Нийгмийн

Хаан банкны асраар зочилж, бизнесээ өргөжүүлэх ухаалаг шийдлүүдтэй танилцаарай

Хаан банкны асраар зочилж, бизнесээ өргөжүүлэх ухаалаг шийдлүүдтэй танилцаарай Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Монголын уул уурхайн үндэсний ассоциаци хамтран зохион байгуулж буй “Mining Week 2024, MinePro 2024” арга хэмжээг Хаан банк дэмжин ажиллаж, Gold спонсороор оролцож байна.

Монгол Улсын эрдэс баялгийн салбарыг гадаадын хөрөнгө оруулагч нарт сурталчлах, хөрөнгө оруулалт татах зорилгоор “Уул уурхайн долоо хоног” арга хэмжээг 2022 оноос уламжлал болгон зохион байгуулж буй бөгөөд уул уурхайн салбарын шинэчлэл, инновацыг танилцуулан ирээдүйн чиг хандлагыг тодорхойлоход өндөр ач холбогдолтой байдгаараа онцлогтой.

2024 оны аравдугаар сарын 2. "Уул уурхайн долоо хоног 2024" чуулга уулзалт ГЭРЭЛ ЗУРГИЙГ Б.БЯМБА-ОЧИР/MPA

Энэ жил тус арга хэмжээг дэлхийн эрдэс баялгийн салбарт трэнд болж буй чухал ашигт малтмал, хариуцлагатай уул уурхай, аж үйлдвэржилт болон уул уурхайн санхүүжилт гэсэн үндсэн сэдвийн хүрээнд зохион байгуулж байгаа юм. ХААН Банк уул уурхайн салбарын томоохон төлөөллүүдэд банк санхүүгийн үйлчилгээ үзүүлж хамтран ажилладгийн хувьд энэхүү арга хэмжээнд тухайлсан хэд хэдэн бүтээгдэхүүн үйлчилгээгээ танилцуулсан юм. Тухайлбал, бэлтгэн нийлүүлэгч болон худалдан авагч талуудын хооронд үүссэн авлагыг банк худалдан авах замаар бэлтгэн нийлүүлэгчид богино хугацааны санхүүжилт олгох факторингийн үйлчилгээ, мөн харилцагч байгууллага өөрийн дотоодын санхүүгийн програм болон банкны үндсэн систем хооронд API-аар холболт хийж, банкны үйлчилгээг өөрийн програмаар дамжуулан хурдан шуурхай авах боломжтой Corporate Gateway үйлчилгээний талаар тус тус мэдээлэл өгч, бүүт ажиллуулж буй.

2024 оны аравдугаар сарын 2. "Уул уурхайн долоо хоног 2024" чуулга уулзалт ГЭРЭЛ ЗУРГИЙГ Б.БЯМБА-ОЧИР/MPA

Долоо хоногийн турш үргэлжлэх “Mining Week 2024 & MinePro 2024” арга хэмжээний үеэр бизнес эрхлэгчдэд зориулсан шинэлэг бүтээгдэхүүн үйлчилгээний тухай ХААН Банкны асраар зочлон дэлгэрэнгүй мэдээлэл авч бизнесээ өргөжүүлээрэй.

2023 оны статистик тоогоор бизнес эрхлэгч томоохон корпорэйт аж ахуйн нэгж болон жижиг дунд бизнесийн байгууллагуудад олгосон нийт зээлээр Хаан банк зах зээлд хоёрдугаарт эрэмбэлэгдэж буй бол 2024 оны эхний хагас жилийн байдлаар нийт зээлийн багцын 50 хувийг бизнесийн зээл бүрдүүлж байна. Эдгээр тоон үзүүлэлт нь Хаан банк эдийн засгийн бодитой өсөлт, үнэ цэнийг бий болгогч томоохон ААН байгууллага, үйлдвэрлэл, бизнес эрхлэгчдийг дэмжигч банк гэдгийг харуулж буй.

Д.ЖАРГАЛМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button