Нийгэм мэдээ

Цэргийн алба хаагчдыг жолооны курс болон англи хэлний сургалтад хамруулна

Хугацаат цэргийн алба хаагчдыг жолооны үнэмлэхтэй, англи хэлний анхан шатны мэдлэгтэй болгох чиглэлээр ажиллаж байгаа тухай Батлан хамгаалах яамны сайд С.Бямбацогт мэдээлсэн юм.

Тэрбээр "хугацаат цэргийн албан хаагчдад англи хэл, компьютерийн мэдлэг олгох, жолооны В ангиллын үнэмлэхтэй болгох, хугацаан цэргийн алба хаах хугацаандаа цэргийн эрдэмд сургахаас гадна өөрсдийн хүсэлтээр эрэлттэй мэргэжлийн сургалт, дадлагад хамруулна гэж мэдэгдсэн юм. Тэгвэл энэ ажил одоогоор ямар шатанд явж байгаа талаар Батлан хамгаалах яамнаас тодруулахад "Өнгөрсөн 2023 онд хугацаат цэргийн зарим алба хаагчдад B, C ангиллын жолооны дамжаанд хамруулсан. Жолооны дамжаанд хугацаат цэргийн алба хаагчдаас гадна ангийн дэд ахлагч нар мөн хамрагдсан. Үүнийг цаашид тогтмол зохион байгуулах чиглэлд салбар яам анхаарч ажиллаж байна" хэмээсэн юм.

Одоогийн байдлаар хугацаат цэргийн алба хаагчдыг жолооны дамжаанд хамруулах ажлыг үе шаттайгаар зохион байгуулахаар төлөвлөж байгаа аж.

Монгол улсын Үндсэн хуулиар иргэн бүрийн биелүүлэх журамт үүргийн дагуу  18 нас хүрсэн Монгол улсын иргэн Зэвсэгт хүчин, хилийн ба дотоодын цэрэгт биеэр алба хаана. Алба хаах хугацаа 12 сар /цэргийн анги салбарт анх хуваарилсан өдрөөс, дуусгасан хугацаа/ байх бөгөөд иргэний хугацаат цэргийн алба хаах насны дээд хязгаар 26 байна. Хугацаат цэргийн албанд татагдахаас өмнө ажил мэргэжил эрхэлж байсан бол ажил олгогч нь түүнийг халагдаж ирэхэд ажлын байраар хангах асуудлыг Зэвсэгт хүчний тухай хуулийн 7.4 дэх хэсэгт заасан байдаг.

Хугацаат цэргийн алба хаах хугацаа нь төрд ажилласанаар тооцогдож энэхүү хугацаанд:

  • нийгмийн даатгал
  • эрүүл мэндийн даатгал
  • тусгай хувцас хэрэглэл
  • хоол хүнс
  • амралтын байр
  • цэргийн мэргэжил эзэмших танхим, сургалтын материал хэрэгсэлээр хангагдах асуудлыг тухайн Зэвсэгт хүчний анги, салбар бүрэн хариуцдаг билээ.

З.УЧРАЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
зөв
зөв
2024-10-02 15:38

Гэвч сайн сурсангүй гэж хүүхдүүд зодоод байв аа ! хүний эрхэнд болон биед х�##�даж болохгүй гэдгийг бүх шатны дарга нарт болон цэргүүдэд заах хэрэгтэй.

Холбоотой мэдээ

Back to top button