Нийгэм мэдээ

ДАРХАН-УУЛ: Үр тарианы 104 га, тосны ургамлын 1038 га талбайн ургацаа алджээ

Дархан-Уул аймгийн хэмжээнд газар тариалангийн 34263.07 га эргэлтийн талбайтай. Энэ жил ХХААХҮ-ийн сайд, аймгийн засаг даргатай хамтран ажиллах гэрээний дагуу 20.2 мянган га талбайд тариалалт хийхээс 2.8 мянган га талбайд илүү тариалалт хийсэн аж.

Ургац тогтоолтын урьдчилсан балансаар 54.7 мянган тонн ургац хураан авах бол үр тарианы 104 га, тосны ургамлын 1038 га талбай ургац алдсан дүн мэдээ гарсныг аймгийн ХХААГ-аас мэдээллээ.

Тодруулбал үр тарианы хураалт нэг га талбайгаас авах ургацын хэмжээ 11.4 цн бөгөөд 70 хувьтай үргэлжилж буй. Харин вандуй, арвай, буурцагт, хошуу будуу, төмс хураалт дууссан. Одоо хүнсний ногоо 76.6 хувь, малын тэжээл 38.2 хувь, рапс 37.6 хувьтай үргэлжилж байгаа юм байна.


Рапс 3962.5 га талбайд тариалалт хийснээс 1038.02 га талбайн ургац алджээ. Төмс 365 га талбайд тариалалт хийж 4016.1 тн, үр тариа 15689 га-д тариалалт хийж 18755 тн, хүнсний ногоо 2063.2 га-д тариалалт хийснээс 29916.4 тн, тосны ургамал 818.9 тн хураан авсан байна.

З.УЧРАЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button