Нийгэм мэдээ

МУБИС-ийн оюутнуудын хичээл давтах хэсэгт хог нь хальсан хогийн сав байрладаг

МУБИС-ын хог нь савнаасаа хальсан хогийн савны зураг олон нийтийн сүлжээнд нийтлэгдэж анхааралд өртөөд буй. Тус хогийн сав оюутнуудын хичээлээ давтдаг хэсэгт байрладаг аж.

Тухайн сургуулийн оюутан "Ихэвчлэн баасан гараг, амралтын өдрүүдэд ийм дүр зураг харагдах нь олон. Оюутнууд идсэн бэлэн гоймонгийнхоо шөлийг хүртэл асгахгүйгээр хогийн сав руу чулуудчихдаг. Цэвэрлэгч цэвэрлээгүй үед их муухай үнэр гардаг. Хажууд нь суухад тухгүй л санагддаг. Оюутнууд дараа дараагийн суух хүнд тухгүй мэдрэмж өгөхгүйгээр өөрийнхөө хэрэглэсэн юмаа цэвэрхэн зориулалтын газар хаядаг соёлд суралцмаар санагддаг" хэмээсэн юм.

Бид энэ асуудлын талаар МУБИС-тай холбогдоход "Тухайн зурагт харагдаж байгаа байдал бол манай амралтын өдрийн нөхцөл байдал болчихлоо. Манай сургуульд амралтын өдөр цэвэрлэгч ажилладаггүй. Храрин ажлын өдрүүдэд бол найман цэвэрлэгч ажилладаг. Амралтын өдрүүдэд оюутнууд хичээл давтах гэж суухдаа л тийм их хог тариад гарсан хэрэг. Цэвэрлэгч ажилладаггүй энэ өдрүүдэд оюутнууд цэвэрхэн сууж л сурмаар байгаа юм" гэв.

З.УЧРАЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-09-30 15:00

хогоо гэр лүүгээ аваад яв

Холбоотой мэдээ

Back to top button