Нэг дороос: Монгол, Вьетнам улс хэд хэдэн салбарт хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа
Нэмэлт:16:58
Монгол, Вьетнамын харилцаа, хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурлаа
Хууль зүйн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын хууль зүй, дотоод хэргийн яам болон БНСВУ-ын Хууль зүйн яам хорондын харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа.
Хууль тогтоомжийн төсөл боловсруулахад урьдчилсан судалгаа хийх, эрх зүйн мэдээллийн нэгдсэн системийг төгөлдөржүүлэх, хууль тогтоомжийн эдийн засаг, нийгэмд үзүүлэх нөлөөлөл, хэрэгжилтийн талаар харилцан туршлага солилцох зэргээр хамтран ажиллана. Мөн иргэний бүртгэл, хууль зүйн туслалцаа, эрх зүйн сурталчилгааны салбарт хамтарна.
Хоёр улсын Зам тээврийн яам хамтран ажиллана
Монголын талыг төлөөлж Зам, тээврийн сайд Борхүүгийн Дэлгэрсайхан, вьетнамын талыг төлөөлж Тээврийн сайд Нгуен Ван Тан нар гарын үсэг зурлаа.
Автотээвэр, агаарын тээвэр, төмөр зам, далайн тээврийн салбарын хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, харилцан дэмжлэг үзүүлэх, талуудын нутаг дэвсгэрээр дамжуулан ачаа тээвэрлэх таатай нөхцөл бүрдүүлэхэд чиглэсэн олон улсын тээвэр, ложистикийн үр ашигтай сүлжээ бий болгоно.
Мөн хоёр орны шинжлэх ухаан, технологийн сургууль, Улаанбаатар болон Ханой хот хоорондын хамт ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурцгаасан юм.
Нэмэлт: 14:00 цаг
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүндэт зочныг угтан авлаа
Дөнгөж сая Монгол Улсын төв талбайд хүндэт зочин Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Ерөнхийлөгч То Ламыг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ёслоол төгөлдөр хүлээн авлаа. Энэ онд Монгол Улс болон БНСВУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой тохиож байгаа бөгөөд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнгөрсөн онд тус улсын ерөнхийлөгчийн урилгаар төрийн өндөр дээд түвшний айлчлал хийсэн билээ.
Монгол Улсаас тус улсад 10 жилийн дараа төрийн дээд түвшний айлчлал хийсэн явдал болсон бөгөөд уг айлчлалын үеэр манай улсын ерөнхийлөгч БНСВУ-ын ерөнхийлөгчийг эх орондоо урьсан юм.
Айлчлалаар хоёр орны харилцааг шат ахиулан “Иж бүрэн түншлэл”-ийн түвшинд хүргэх болон олон улс, бүс нутгийн тавцан дахь хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх зэрэг өргөн хүрээний асуудлаар санал солилцохоор төлөвлөж байна. Мөн талууд хоёр талын харилцааны эрх зүйн үндсийг бэхжүүлэх баримт бичгүүдэд гарын үсэг зурахаар товложээ.
12:30 цаг
-Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар БНСВУ-ын Ерөнхийлөгч То Лам Монголд айлчлан ирлээ-
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Ерөнхийлөгч То Лам Монгол Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Ерөнхийлөгч, Намын Ерөнхий нарийн бичгийн дарга То Лам 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Монгол Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ. Энэхүү төрийн айлчлалын үеэр төрийн тэргүүн нар албан ёсны хэлэлцээ хийж, хоёр улсын эрх зүйн орчныг бэхжүүлэх хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурахаар төлөвлөж байна.
Түүнчлэн Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар Ерөнхийлөгч То Лам-д бараалхаж, хоёр улсын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх өргөн хүрээний асуудлаар санал солилцохоор төлөвлөж байна.
Айлчлалыг сурвалжилсан:
Зураглаач: Б.Эрдэнэбаяр
Сэтгүүлч: Д.Мөнхбат
Редакциас ажилласан:
Зураглаач: С.Боргил
Сэтгүүлч: О.Соёлмаа
Нэг дороос агуулгыг: Eguur.mn сайтын Ерөнхий редактор Ц.Тамир
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
tanuus bol manuusd hamaagui harin naad huuhed daaarilchiw
Woow mongol and vietnam best friend gal gal
1