Нийгэм мэдээ
ҮСХ: Гол нэрийн барааны үнэ өмнөх долоо хоногоос 0.2 хувиар буурсан байна
Улаанбаатар хотод 2024 оны есдүгээр сарын 30-ны байдлаар гол нэрийн барааны үнэ өмнөх сараас 1.7 хувиар буурсан байна. Харин өмнөх долоо хоногоос 0.2 хувиар буурсан үзүүлэлттэй байгаа аж. Тодруулбал,
- Хонины ястай мах 155
- Үхрийн ястай мах 47
- Үхрийн цул мах 5
- Сонгино 74
- Байцай 85
- Лууван 262
- Дизилийн түлш 250 төгрөгөөр тус тус буурсан үзүүлэлттэй байгаа юм.
Харин хүрэнманжин 225, төмс 38 төгрөгөөр өссөн, бусад нэр төрлийн бараа бүтээгдэхүүн хэвийн үзүүлэлттэй харагдаж байгаа юм.
З.УЧРАЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.