Нийгэм мэдээ

Ашиглалтын хугацаа дууссан 146 цахилгаан шатыг шинэчиллээ

Улаанбаатар хотод орон сууц, аж ахуйн нэгж, байгууллагын 146 цахилгаан шатыг одоогоор  шинэчлээд байгаа юм байна.

Нийслэлд 7700 гаруй цахилгаан шат байдгаас, ашиглалтын хугацаа дууссан 130, шаардлага хангаагүй 40 буюу хуучны орон сууцны барилгын 170 цахилгаан шатыг шинэчлэхээр төлөвлөжээ.

2020 оноос өмнө улс, нийслэлийн төсвийг бүрэн шийдээгүйгээс цахилгаан шатыг шинэчилж чаддагүй байсан бол өнгөрсөн дөрвөн жилд уг ажлыг эрчимжүүлж эхлээд байна. Ингэснээр 5800 өрхийн 23 мянга гаруй оршин суугч шинэ цахилгаан шаттай болсон байна.

Цахилгаан шат нь эрсдэлтэй байгууламжид хамаардаг учир ашиглагч байгууллага жил бүр техникийн үзлэг хийж, хэвийн байдлыг тогтмол шалгах, мэргэжлийн байгууллагаар магадлал гаргах зэрэг болзлыг хангавал урт хугацаанд ашиглахаас гадна болзошгүй эрсдэлээс сэргийлэх боломжтойг НЗДТГ-ын ХМОНХХ мэдээлжээ.  

СӨХ-ны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 16.6-д “Орон сууцны байшингийн ашиглалтын хугацаанд дундын өмчлөлийн эд хөрөнгөд хамаарах дээвэр, цахилгаан шат зэрэгт их засвар хийх үед их хэмжээний хөрөнгө шаардагдах бол барилгын хяналтын байгууллагын дүгнэлтийг үндэслэн улс, орон нутгийн төсвөөс нэг удаа санхүүжүүлж болно” гэж заасан байдаг аж. 

З.УЧРАЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button