Нийгмийн

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Узбекистан улсад дахин айлчилна

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Нью-Йорк хотноо НҮБ-ын Ерөнхий Ассемблейн 79-р чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд оролцоод ирсэн билээ.

Энэ сард Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Узбекистан улсад айлчилж магадгүй талаар албаны эх сурвалж мэдээллээ. Тэрбээр, өнгөрөгч 6-р сард тус улсад гурав хоног төрийн айлчлал хийж Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгч Ш.Мирзиёев-тай уулзаж хоёр орны хамтын ажиллагаа, эдийн засгийн түншлэлийн асуудлаар санал солилцсон билээ. Мөн олон улсын тавцанд цаашид хоёр орон хамтран ажиллах боломжийн талаар ярилцсан бөгөөд энэ удаагийн айлчлалаар илүү бодитой ажил хэргийн яриа өрнөх хүлээлттэй байна. Ерөнхийлөгчийн тус улсад хийх айлчлалын товоос хамаарч манай улсад Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаевын айлчлалын өдөр мөн товлогдохоор байгаа билээ.

Узбекистан Монгол улсын дипломат хамтын ажиллагаа 1992 оноос эхтэй бөгөөд дипломат харилцаа тогтоосноос хойшхи манай улсын төрийн тэргүүн айлчилж буй хоёр дахь тохиолдол юм.

Т.БАТСҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-10-02 15:35

Узбекстанд казиногоос хэдэн цаас хуссан юм байх даа дахин очиж хусмаар болоод бн уу хөө, донтолт гэж энэ ш дээ ххүрэнсүгээ,

Зочин
Зочин
2024-10-02 16:57

Узбекистанд Хүүкийг түрүүн очиход нь ёстой янзын гоё байсан юм болов уу? Дахиад очих гэхийг бодвол?

Холбоотой мэдээ

Back to top button