Баянхөндийн төсөл: Ирэх сард дахин өрөмдөж, алт олборлох төлөвлөгөөт хугацааг эцэслэнэ
Баянхонгор аймагт хэрэгжиж буй Баянхөндийн алтны төслийн хүрээнд хүдрийн биетийн эхний өрөмдлөгөө хийжээ. Улмаар хүдрээс алтны агууламж өндөр гарсан нь анхны тооцоолсон дүнтэй нийцсэн талаар мэдээлсэн байна.
Энэ талаар "Erdene Resource Development"-ийн Гүйцэтгэх захирал Питер Акерли танилцуулахдаа "Ирэх сараас дахин шинэ өрөмдлөг эхлүүлнэ. Ингэснээр албан ёсоор олборлолт эхлүүлэхэд шаардлагатай дата судалгааг хийж дуусна" гэжээ.
Одоогийн төлөвлөгөө ёсоор 2025 оны эхний улиралд Баянхөндийн төслөөс хүдэр олборлож, алт ялгаж эхлэхээр байгаа юм.
Ер тус төслийн бүтээн байгуулалт 2024 оны хоёрдугаар улирлын байдлаар 30 хувьтай байна. Мөн энэ үед санхүүгийн алдагдал 1.8 сая ам.долларт хүрсэн нь өмнөх оны мөн үеэс 34 хувиар буурсан аж.
Баянхөндийн төсөлд өнгөрсөн жилээс "Энержи ресурс" хөрөнгө оруулагчаар орж ирсэн. Тодруулбал, "Erdene Resource Development" компанийн тодорхой хэмжээний хувьцааг худалдан авснаар, төслийг хурдацтай хөдөлгөөнд оруулаад буй.
Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
nuguu l Bagabanidiin luivar yvaad bn uu ?