УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Увс аймгийн Засаг дарга Ч.Чимэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлжээ

Прокурорын байгууллагаас шүүхэд шилжүүлсэн хэргүүд дунд Увс аймгийн Засаг даргад холбогдох хэрэг багтжээ.  

  • Тодруулбал, тус аймгийн засаг дарга Ч.Чимэд, аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын албан тушаалтан Г.О, У.Б нар нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй газраас газар эзэмших эрх олгож, бусдад давуу байдал бий болгосон хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1, 3 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн гэжээ.

Увс аймгийн Засаг дарга Ч.Чимэд, тус аймаг дахь Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргын үүрэг гүйцэтгэгч Г.Отгонболд, кадастр хариуцсан ахлах мэргэжилтэн У.Болор-Эрдэнэ нар юм. Тэднийг 2022 оноос хуулийн байгууллагаас шалгаж эхэлсэн байдаг.

Засаг дарга Ч.Чимэд өөрийнхөө зөвлөх, нэг намын болон төрөл садны хамаарал бүхий хүмүүст давуу байдал олгож, хууль зөрчин, худалдаа үйлчилгээ, барилга байгууламжийн зориулалтаар газар олгосон хэрэгт холбогдсон билээ. Аймгийн газар зохион байгуулалтын 2021 оны төлөвлөгөөнд тусгаагүй хэсэгт “Тэмүүлэл-Увс” ХХК-д эрүүл мэндийн байгууллагын зориулалтаар 200, үйлдвэр, үйлчилгээний зориулалтаар “Улааншүрэн чандмань” ХХК-д 4800, иргэн Д.Н-д 1000, барилга, байгууламжид зориулж Б.М, Б.Б нарт тус бүр 1500, авто засварын газар нэрээр П.А-д 48, зочид буудлын зориулалтаар “Супрема бүтик лоджэс” ХХК-д 2000 ам метр газар олгосон хэрэгт яллагдагчаар татагдсан юм. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Увс аймаг дахь Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын албан тушаалтнууд өөрсдөдөө болон хамаарал бүхий хүмүүстээ давуу байдал олгосон гэгдэж буй юм.

Энэ тухай бид өмнө нь Х.Баттулгын хүмүүсээс болж хоёр аймгийн Засаг дарга шүүхийн хаалга татна нийтлэлийг хүргэж байсныг ЭНД дарж уншина уу.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-09-30 17:53

Uvsiin hyrgas sumiin haryat gantumuriin munhzul hogiin hulgaich zalilagch

Холбоотой мэдээ

Танд таалагдах
Close
Back to top button