УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: Парламентын хуучинсаг сэтгэлгээг халж, шинэ арга барил руу шилжинэ
УИХ-ын намрын чуулган 126 гишүүнтэй анхын хуралдаанаа эхлүүлж байна. Өнөөдрийн чуулганд 100 гишүүн ирснээр 79.4 хувийн ирцтэйгээр хуралдааныг эхлүүллээ. Чуулганы хуралдааны нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Үндсэн хуулийн Цэцийн дарга, Засгийн газрын гишүүд, УИХ-д ажлаа тайлагнадаг байгууллагууд болон нийслэлийн удирдлагууд, Үндэсний аюулгүй байдлын газрын нарийн бичгийн дарга зэрэг төрийн өндөр албан тушаалтнууд, Монгол Улсад суугаа дипломат төлөөлөгчийн газар, Олон улсын байгууллагын суурин төлөөлөгчдийн газрын тэргүүн нар оролцож байна.
Эрхэм хүндэт УИХ-ын гишүүд, хүндэт ард иргэд ээ!
Улс төрийн тогтолцооны цогц өөрчлөлтийн үр дүнд байгуулагдсан шинэ парламентийн бүрэлдэхүүн анхдугаар парламентаар ард түмний сонголтын үр дүнг баталгаажуулан Монгол Улсын Засгийн газрыг эмхлэн байгуулсан билээ.
Дэлхийн томоохон хүчнүүдийн геостратегийн өрсөлдөөн өрнөж буй тул мөнгөний гадаад бодлогодоо анхаарна
Ээлжит бус чуулганаар 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр, төсвийн тодотгол зэрэг хэд хэдэн чухал асуудлыг хэлэлцсэн билээ. Ээлжит бус чуулганаар парламентын үйл ажиллагааны чухал ажлуудыг хэлэлцэж ирлээ. Энэ намрын чуулганаар бид эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, хөрөнгө оруулалтын эрх зүйн орчныг сайжруулах, Улмаар гадаадын хөрөнгө оруулалтыг сайжруулах, нэг салбараас хамааралтай эдийн засгийн суурийг өргөжүүлж солонгоруулах. Дотоодын бизнес эрхлэгчдийг дэмжих ажлуудад голлон анхаарч, төрийн оролцоог багасгах хууль эрх зүйн шинэчлэлийг шаардлагатай байна. Учир нь манай улсын эдийн засагт эерэг өөрчлөлтүүд гарч, олон улсын үнэлгээний агентлагаас зээлжих зэрэглэлээ нэмэх байдлаар үнэлүүлсэн билээ. Бид хийсэн ажил, хүрсэн үр дүн энэхүү зээлжих зэрэглэлд нөлөөлж орлогоо төрөлжүүлэх боломжийг нээж өглөө. Хамтарсан Засгийн газраас өргөн мэдүүлсэн Төсвийн тухай хууль нь улс орны хөгжлийн шинэ шатанд гаргах, их бүтээн байгуулалтын эхлэлийг тавьж, ДНБ-ий нэг хүнд ногдох хэмжээг 10 мянган ам.долларт хүргэх дунд хугацааны зорилтыг биелүүлэхэд чиглэгдэж байна. Ирэх дөрвөн жилийн хөгжлийн хандлага, эдийн засгийн өсөлтийг тодоройлох тул УИХ-ын зүгээс, Засгийн газраас авч хэрэгжүүлэх мега төсөл, хөрөнгө оруулалтын бодит үр дүнг нарийвчлан судлаж, өмнөх алдаа сургамжаа эргэн санаж, ирээдүйд гарах эрсдлээс урьдчилан тооцож ул суурьтай хандах шаардлагатай байна.
Эрхэм гишүүд ээ, бидний гадаад орчинд, дэлхийн томоохон хүчнүүдийн геостратегийн өрсөлдөөн өрнөж, олон улсын харилцаа эдийн засгийн хамтын ажиллагаанд нөлөөлж байна. Иймд төрөөс мөнгөний гадаад бодлого дээр баримтлах 2025 оны үндсэн чиглэлийн төслийг хэлэлцэхдээ гадаад хүчин зүйлсээр нөхцөлдүүлсэн эдийн засгийн олон эрсдэлт хүчин зүйл нарийвчлан тооцох нь чухал байна. Иргэдийн бодит орлогыг хамгаалахад онцгой анхаарах нь зөв билээ.
Монгол Улсын Үндсэн хууль, үзэл баримтлал, гадаад бодлогын үзэл баримтлал зэрэг хууль эрх зүйн болон бодлогын гол бичиг баримтыг үндэс болгоон эх орныхоо язгуур эрх ашгийг дээдлэн төр улсын хөгжилд илүү няхуур хандах шаардлагатай байна. Энэ цаг үед байгуулагдсан 5 намын төлөөлөл бүхий 126 гишүүн иргэдийн зүгээс илүү нээлттэй, ил тод байх, УИХ-ын гишүүний чиг үүргээ ажил хэрэгч, хариуцлагатай хандана гэсэн нийгмийн хүлээлт бий. Иймд энэхүү хүлээлтэд хүрч ажиллахыг зорихоос гадна хуучин сэтгэлгээнээсээ ангижирч, улс орны дотоод гадаад бодлогыг тодорхойлох төрийн эрх барих дээд байгууллагын хувьд илүү шинэлэг, үр нөлөөтэй ажиллах хэрэгцээ шаардлага нэгэнт үүсчээ.
Шинэ парламент өргөн мэдүүлсэн хуулийн төслөөрөө ажлаа тайлагнадаг байдлыг хална
Өргөн мэдүүлсэн, батласан хуулийн тоогоор ажлаа сонгогчдодоо тайлагнадаг хуучинсаг сэтгэлгээнээсээ салж, санаачилж батлуулсан хуулиараа иргэдийн нийгмийн амьдралд нөлөөлж буй бодит хэрэгжилт дээр дүгнэлт хийх, үр дүнтэй холбон дүгнэдэг шинэ арга барил руу шилжих цаг нь болсон. Хууль иргэдийн амьдралд дарамт, шахалт биш амьдралд нь өөдөө дээшлэхэд дэмжин туслахад чиглэдэг байх ёстой. Тиймээс эргэх холбоотой парламентийг төлөвшүүлж, хуулийг чанаржуулахад тууштай анхаарч ажиллана. Тиймээс УИХ-ын даргын хувьд хүн төвтэй хууль тогтоох байгууллагыг бий болгож, хүмүүнлэг иргэний нийгмийг цогцлоох болно. Хүн төвтэй хууль, хүн төвтэй үзэл санааг урдаа барьж, хуулийг тодорхой ойлгомжтой болгож, хууль болон журмаар зохицуулах гэсэн гурван төгөлдөршилтийн зорилгыг урдаа тавина. Хүний эрхийг зөрчсөн олон асуудлыг үндсээр нь халж Үндсэн хуулийг 25.1 дээр заасан Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна гэснийг чигээ болгоно. Хууль тогтоох нэг хэрэг, хууль хэрэгждэггүй бол тэр зүгээр л тотоол болдог.
Хэн нэгэнд давуу байдал олгодоггүй байхад бид анхаарах ёстой. Ард түмэнд тулдгамдаад байгаа асуудалд жижиг гэлтгүй анхаарах ёстой. Намрын ээлжит чуулганаар илүү бүтээлч, нээлттэй, шинжлэх ухаанч байж, дүгнэж чаддаг шинэ цаг үеийн ажил хэрэгч, бүтээлтэй хамтран ажиллахыг засгийн газар болон төрийн байгууллагад уриалж байна. Намрын чуулганы үеэр байнгын хорооны хуралдаанд идэвхтэй оролцохыг гишүүдээсээ хүсье.
Өнөөдөр намрын чуулганы нээлт Олон улсын ахмадын өдөртэй давхцаж буй тул төр улсын түшиг болсон ахмадууддаа эрүүл энх, урт удаан наслахыг хүсье
УИХ-ын намрын ээлжит чуулганы хуралдаан ийнхүү өндөрлөж байна. УИХ дахь намын бүлгүүд хуралдах тул ийнхүү нээлттэй чуулганыг өндөрлүүллээ.
Ц.ТАМИР
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Олон юм онхолдоод байлгүй нүүрсний хулгай тeндeрийн луйврын хариуцлагаа хүлээ