Улс төрийн мэдээ

2024-2028 оны стратеги төлөвлөгөөгөө УИХ батална

2024 оны УИХ-ын сонгуулиар бүрдсэн парламент анхны намрын ээлжит чуулганаа маргааш буюу аравдугаар сарын 1-ний өдөр нээнэ.

Парламент бүрдсэн дороо Засгийн газрыг эмхлэх, 2024 оны улсын төсвийг тодотгох зэрэг асуудлаар ээлжит бус чуулган зарлан, хуралдсан. Одоо албан ёсоор парламентын байнгын үйл ажиллагаа идэвхжиж, намрын улс төр өрнөхөөр байна.

Ээлжит бус чуулган хаахын өмнө, намрын чуулганаар хэлэлцэх асуудлуудын жагсаалтыг эцэслэн баталсан юм.

Үүнд Их хурлын 2024-2028 оны стратеги төлөвлөгөө батлах тухай тогтоолын төслийг хэлэлцэхээр оруулсан.

Ийм жишиг өнгөрөгч парламентаас эхлэн тогтсон. Стратеги төлөвлөгөөнд парламентын үнэт зүйлс, шинэ тутам хэвшүүлж тогтоох санаачилгуудаа тусган баталдаг.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button