Top StoriesУлс төрийн мэдээ

Хуулийн тайлбар: Мөрийтэй тоглоомын тусгай зөвшөөрлийг тэрбумын хөрөнгөтэй хүнд олгоно

УИХ-ын гишүүн П.Сайнзориг, Н.Алтаншагай нар “Бооцоот таавар, хонжворт сугалааны тухай” хуулийн төсөл болон “Бооцоот морин уралдааны тухай” хуулийн төслийг УИХ-д өргөн барихаар боловсруулж буй.

Эл хуулийн төсөл нь олон нийтэд шүүмжлэл дагуулаад байсан “Казиногийн хуулийн төсөл”-ийн нэрийг өөрчилж, зарим заалтыг нь шинэчилсэн хуулийн төсөл.

Өөрөөр хэлбэл 2022 онд өргөн баригдсан “Казиногийн тухай хуулийн төсөл”-ийн “Казино” гэх нэршлийг монголчилж зөөлрүүлэн “Бооцоот таавар, хонжворт сугалаа”-ны тухай хууль хэмээн нэрлэж, төслийн зарим заалтыг шинэчлэн оруулж ирсэн гэсэн үг.

Учир нь "Бооцоот таавар, хонжворт сугалааны тухай" хуулийн төсөл, мөн "Бооцоот морин уралдааны тухай" хуулийн төсөл, "Казиногийн тухай хуулийн төслүүд нь нэг санаачилга дор анх Хөшигтийн хөндийн чөлөөт бүсэд байгуулагдана гэж өргөн баригдсан. Эндээс харахад "Бооцоот таавар, хонжворт сугалааны тухай" хуулийн төсөлийг, "Бооцоот морин уралдааны тухай" хуулийн төсөлтэй мөн нэг санаачилга дор оруулж ирж байгаа нь дээрх хуулийг “Казиногийн хууль” гэж шууд нэрлэхээс татгалзаж, “Бооцоот таавар, хонжворт сугалааны тухай” хууль хэмээн нэрлэсэн гэж харж болохоор байна.

Дээрх хуулийн онцлох заалтуудаас хүргэж байна.

-Бооцоот тоглоомын үйл ажиллагааг зохион байгуулах байршлыг тодорхой заагаагүй-

Үүнээс шинэчилсэн зарим заалт гэх хэсгийг тодруулбал, Казиног барих байршлуудыг өмнөх "Казиногийн тухай хууль"-ийн төсөлд тодорхой заасан байсан бол “Бооцоот морин уралдааны тухай” хуулийн төсөлд мөрийтэй тоглоомын үйл ажиллагаа явуулах байршлыг заагаагүй. Зөвхөн бооцоот тоглоомын үйл ажиллагааг сургууль, цэцэрлэгийн орчинд явуулахгүй гэж заажээ.

Мөн казиногийн үйл ажиллагаа эрхлэхэд зориулсан хөрөнгө оруулалт нь 300 сая америк доллартай тэнцэх хэмжээний төгрөгөөс доошгүй байна. Тусгай зөвшөөрлийн хугацаа дуусгавар болсон бол казино эрхлэгч өөрийн хувьцааны 50 хувийг Засгийн газарт үнэ төлбөргүй шилжүүлнэ гэх өмнөх хуулийн төсөлд тусгасан заалтыг дээрх хуулийн төсөлд оруулаагүй байна.  

"Бооцоот таавар, хонжворт сугалааг зөвхөн тусгай зөвшөөрөл эзэмшигч зохионо: Энэ хуульд заасан бооцоот морин уралдаан, бооцоот таавар, хонжворт сугалаа гэх агуулгууд нь зөвхөн мөрийтэй тоглоомын үйл ажиллагаанд хамаарах бөгөөд тусгай зөвшөөрөл эзэмшигч тоглоомыг зохион байгуулна. Харин үнэ төлбөргүйгээр сугалааны эрх олгож хонжворт сугалаа зохион байгуулах, азтан шалгаруулж хонжвор олгох ажиллагаа нь энэ хуулийн зохицуулалтад хамаарахгүй.

Мөн хуульд зааснаар мөрийтэй тоглоомын үйл ажиллагаа эрхлэх эрхгүй этгээд цахим орчинд мөрийтэй тоглоомын үйл ажиллагаа эрхэлсэн тохиолдолд тухайн цахим хуудсанд Монгол Улсын нутаг дэвсгэрээс хандахыг хязгаарлах аж.

Тусгай зөвшөөрлийг Хууль зүй, дотоод хэргийн сайд өгнө: Бооцоот таавар болон  Хонжворт сугалаа зохион байгуулах тусгай зөвшөөрлийг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн олгоно. Ингэхдээ мөрийтэй тоглоом зохион байгуулах эрхийг Монгол Улсад үүсгэн байгуулагдсан хуулийн этгээдэд 10 жилийн хугацаагаар олгоно.

Эзэмшигч тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг зөрчөөгүй, зөрчил гаргаагүй бол эрх бүхий этгээд тусгай зөвшөөрлийг олгосон хугацаагаар сунгана.

Хэдэн төгрөгийн хөрөнгөтэй этгээд мөрийтэй тоглоом зохион байгуулж болох вэ: Бооцоот таавар зохион байгуулагч нь нэг тэрбум төгрөгөөс доошгүй хэмжээний өөрийн хөрөнгөтэй байна. Харин хонжворт сугалаа зохион байгуулагч нь 500 сая төгрөгөөс доошгүй хэмжээний өөрийн хөрөнгөтэй байхаар тусгажээ.

Тусгай зөвшөөрөл эзэмшигч тоглогчийн эд хөрөнгөний баримт бичгийг барьцаалахгүй, зээлээр тоглуулахгүй гэж заажээ: Эзэмшигч анхны хөрөнгө оруулалтаа нөхсөний дараа өөрийн хувьцааны 10-аас доошгүй хувийг Монголын хөрөнгийн биржээр арилжих үүрэгтэй. Мөн бооцоот таавар, хонжворт сугалааг зохион байгуулахдаа зээлээр оролцуулахгүй байх, оролцогчийн хөрөнгө, бичиг баримтыг барьцаалж тоглуулахгүй байх. Жил бүр хөндлөнгийн аудитын байгууллагаар санхүүгийн аудит хийлгэх заалтуудыг дээрх хуульд оруулж өгчээ.

Мөрийтэй тоглоомын хянах, хариуцах зөвлөл байгуулж, даргыг нь Хууль зүй, дотоод хэргийн сайд томилно: Дээрх хуулийн төсөл батлагдсанаар хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж биелэлтийг нь хангуулах чиг үүрэг бүхий орон тооны бус байгууллага буюу зөвлөл байгуулах юм байна. Зөвлөл нь дарга, дөрвөн гишүүнтэй байх бөгөөд Зөвлөлийн гишүүнийг Засгийн газрын гишүүдийн тус тус санал болгосноор Засгийн газар дөрвөн жилийн хугацаагаар томилох аж. Харин зөвлөлийн даргыг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний санал болгосноор Засгийн газар дөрвөн жилийн хугацаагаар томилж, зөвлөлийн бүрэлдэхүүн, ажиллах журмыг Засгийн газар батална. Тус зөвлөлийн гишүүн нь сүүлийн хоёр жил улс төрийн албан тушаал эрхлээгүй. Хууль болон санхүүгийн өндөр мэдлэгтэй хүн байна гэж тусгажээ.

Мөн энэ хуулийг 2025 оны гуравдугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө гэжээ. Хуулийн дэлгэрэнгүйг ЭНД ДАРЖ харна уу.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

О. Соёлмаа

СУИС РТМУС-ийг 2021 онд төгссөн. Сэтгүүлзүйн салбарт гурван жил ажиллаж байгаа. Нийгэм, Улс төрийн чиглэлээр дагнан ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
20 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
10 сар 2, 2024 08:20

Улс орон хэцүүдлээ. Казино, мөрийтэй тоглоомын газрууд, суг�##�аа, Эмсийн хүрээлэн үл бүтэх юмнууд бүгд орж иржээ. Монгол орон сүйрчээ.

Зочин
Зочин
10 сар 3, 2024 09:28
Reply to  Зочин

Одоо удахгүй хар тамхийг 1 тэрбумын хөрөнгөтэй хүмүүс оруулж ирж болно гэх юм байна л даа.

Иргэн
Иргэн
10 сар 2, 2024 08:30

Хөрөнгөтэй улсууд хууль бус зүйлийг хуульчилж мөнгө олох хэрэгсэл болгох юм биз дээ. Үр дагавар яах вэ, хэн хохирох вэ гэдэг тодорхой.гэмт хэрэг ихсэнэ.

Иргэн
Иргэн
10 сар 2, 2024 09:52

Энэ хууль хэрэгтэй. Сингапур улс шиг гадаадын иргэд таксгүй, монголчууд 100 ам.долларын такс төлж орж тоглодог байх, гэр бүлтэй эрчүүдийг эхнэрийнх нь зөвшөөрлөөр оруулдаг байх гэх мэт журам тогтоох хэрэгтэй. Төрийн �##�бан хаагчдыг оруулах шаардлагагүй. Гадаадын иргэдээс мөнгө орж байв�##� улсын төсөвт хэрэгтэй.

Зочин
Зочин
10 сар 2, 2024 11:19

Тэрбумбатан хулгайчуудыг давруулж бна

Иргэн
Иргэн
10 сар 2, 2024 11:21

Одоо Монгол улсад ажил хийдэг хүн олдохгүй болох байх!!! Болдог бол Хойд Солонгосын з�##�уу удирдагчийн авчираад Монгол улсын нэг жилээр удирдуулж Монгол улсыг өөд нь татарсан!!!

Иргэн
Иргэн
10 сар 2, 2024 13:15

Та 2 шиг бараанууд ийм юм ярьдаггүй юм аа эхлээд авгай хүүхдийн асуудлаа шийд

Зочин
Зочин
10 сар 2, 2024 15:57

Terbum bish Ih nayad ym bishuu

Зочин
Зочин
10 сар 2, 2024 16:11

Хөөрхий хэний бууны нохой болж хуцнам. Эзнийхээ гөлөг болж 4 жилийг яаж

Зочин
Зочин
10 сар 2, 2024 19:43

Тэрбумын хөрөнгөтэй хүнээ улам баяжуулах хууль болно , Монгол шиг хүн ам цөөтэй улс ийм хууль батлах цаг нь болоогүй , үнэхээр энэ улсын төлөө гэсэн сэтгэл байдаг бол жижиг дундын үйлдвэр барих хүмүүст татвар га�##�ь хөнгөлттэй зээл гэх мэтийг хуульчлах хэрэгтэй байна .Дундаас нь өөрсдөө баахан зээл аваад завхруулж байсан туршлага танай намд байгаа тэрнийгээ бас бодож хуулиндаа тусгаарай

Энхтайван
Энхтайван
10 сар 2, 2024 20:11

Тэгвэл таарна муу сайн ядуу з�##�уус баян хүний хоол бгаа шүү дээ тэрийгээ мэдэхгүй з�##�уус их болж ухаан нь хүрэхгүй тэр баячууд чинь тоглож байсан гэж гадуур ч бх мөн их ухаантай улс шүү тэд зөвхөн баян улс тоглох эрх нь өгч энгийн иргэд тогол маш хүнд ял өгч үз тэхгүй бол энэ з�##�уус баян хүнийг дагаж сүүч бна донтсон иргэнийг эмчилдэг болгож өгмөөр бна зөвхөн ядуу улсыг баячуудын хүүхэдийн биш данс нь ил тод бас шилэн болох ёстой

Зочин
Зочин
10 сар 2, 2024 22:48

Нэг тэрбумтан энэ хоёрыг хөлсөлсөн бололтой шүү

Ббб
Ббб
10 сар 3, 2024 00:38

Монгол улс сүйрлийн замдаа орох хуулийг новшийн хулгайч нар оруулж байна

Зочин
Зочин
10 сар 3, 2024 01:38

п.сайнзоригоо чи больчихооч нямбаатарынхаа дэргэд оч

Зочин
Зочин
10 сар 3, 2024 09:51

Үнэтэй машин унаж, үнэтэй хаус байранд амьдарсан хэнбугай ч тусгай зөвшөөрөл авч болох нь гэж ойлгогдож байна..... завхарсан завхр�##� ч болох нь дээ... Улс орон ингэж л мөнгө олохгүй бол тэгтлээ доройтсон юм байхдаа...
Мунхаг миний ойлгосноор улс орон дотоодын түүхий эдэд тулгуурласан үйлдвэрлэл хөгжүүлж байж л эдийн засгаа тэлэх боломжтой гэсэн өчүүхэн бодол тээж явдаг л даа..

оогий
оогий
10 сар 3, 2024 10:25

Албан ёсоор казиног нь нээгээд өгчих цаг нь болсон байх шүү. Тэртээ тэргүй нууц тоглоомын газрууд хаа сайгүй байдаг бололтой. Хэдэн жилийн өмнө хамаатны маань охин ажил хайж байгаад тийм нэг нууц казинод орчихсон байсан. Тэнд тийм нууц казино байна гэж гаднаасаа бол огт мэдэгдэхгүй гэж байсан.

Зочин
Зочин
10 сар 3, 2024 16:52

Буруу зүлүүдиг зөвөрч болохгүи ! !

Зочин
Зочин
10 сар 3, 2024 23:39

Сэтгүүлч профайлд ийм зураг нийтэлж болдог юм болов уу.
Мэдэхгүй юм. Дуудлага худ�##�дааний зураг шиг байхын мээдкү юм оо...

Монгол
Монгол
10 сар 4, 2024 04:33

Хулгайчдад зориуулсан, ардыг гадуурахсан хуулиг пялдагнууд оруулаж ирэж байна!

Зочин
Зочин
10 сар 7, 2024 14:01

Ene 2 olbiisen hulgaichuudiig ih huralaas z##luulaachee iiml hulgaichuud ih hurald orj irj baidag buur huuli gargaj avaad toriin mongoor togloh geed ulaaraad baina shuu dee omhii hulgaichuud ??????????????????????????????????????????????????????????????????????????????????????????

Холбоотой мэдээ

Back to top button