммунист Намын Төв хорооны гишүүн, Нийгмийн аюулгүй байдлын сайд
- 2024.05.21-нээс Вьетнам Улсын Ерөнхийлөгч
- 2024.08.03-наас Коммунист Намын Ерөнхий Нарийн бичгийн дарга
- 2024 оны тавдугаар сарын 20-ны өдрийн XV Үндэсний Ассамблейн долоодугаар чуулганы хуралдаанаар БНСВУ-ын Ерөнхийлөгчид нэр дэвшүүлж, тавдугаар сарын 22-ны өдөр Ерөнхийлөгчөөр сонгогдож, үүрэгт ажилдаа орсон.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ядуу монгол уу Баян монгооуу ойлгохоо байлаа ямар байсан гаднын зочид хүлээж авахад зард�##� их гарна Сая Бутан улсын эзэн хаан гэр бүлтэйгээ Монгол улсад бүтэн нэг сар болсон байх юманд хэмжээ хязгаар гэж байна уу нөгөө Батцэцэг дахиад Зуучилахуу
Зочид зард�##�тайгаа ирдэг байх шүү