Нийгэм мэдээ

Завхан аймагт өвс ачиж явсан ачааны автомашин шатсан, хүний амь нас эрсдээгүй

Өчигдөр буюу энэ сарын 02-ны өдөр Увс аймгийн Баруунтуруун сумаас Завхан аймгийн Тэс сумын чиглэлд өвс ачсан ачааны машин шатсан байна.

Онцгой байдлын газрын мэдээлснээр "Завхан аймаг, Тэс сумын нутаг Дооно багийн “Хар Цагаан-Усны ам” гэх газарт ачааны машин шатаж байна гэх дуудлага өчигдөр орой 20:19 цагт аймгийн онцгой байдлын газарт бүртгэгдсэн.

Энэ дагуу Онцгой байдлын газрын Тэс сум дахь Гал түймэр унтраах, аврах 57 дугаар ангийн алба хаагчид 55 км замыг туулан 22:32 цагт очиход иргэн П-ийн 1.5 тонн өвс ачсан “Hyundai Porter” загварын бага оврын ачааны автомашин бүрэн шатаж байсныг шөнийн 01 цаг 31 минут ажиллаж унтраасан" гэв.

З.УЧРАЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button