Ирэх онд ₮760,6 тэрбумыг зарцуулах Үндэсний хиймэл дагуул эрчим хүчний асуудлаас дутахааргүй чухал
Монгол Улсын Засгийн газар 14 мега төсөл хэрэгжүүлэх том зорилт тавиад буй. хамгийн эхэнд Үндэсний хиймэл дагуулын төслийн талаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөл (ҮАБЗ)-д танилцуулж, УИХ-д өргөн барихад бэлэн болсон тухай өчигдөр /2024.10.02/ мэдээлсэн юм.
Гэвч цахим орчинд "Үндэсний хиймэл дагуулаас илүү цахилгаан эрчим хүчний асуудлаа нэн тэргүүн шийдвэрлээч" гэх шүүмжлэл хөвөрлөө. Үүнээс улбаалан "Үндэсний хиймэл дагуул" хэр ач холбогдолтой зүйл вэ, ямар хүмүүс ажиллаж байгаа вэ, хэдэн төгрөг зарцуулах вэ гэсэн асуултууд урган гарав.
Төслийн судалгаа 2011 оноос хойш хийгдэж эхэлжээ. Үндэсний хиймэл дагуулыг бүтээж дуусаад 2027 онд 36 мянган км-ийн өндөр агаарын орон зайд хөөргөнө гэж тооцоолсон. 36 км-ийн цаана, амьдрах хугацаа багадаа 15 жил, дээд тал нь 18 жил.
Хиймэл дагуул бүтээх гэж буй “Таляс Аляна” групп нь Италийн оролцоотой, Францын төрийн өмчит групп аж. Бирж дээр хувьцаагаа арилждаг нээлттэй компани. 30 гаруй хиймэл дагуулыг бүтээсэн туршлагатай. “Таляс Аляна” хиймэл дагуулыг бүтээхдээ 4 ширхэг газрын сатнц Монгол байгуулна гэдгээ ТЭЗҮ-дээ тусгасан. Ингэснээр 16 зооноор Монгол Улсын нутаг дэвсгэрийг интернэтийн сүлжээгээр хангах юм байна.
Үндэсний хиймэл дагуулаа хөөргөж чавал улс орныхоо хаана ч интернэтэд холбогдох боломж бүрдэх ач холбогдолтой. Мөн 250 мянган малчин өрх E-Mongolia, E-сургууль, E-эмнэлэг гэх мэт үйлчилгээ авах боломжтой болно.
Хиймэл дагуул хөөргөснөөр,
- Гамшиг ослоос шалтгаалж амиа алдаж хүмүүсийн тоог 30 хувь бууруулна
- Агаарын бохирдлыг хэмжинэ
- Цаг агаарын урьдчилан сэргийлэх бүх талын мэдээллийг авна
- Зудын гамшиг 10 хувь буурна
- Ой хээрийн түймэр 10 хувь багасна
- Алслагдсан бүс нутгийн эрүүл мэндийн зардал 10 хувь буурна
- Боловсролын ялгаа 50 хувиар багасна гэж үзэж байна.
Япончууд нано хиймэл дагуулын тусламжтайгаар аль хэдийнээ цунами, цагаан будааны ургац, газар хөдлөлт, хур тунадас зэргээ хянаад хэвшчихсэн.

Ирэх 2025 оны төсвийн төсөлд 760,6 тэрбум төгрөгийг зарцуулахаар урьдчилсан байдлаар тусгаад байна. Хэрэв төсөл амжилттай хэрэгжвэл шилэн кабелиар интернетийн үйлчилгээ үзүүлэх 29 их наяд төгрөгийг хэмнэх аж.
Аливаа улс орон Сансар судлалын асуудлыг хариуцсан агентлаг, төрийн бодлоготой. Манайд харин энэ нь харьцангуй шинэ тутам зүйл билээ.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэрэггүй хог
Ямар ч хэрэггүй зүгээр л хэн нэгнийг баяжуулж улсыг хохироох төсөл. Ийм хоёрын хооронд төсөл гэхэд төсөл биш зүйл хэрэгжүүлдэг нөхдүүдэд ял өгөх хэрэгтэй. Самарсайханы дүүжин гүүр яасан дашийн шог болсон
Мөнгө идэх арга. элон маскийн хиймэл дагуул гарчихсан байхад энэ хиймэл дагуул манайд огт хэрэггүй хог
Өнөө маргаашгүй тоггүй болох гэж байж энэ хогоор яанаа. Хоёр цахилгаан станц барих мөнгөөр төмрийн сэг сансарт нисгэх хэрэг үү
Старлинк гарчихсан байхад 300 доллараар монголын хаанаас ч интернктэд холбогдоно. 760 тэрбум арай дэндэнээ. Улс орондоо хайртай байяаа эрхэм гишүүдээ. Ингэж идэж болохгүй
erchim huchnees chuhal gej solioroh heregguiee, erchim huch ulsiin hugjil ard irgediin udur dutmiin amidral ymar ih heregteig chi muu chatsganii huudii medeh uu ? iim naliig ingej davraah hereg ym bn ve ? erunhiilegchee !
Цахилгаан станцаа барсан дээрээ. Татвар төлөгч бидний мөнгөөр эрчим хүчнмйхээ асуудлыг л шийд
Хоцрогдсон хүмүүс аргагүй л их байна. Юм уншдаггүй хов жив яриад суудаг. Сансар судлал ирээдүйтэй гэдгийг сонсоо ч үгүй хүмүүс байнаа
Uvsiin hyrgas sumiin haryat gantumuriin munhzul hogiin hulgaich zalilagch
Төрийн хиймэл дагуул бүтэх үү . Агаарын бохирдол хэмжихдээ багассан уу Улаанбаатарт
ДАТА үнэ хэд болох вэ, эсвэл интернет үнэгүй!?
УБ-н агаарын бохирыг хэмжих станцууд бгуулнс гэж хэдэн жилийн мөн олон тэрбумыг зувчуулсан даа? Хэмждэг болоод агаар сайжирсн у? Ой хээриын түмэр’зудыг анэ дагуулаар угтаж устгана гэж бхгүй… зөвхөн иргдийн харицлга. Хөдөөний хүүхдүүд өөрсдөө хичээхгүй бол энэ хиймл дагуул 100 бгаад ч нэмэргүЙ
Маш зөв бид ч о/ү-ийн техник технологийн дэвшилээс хоцролгүй харин ч эрчтэй хөл нийлүүлж яваад засгийн газартаа талархаж бна.Э/хүч цахилгаан станц хойш тавигдаагүй шүү.Болно доо болно
Чачганы чинь зөв. Ганцхан хиймэл дагуул хөөргөөд өндөр хурдны интернэттэй болчихдог юм биш