СПОРТ

Зүүн Азийн аваргаас жүдочид 5 алт, 1 хүрэл медаль хүртлээ

Хятадын Вэнжоу хотод зохион байгуулагдсан жүдо бөхийн Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээн гурав дахь өдрөө амжилттай болж өндөрлөлөө.

Монголын жүдо бөхийн баг тамирчдаас сүүлийн өдөр  эрэгтэйчүүдийн -100 кг-ын жинд хүч үзсэн Жүдо бөхийн Үндэсний шигшээ баг, “Боржин” дэвжээний тамирчин Б.Хүдэрчулуун алтан медаль хүртэв. Эмэгтэйчүүдийн +78 кг-ын жинд хүч үзсэн “Архангай аймгийн тамирчин” Э.Энхзул хүрэл медаль тус тус хүртлээ.

Харин эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд хүч үзсэн "Женко" клубийн тамирчин ОУХМ Б.Сүхбат, 73 кг-ын жинд хүч үзсэн Жүдо бөхийн Үндэсний шигшээ баг, Хэнтий аймаг ОБАСХ-ны тамирчин ОУХМ  О.Уранбаяр, 81 кг-ын жинд хүч үзсэн  “Хангарьд” спорт клуб”-н тамирчин Э.Буянцагаан, эмэгтэйчүүдийн 70 кг-д хүч үзсэн “ Алдар” спорт хорооны тамирчин ОУХМ С.Лхагвадулам нар тус тус алтан медаль хүртлээ. Ийнхүү манай жүдочид таван алт нэг хүрэл медаль хүртэж, багийн дүнгээр нэгдүгээр байрт шалгарсан байна.

М.АГАР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button