Эдийн засгийн мэдээ
Монголбанк өнгөрсөн сард 2023.6 кг үнэт металл худалдан авсан байна
Монголбанк 2024 оны есдүгээр сард 2,023.6 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 12.3 тонн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 7.9 хувиар буурсан үзүүлэлт байна.
Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 617.5 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 1,004.8 кг үнэт металл тус тус худалдан авсан байна.
Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2024 оны 9 дүгээр сард алт худалдаж авах дундаж үнэ 278,226.21 төгрөг байв.
З.УЧРАЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.