Top StoriesУлс төрийн мэдээУлс төрийн халуун сэдэв

#1: Шүүхээс захирамж гарч, АТГ-аас шалгуулсан ч Б.Чойжилсүрэнгийн "Сансар гарден" хоёрхон жилийн дотор ашиглалтад орлоо

МАН-д улс төрийн карьер нь бүрэн хамгаалалтад орсон гэмээр нэг хүн бий болчхоод байгаа нь Б.Чойжилсүрэн. Тэрбээр 2022 оноос хойш Эрчим хүчний сайдаар ажиллаж байна. Түүнээс өмнө Сангийн сайд хийж байсан удаатай. Өдгөө МАН, АН, ХҮН нам хамтарч, Засгийн газраа байгуулахад дийлэнх сайдын суудлыг сэлгэсэн ч Б.Чойжилсүрэнг хэвээр үлдээв.

Тэр нь олон талаар мөнгөтэй холбоотой юм. 2024 оны УИХ-ын сонгуулиар МАН-ын хамгийн бийлэгжүү нэр дэвшигч Б.Чойжилсүрэн байлаа. Өөр аль ч улс төр, бизнесийн бүлэглэлээс хамтарч дэмжээд босгож дөнгөөгүй мөнгийг Б.Чойжилсүрэн зүгээр л дангаар бэлтгэсэн гэгдсэн. Түүний мөнгө өөрт нь төдийгүй МАН-ын бусад нэр дэвшигчдэд ч нэмэр тус болсон юм.

Б.Чойжилсүрэн өөрийнхөө ХОМ-т “Нэг ч орон сууцгүй” гэж мэдүүлдэг нь хоржоонтой. Гэвч тэр Улаанбаатарыг “бетонон ширэнгэ” болгоход гол үүрэг гүйцэтгэсэн, асар олон барилга, орон сууцны хороолол барьсан нэгэн.

Бизнесийн бүх салбарт хамж ордог “Таванбогд”-ын Ц.Баатарсайхан, MCS-ийн Ж.Оджаргал нараас ялгаатай нь тэр шууд төр түшилцдэг. 2008 оноос хойш УИХ-д сууж, сүүлийн жилүүдэд сайдын алба хашиж байна. Гагцхүү энэ хугацаанд нь түүний барилгын салбар дахь бизнес үлэмж өргөжсөн нь бүхний нүдэнд ил юм.

Төрийн бодлого тодорхойлдог атлаа хувийн бизнесээ ч өргөжүүлж, жил тутам асар их хөрөнгөжсөөр буй утгаар нь Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд холбогдох анхаарал татсан асуудлуудыг цувралаар бэлтгэж байна.

Энэ хүрээнд бид олон барилга нэрлэж олно. Энхтайваны гүүр даваад л KH Apartment, KB Tower (ХААН банкны төв оффис), Naadam Center, “Цэнгэлдэх” хотхон, “Наран” Tower болон “Рапид харш” хороолол, “Академи”, “Хүннү 2222”, “Хүннү палас”, “Хүннү стандарт” хотхонууд үргэлжилнэ.  

Харин яах аргагүй анхаарал татдаг нь,

  • Сансрын И-Мартын дэргэд боссон “Сансар гарден” хороолол. Авлигын асуудалд холбогдсон, УИХ-ын гишүүн асан С.Батболдтой нэгдсэн, Сэлбэ голын дэргэд тусгай хамгаалалттай бүс давж баригдсан, “А” даалгавар авалгүй барилгын ажил эхэлсэн гээд ярих юм ихтэй.
  • Монголбанкны шинэ барилга. Шууд гэрээгээр, өндөр дүнгээр гүйцэтгэсэн.
  • Чингисийн музейн барилгын тендерт хамаарал бүхий компани нь шалгарсан. Шалгарсан хойно төсөвт өртгөө нэмүүлсэн гэх.
  • Нисэхийн дэнж рүү баригдаж буй “Хүннү” төсөлдөө хар захаас ам.доллар босгож, оруулсан. НӨАТ-ын буцаан авалтаар ашигтай ажиллах боломж бий болгосон гэх зэрэг юм.

Хэвлэл мэдээллээр олонтой бичигдсэн ч өдгөө хэдийн баригдаж, захиалагчид нь нүүж орчхоод байгаа “Сансар гарден” хорооллоос эхэлье.

Юун түрүүнд, энэ хотхон Б.Чойжилсүрэнг УИХ-ын гишүүн байх үед эхэлж, Эрчим хүчний сайдаар ажиллаж байх хугацаанд дууссан гэдгийг тодотгох ёстой. Авлигын асуудал хүртэл дэгдсэн ч “Сансар гарден” маш богино хугацаанд боссон юм.

-"А" даалгаваргүй барилгын ажил эхлүүлж, хөрсний усыг Сэлбэ гол руу цутгасан нь ил болов-

Газар яаж олгогдов: Нийслэлийн өмнөх Засаг дарга Д.Сумъяабазар 2022.02.28-нд 1330100115 нэгж талбарын дугаартай 2.4 га газрыг олгосон нь Сансрын И-Март, “Чингис” зочид буудалтай хаяа залгаж байв. Газар олгосноос удалгүй Б.Чойжилсүрэн Эрчим хүчний сайд болов.

Энэ газрыг Б.Чойжилсүрэн, түүний эхнэр Д.Энхгэрэл нарын үүсгэн байгуулсан “Хаус инвест” ХХК-д олгосон юм. Юун түрүүнд, “Хаус инвест” ХХК нь газар авсан дороо архитектур төлөвлөлтийн “А” даалгаваргүйгээр, шууд барилгын ажил эхэлчихсэн.

Энэ хугацаанд хөрсний усаа Сэлбэ гол руу цутгаж буйг нь мэргэжлийн байгууллагынхан тогтоолоо.

Иргэний гомдол 2022.08.09-ний өдөр ирж, хамтарсан шалгалтаар барилгын хөрснөөс гарсан шүүрлийн усыг шавхан зайлуулж, Сэлбэ голд нийлүүлэн, Усны тухай хууль зөрчсөнийг давын өмнө тогтоолоо.

Улмаар “А” даалгаваргүй явагдаж байгаа барилгын ажил гэдэг нь ил болж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс захирамж гарчээ.

БХБЯ, Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газраас ч удаа дараа шаардлага ирүүлж байж. Улмаар барилгын ажил эхэлснээс жилийн дараа сая “А” даалгавраа гаргуулж, мэргэжлийн байгууллагынхны амыг тагласан юм.

-Жилийн дараа "А" даалгаврыг хахууль өгч гаргуулсан гэх асуудлыг АТГ-аас шалгасан ч дарагджээ-

Ийнхүү авлигын асуудал сөхөгддөг.

Тодруулбал, хожим хойно архитектур төлөвлөлтийн “А” даалгавар авахдаа холбогдох албан тушаалтнуудад авлига өгсөн нь илэрсэн.

Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газрын мэргэжлийн комиссын таван гишүүнд тус бүр 100 сая төгрөгийн хахууль өгснийг АТГ-аас илрүүлсэн гэх.

Улмаар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, түүний эхнэр Д.Энхгэрэл нарыг АТГ-аас шалгаж эхэлсэн. Гэвч УИХ-ын сонгууль ч таарч, өнөөдөр шинэ Засгийн газар эмхлэгдчихээд байна.

Энэ хэрэг АТГ дээр ямар шатандаа шалгагдаж байна, эсвэл хаагдчихсан юм биш биз гэдгийг тодруулахаар оролдсон ч мэдээлэл өгсөнгүй. Бид энэхүү авлигын хэрэг хэрхсэнийг дэлгэрүүлж, тусад нь мэдээлэх болно.

-Усны тухай хуулийг зөрсөн буюу голын эрэг газарт барилга барьжээ-

Авлига өгч байгаад, “А” даалгавар гаргуулж, барилгаа барилаа гэв ч Усны тухай хууль зөрчсөн нь угтаа бүр ноцтой асуудал мөн. Тус хуулийн 22.2-р зүйлд “Усны сан бүхий газрын эргээс 50 метрээс доошгүй зайд болон гол мөрний татамд онцгой хамгаалалтын бүс тогтооно” гэж заасан. Чингээд 22.2.1-тээ “Онцгой хамгаалалтын бүсэд барилга, байгууламж барихыг хориглоно” гэж хуульчилсан.

Өнөөдөр “Сансар гарден”-ы оршин суугчид 50 метр орчим алхаад Сэлбэ голын эрэгт тулж очно.

Иймд дээр дурдсан авлига өгч, “А” даалгавар гаргуулж авснаас гадна Усны тухай хууль зөрчсөн гэх үндэслэл ч хуулийн байгууллагад авагдаж байсан юм.

Ноднин зун үер бууж, голын голдирол өөрчилж баригдсан барилгыг эхнээс нь нураахдаа тулсан. Харин Б.Чойжилсүрэнгийн “Сансар гарден” хороололд хэрхэн хандах нь анхаарал татаж үлдсэн юм.

Энэ жил тус хорооллын дэргэдүүр урсаж яваа Сэлбэ гол үерлэж, эргээ хальсан тохиолдол ч хэд хэдэн удаа гарсан. Харин олон нийтийн анхаарлаас төдий л хол өнгөрлөө.

"Барилга барих зөвшөөрлийг БХБЯ-наас авах ёстой ч яаманд ямар нэг хүсэлт очоогүй"

Явж, явж энэ барилгыг барих зөвшөөрөл анхнаасаа яаж олгогдсон нь асуултын тэмдэг хэвээр үлддэг. Угтаа, Барилгын тухай хуулийн 20.2-т бол “...16-аас дээш давхартай барилгын тусгай зөвшөөрлийг БХБЯ олгоно” гэж заасан байна.

Харин “Сансар гарден” нь 25 давхар бөгөөд нийт найман блок, 832 айлын орон сууцны хотхон юм. Тэгэхээр зөвшөөрлийг БХБЯ-наас авсан байж таарч буй.

Атал БХБЯ-нд огт зөвшөөрөл хүссэн тухай бичиг очоогүй нь анхаарал татдаг. Тэр байтугай, БХБЯ-наас “Сансар гарден”-ы төслийг анхлан шалгаж, ер “А” даалгавартай эсэхийг нь тогтоолгохоор Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газарт хандаж байжээ.

Иймд хуулийн дагуу баригдаж эхэлсэн эсэх ч маргаантай.

Нийслэлийн Засаг даргад барилгын зөвшөөрөл олгох эрх бий. Энэ хуулийн “цоорхой”-г ашигласан гэвэл өмнөх хотын дарга Д.Сумъяабазар Б.Чойжилсүрэнд газрыг, барилга барих зөвшөөрөлтэй нь олгочихсон байх магадлал үүсдэг юм.

-Стандарт эргэлзээ дагуулах нь...-

Хууль зөрчсөн байж болзошгүй хангалттай олон үндэслэлийг ийн дурдаж болдог. Гэвч “Сансар гарден” хэдийнэ ашиглалтад орчихлоо. Өнөөгийн нөхцөл байдлыг фото сурвалжилгаар хүргэж байна.

Гэрэл зургийг Б.Эрдэнэбаяр

Холбогдох зөвшөөрлийг болон “А” даалгаваргүй барилгын ажил эхэлчихсэн, сүүлд хээл хахууль өгч зөвшөөрөл гаргуулсан байж болзошгүй энэ нөхцөлд, “БАРИЛГА ХЭР ЧАНАРТАЙ ВЭ?” гэдэг асуулт зүй ёсоор тавигдана.

Анхан шатны хуулийг ийн зөрчиж болдог бол стандартад ч хайнга хандсан байх магадлал логикийн хувьд бий болох юм.

Б.Чойжилсүрэн олон орон сууцны хороолол барьсан хүн. Гэхдээ ойр дотнын, хүндлэлт хүмүүстээ “Манай байр чанар муутай” гэж хэлээд, өөр компанид байр авч өгдөг гэдэг яриа өнөөг хүртэл сонсогдсоор ирсэн.

Тэмдэглэл:

Хамгийн гол нь тэр хууль тогтоогч хүн. Мөн эрчим хүчний салбарыг удирдаж явна. Улс төрд орохоос өмнө, эсвэл зөвхөн УИХ-ын гишүүн байх үедээ олон газар барилга барьсан байж болно. Өөрөөр хэлбэл сэргэлэн, амжилттай бизнесмэн байхыг хэн нэгэн үгүйсгээгүй. Гэвч сүүлийн хоёрхон жил дэх жишээ гэхэд л, ийн олон талаар хуулийн дээгүүр гишгэж, хотын төвд орон сууцны хороолол барьчхаж байгаа нь түүний ерөнхий хандлагыг л илэрхийлэх мэт.

“Сансар гарден”-ы дэргэд УИХ-ын гишүүн асан Сү.Батболдын “Чингис” зочид буудал, И-Март сүлжээ дэлгүүр бий. С.Батболдын ч улс төр дэх нөлөө үлэмж. Энэ утгаар “Сансар гарден” бүхэлдээ эрх ашгийн давуу байдал үйлчилсэн төсөл юм биш биз гэсэн хардлагыг зүй ёсоор төрүүлж ирсэн. Гэвч ашиглалтад орчихлоо, баригдаад дуусчихлаа. Аль ч хууль хяналтын байгууллага хөдөлж дийлсэнгүй.

Тийм ч учраас Б.Чойжилсүрэнгийн сүүлийн жилүүдэд хийсэн барилгын төслүүдийг улс төр дэх эрх мэдэл, албан тушаалын байдалтай нь холбож харахаас аргагүй логик үүсдэг. Дараа дараагийн дугаартаа түүний Сангийн сайд байхдаа мөнгийг нь босгосон бусад барилгын талаар хөндөнө. Замбараагүй газар олголт, голын ай сав газарт зөвшөөрөлгүйгээр барилга барьдаг явдал зэргийг хурцаар шүүмжилж буй Х.Нямбаатарын засаглаж буй үед Б.Чойжилсүрэнгийн асар их хөрөнгө л хамгаалалт болдог гэлтэй.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

МУИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төр, эдийн засаг болон урлагийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
19 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Юююююююю
Юююююююю
2024-09-30 09:03

МАН-ын дарга нарт амаар гарт�##� нь мөнгө чихдэг гэдэг үнэн шдэ. Авилга хороолол Чойжилсүрэнд тулж ирээд л зогсдог.

Зочин
Зочин
2024-09-30 21:46

Энэ муухай шунaлын тулам Чойжилсүрэн үхээсэй.

Монгол
Монгол
2024-10-01 06:06
Reply to  Зочин

Шун�##�тнуудын манлай эдгээр хүмүүс урт наслах болтугай!

Зочин
Зочин
2024-09-30 09:05

Баян дөрвөд юмаа шун�##� нэг өдөр хөмрөнөдөө

Зочин
Зочин
2024-09-30 09:27

ХОХЬ ЧИНЬ МУУСАЙН ТЭНЭГ ХАЛХУУДАА БИТГИЙ АТААРХААД БАЙ МАНАЙ УВСЫН ФРАКЦ ЯМАР Ч ҮЕД ХҮЧТЭЙ БАЙСААН.СОЦИАЛИЗМЫН ҮЕД МАНАЙ ДӨРВӨДҮҮД МАХН н БОССУУД БАЙСАН ОДОО Ч ГЭСЭН ГОЛ СУДСЫГ НЬ АТГАЖ МАНАЙ ДӨРВӨДИЙН ЦӨС ИХТ ХӨВҮҮН ЧОЙЛУВСАНЖАВГҮРСОРОНЗОНПАЛБИЙГОМБОБАКУЛАРЕНБҮЧИ МААНЬ УЛС ОРНЫГ ЕРӨНХИЙЛӨГЧ ЕРӨНХИЙ САЙД ИХ ХУРЛЫН ДАРГА УИХ г БАЗАЖ БАЙНА.ӨШӨӨ Ч БАРИЛГА БАРИНА БЕТОНОН ШИРЭНГИЙГ МАНАЙ ЧОЙ Л БОСГОНО ТА НАР АМЖИХ УУ? МАЙ ШҮҮ АЦНУУДАА ОДОО МАНАЙ ЧОЙ ЦАХИЛГААН ДУЛААНЫ ҮНИЙГ НЭМЭЭД ХОТ ХӨДӨӨГҮЙ АЦЫГ ЧИНЬ ГОЗОЙЛГОНО.ДӨРВӨД ТӨВТЭЙ ВАНТ УЛС ЦЭЦЭГЛЭН ХӨГЖИЖ БАЙНА ДӨРВӨДҮҮДИЙН ӨМНӨ БӨХӨЛЗӨГТҮН УВСЫН ЗҮГТ ТЭНЭГ ХАЛХУУД ЦАЙ СҮҮНИЙХЭЭ ДЭЭЖИЙГ ӨРГӨЦГӨӨ МАНАЙ ЧОЙГИЙН АЛХСАН ГАЗРААС НЬ АДИС АВЦГАА ХА ХА ХА ШЭЭЛЭЭ ЮУ? ШЭЭЦГЭЭ БАРУУН ЗҮГЭЭС НАР МАНДАЖ МАНАЙ ЧОЙ УЛМ ОРНЫГ МӨНГӨӨРӨӨ БАЗНА СӨГДӨЦГӨӨ УААХ ХОРЖИЙЛОО ДЭЭДСИЙН СҮНС ӨРШӨӨ

Зочин
Зочин
2024-10-01 08:34
Reply to  Зочин

Бөөн �##�даа. Унших гэж зовлоо. Я�##�т ч үгүй дөрвөд бололтой. Монголоороо зөв ч бичиж чадахгүй. Ахаараа үгийн үеийг хаагуур хэрхэн таслах т�##�аар зөвөлгөө аваарай.

Зочинссс
Зочинссс
2024-09-30 10:28
Reply to  Зочин

Shinjaanii erliiz hurliiz s###snuud olon yum hutsaad bailgui nutagruugaa z##laarai. Ta nar bol zugeer Mongol hel sursan Shinjaanii hasaguud shu

Бодит байдал
Бодит байдал
2024-09-30 10:06

Нэг т�##�аас хөрөнгө гаргаж бүтээн байгуул�##�т хийж байгаа эзэд эртнээс сайн төлөвлөж холбогдох зөвшөөрлөө яг таг авч түүнийгээ сурт�##�чилж байх ,нөгөө т�##�аасаа Монгол эзэд бүтээн байгуул�##�т хийвэл нүд нь хорсож байдгаа больцгоо.Заав�##� хэн нэг гадны орос,хятад хийвэл болох шиг хандлагаа орхицгоо.Монгол улсыг Монгол хүн л хөгжүүлнэ.

Тус дүүргийн оршин суугч
Тус дүүргийн оршин суугч
2024-09-30 10:08

Энэ ёстой жинхэнэ утгаараа цементэн ширэнгэ шүү дээ
Хооорондоо ойрхон ямар ч дизайн байхгүй орчныхоо өнгө үзэмжийг үгүй хийсэн уйтгартай гээчийн өндөр өндөр оромжнууд Ядаж л тэр орчинтой нь дүйцүүлээд 5 давхар гоё дизайнтай барьцан бол Ёстой ой гутмаар

Бодит байдал
Бодит байдал
2024-09-30 10:14

Энэ сайт ,хүмүүсийн бичсэн энгийн үгсийг ? ба #-р сэглэхээ боль! Монгол хэлний зөвлөлийнхөн анхаарч ажлаа хий,заав�##� харь үгээр сэтгэгдлээ бичих болж байна уу? А+Л үэ ямар гэм хийгээв,хэлбэрдэхээ зогсоож арай дөнгүүр сэтгэ

Зочин
Зочин
2024-09-30 10:16

Дөрвөд биш баяд л даа.

Зочинссс
Зочинссс
2024-09-30 10:26

Hurd, Teso zereg Uvsuudiin bogs ergeh zaigui betonon shirenge hotiig suiruulj baina

Зочинссс
Зочинссс
2024-09-30 10:30

Tegeed yagaad iim hasag tsaraitai yum . Shinjaanii Mongol hels sursan hasaguud bish ym u

Зочин
Зочин
2024-09-30 14:34

oyukiig 50 oron suutsaar hahuulidan ene nuhur, enkhbayr ch odoo boltol mungu avdag

Монгол
Монгол
2024-10-01 06:03

Энэ ноьш туршаж, утаж, живүүлж, олон хүн хороосондоо!

зочин
зочин
2024-10-01 07:49

neg l udur chi uhel dald oreno doo

Зочин
Зочин
2024-10-02 07:42

Хамаагүй ээ. Яндан буулгаж л байв�##� болоо. Дэмжиж байна

Зочин
Зочин
2024-10-04 13:41

1

Зочин
Зочин
2024-10-04 23:38

Намынхаа томчуулыг хахуулдаад ялгүй бүрэн эрхтэй сонгогдоод сууж бг бх

Холбоотой мэдээ

Back to top button