Чуулган | Р.Эрдэнэбүрэн: Мод барьсан цагдаа үзэгдэхээ больж, замын ачаалал 15 хувиар буурна
2024.10.03-ны өдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны мэдээллийг нэг дороос хүргэж байна.
Үдээс хойших хуралдаан
НЭМЭЛТ: 14:10 цаг
УИХ-ын гишүүн Э.Батшугар:
-Нийслэлийн түгжрэл хамгийн том тулгамдсан асуудлуудын нэг. Түгжрэлийн хамгийн амархан шийдэж болох арга ухаалаг гэрэл дохио болон камержуулалт. Үүнтэй холбоотойгоор 1500 шинэ ухаалаг гэрлэн дохио болон 500 камер нэвтрүүлнэ гэсэн төлөвлөгөө харагдаж байна. Ямар хугацаанд ямар хөрөнгөөр үүнийг худалдаж авах вэ. Мөн түгжрэл хэдэн хувиар буурна гэж үзэж байгаа вэ. Бусад томоохон улс орнуудыг харахад дээрх шийдлээр түгжрэлийг 15-20 хувиар бууруулна гэсэн судалгаа байдаг.
“20 минутын хот” үндэсний хорооны дарга, Түгжрэлийн сайд Р.Эрдэнэбүрэн:
-Нийслэлийн замын хөдөлгөөний иж бүрэн ухаалаг системийн нэвтрүүлж хотын гэрлэн дохионы удирдлага менежментийг ухаалаг системд шилжүүлнэ гэсэн заалттай. Энэ ажил энэ онд хэрэгжээд эхэлчихсэн юм байна лээ. Улаанбаатараас хөрөнгө мөнгийг нь гаргаад техникийн боломжоо ерөнхийдөө бүрдүүлээд явж байгаа. Ирэх жилээс замуудын уулзварууд дээр мод барьсан цагдаа үзэгдэхээ болино гэсэн мэдээлэл өгч байгаа. Нарийн тоо хэмжээний хувьд 10-15 хувиар замын хөдөлгөөний эрчмийг сайжруулна гэсэн мэдээлэл өгсөн. Төсвийн дүн, тендерийг нийслэлийн ажлын хэсэгт байгаа хүмүүс нэмээд хариулах байх.
Нийслэлийн Засаг даргын тамгын газраас Д.Амгалан нэмэлт хариулт өгөв.
-Замын хөдөлгөөний удирдлагын төв замын хөдөлгөөн зохицуулалтыг цагдаагаар буюу гараар, программ хангамжаар зохицуулж ирсэн. Нийслэлийн хөрөнгө оруулалтаар энэ жил замын хөдөлгөөний уулзварууд, зам дагасан ухаалаг систем, камерын системийг нэвтрүүлэх ажлын төсөл тендер шалгаруулалт явсан. Ажил нь эхэлчихсэн явж байгаа. Арваннэгдүгээр сарын 30-н гэхэд дуусгах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа. Мөн Google компанитай хамтраад ухаалаг систем хөгжүүлэх гэрээ хэлэлцээрийн шатны ажил явагдаж байгаа.
Үдээс өмнөх хуралдаан:
НЭМЭЛТ: 12.15 цаг
Н.Тавинбэх: Эрчим хүчний салбар чадлын дутагдалд орж, санхүүгийн их хэмжээний алдагдалтай байгаа
УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл: "Эрчим хүчний салбарын барьж буй бодлогын талаар асууя." Үнэ чөлөөлнө" гэдэг нь "үнэ нэмнэ" гэдэг ойлголт болж хувираад байна. Олон нийтэд мэдээлэл өгөөч. Үнэ тариф яаж өөрчлөгдөх гээд байгаа юм. Бөөрөлжүүтийн цахилгаан станц төвийн эрчим хүчний системд хэдэн центээр нийлүүлэлт хийх юм. Албан бус мэдээллээр 300 төгрөг гэж сонссон. Өндөр юм биш үү. 2.6 их наядын задаргаа алга. Энэ мөнгөний зээл нь хэд, тусламж нь хэд юм" хэмээлээ.
Сангийн сайд Б.Жавхлан: "2 их наяд 626 тэрбум төгрөгийн зээлийн ашиглалтын дүн нэмэгдэж байгаа. Үүнээс 2 их наяд 209 тэрбум төгрөг нь зээлийн ашиглалт, 417 тэрбум нь гадаадын буцалтгүй тусламж байгаа юм. Гэвч 417 нь өр биш боловч зардал дээр нэмэгдэж бичигддэг. Та төслөө дутуу харсан байна" гэлээ.
Тэргүүн Шадар сайд Л.Гантөмөр: "Эдийн засгийн өсөлтийг 8 хувьтай гэж харж байгаа.
ЭХЯ-ны ТНБД Н.Тавинбэх: "Бөөрөлжүүтийн цахилгаан станцаас 1Квт/ цаг эрчим хүчийг 28 жил худалдаж авах ба эхний нэг жилд гарааны үнэ гэж 7 центээр, үлдсэн 27 жилд 8.9 центээр худалдаж авахаар гэрээ байгуулсан.
Үнийг зохих бодит өртөг, зохих ашгийн хүрээнд нэмнэ. Бид үнэ тарифийг өөрчлөх олон улсын түвшинд хэрэгждэг эрх зүйн зохицуулалтын хүрээнд ажилладаг. Эрчим хүчний зохицуулах хорооны үнийг нэмэгдүүлэх шийдвэрээ хараат бусаар гаргана. Эрчим хүчний бизнес эрхлэгчид үнэ тариф нэмэх тухай зайлшгүй тооцоо, саналаа ЭХЗХ-нд хүргүүлсэн. ЭХЗХ-ны шийдвэрийг хүлээж байна. Эрчим хүчний салбар чадлын дутагдалд орсон. Санхүүгийн их хэмжээний алдагдалтай хүндрэлтэй нөхцөлд байгаа" хэмээн хариуллаа.
НЭМЭЛТ: 12.00 цаг
-Л.Гантөмөр: Хоёр нүүртэй юм яримааргүй байна. "Авна" гэж тохирсон зээлүүд бичигдээд орж ирсэн, гишүүд ээ-
УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар: "2025 оны хөгжлийн төлөвлөгөө заавал биелэх ёстой. Олон ажил хийнэ гэж тусгасан нь сайн боловч дийлэнх нь төр-хувийн хэвшлийн түншлэл, гадаадын өр зээлийнх байна. 14 мега төсөл гээд том зүйл яриад байдаг. Эх үүсвэр нь гадаадын өр зээлээ нэмнэ гэсэн байх юм. Засгийн газрын нийт өр нь 2023 онд $30 тэрбум байсан бол 2025 оны эцэст $40 тэрбумд хүрч $10 тэрбумаар нэмэгдэх нь байна. Мега төслүүдийг хэрэгжүүлэхэд 120 их наяд байх нь. Өр л батлах гээд байна" гэлээ.
Тэргүүн Шадар сайд Л.Гантөмөр: "Жишээлбэл, Эрдэнэбүрэнгийн УЦС-ыг барина, зээл авна гээд шийдчихсэн юм билээ шүү дээ. Одоо энийгээ хийхгүй гээд яах юм бэ. БНХАУ-ын Засгийн газарт "Бид нар авахгүй ээ" гэх юм уу. 1 тэрбум ам.доллароор Газрын тос боловсруулах үйлдвэр барихаар Энэтхэгийн Засгийн газартай тохирчихсон. "Авахгүй ээ" гэх юм уу. Тохирчихсон, шийдвэр гарчихсан зээлүүд л хэрэгжээд явах тухай асуудал. Яах вэ, шинээр авах зээлүүд гарна. Жишээлбэл, бид Үндэсний хиймэл дагуултай болно. УИХ дээр ярина хэдүүлээ. "14 мега төслөөр дамжуулаад зээл авах гэж байна" гэдэг нь цуурхал шүү. Гашуунсухайт-Ганцмодыг холбох гэж байгаа. Үйл ажиллагаагаараа зардлаа нөхөх хэлэлцээрээр явж байгаа. Шивээхүрэн, Хангимандал ч адилхан. Манайхан хоёр нүүртэй юм яримааргүй байна. "Авна" гэж тохирсон зээлүүд бичигдээд орж ирж байна, гишүүд ээ. Нууцаар зээл авдаггүй юм. УИХ-аар оруулж батладаг. О.Амгаланбаатар гишүүний хэлж байгаа тоо бодитой" хэмээлээ.
Сангийн сайд Б.Жавхлан: "Одоо Засгийн газарт 10 их наядын зээлийн ашиглалт хүлээж байгаа. Сүүлийн 30 жилийн хугацаанд УИХ-аар орсон. Бүгд тодорхой хэмжээгээр эхэлчихсэн. Жишээ нь, Газрын тос боловсруулах үйлдвэр 1.4 тэрбум ам.доллароос 230 сая ам.долларыг нь хэрэглэчихсэн. Гэтэл 2026 онд ашиглалтад оруулахын тулд ирэх жил биднээс 1 их наяд төгрөгийн санхүүжилт нэхэж байгаа. Бид дөнгөж 460 тэрбумыг л өгч чадна" гэлээ.
НЭМЭЛТ: 11.30 цаг
П.Сайнзориг: ААН-үүд "Ажиллах хүчний хомсдолд орлоо, намартаа самарт явчихдаг" гэж ярьж байна
УИХ-ын гишүүн П.Сайнзориг: "2025.06.01-нээс 32 жилийн дараа батлагдсан Хот тосгоны эрхзүйн байдлын тухай хууль хэрэгжиж эхэлнэ. Аймгийн төвүүд хот болж хөгжих, суурин газруудын хот нийтийн аж ахуйг хөгжүүлэх асуудал байна. Энэ чиглэлийн бэлтгэл ажлын хүрээнд ямар зүйлүүд тусгагдсан бэ. Маш том суурь реформ хэрэгжих гараан дээрээ ирж байна. Хөгжлийн төлөвлөгөөнөөс Хот тосгоны эрхзүйн байдлын тухай хуулийг хэрэгжүүлэх асуудлыг ерөөсөө олж харсангүй. Засгийн газар ямар байр суурьтай байгаа юм бэ.
Ипотекийн зээлийн асуудал. Анхдагч орон сууц авч байгаа залуучуудаа дэмжих, амины болон ногоон орон сууцаа барих зэрэгт нь анхаарч байгаа зүйл байна уу. Бодлогын хувьд юу гэж орж байгаа вэ. ААН-үүдтэй уулзахаар ажиллах хүчний хомсдолд орлоо гэдэг асуудал ярьж байна. "Аль аймаг, сумыг нь тодруулж 100 жилийнх нь ойг асууж байж амралтын хуваарийг нь зохицууллаа. Намартаа самарт гараад явчхаж байна" гэж байна" гэлээ.
Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан: "Ипотекийн зээлийн олголтыг нэмэхийн тулд 1.3 их наядын эх үүсвэр гаргаж ирж байгаа. Үүний 524 тэрбумыг нь хуримтлалын сангаас, 300 тэрбумыг нь арилжааны банкуудаас, 500 тэрбумыг нь Монголбанкнаас гэхчлэн. Хамгийн гол асуудал орлогод нийцсэн орон сууж байна уу. Амины орон сууцанд ипотекийн зээл олгох боломжийг нээсэн. Харамсалтай нь авч чадахгүй байгаа. Засгийн газраас шийдлүүд гаргах байх.
Ажиллах хүчний асуудал толгойны өвчин болсон. Маш сонин парадокс үүсчихсэн байна. Нэг талдаа ажилгүйдэлтэй, нөгөө талдаа ажиллах хүчний хомсдолтой болчихсон байгаа. Эдийн Засгийн 16 салбарыг квотгүй болгочихсон" гэлээ.
"20 минутын хот" үндэсний хорооны дарга Р.Эрдэнэбүрэн "Хот тосгоны эрхзүйн байдлын тухай хууль 2024.06.01-нээс хэрэгжиж эхлэхтэй холбоотойгоор бэлтгэл ажлыг хангах ажлын хэсэг байгуулагдаад ажиллаж байна. 2024.10.16-нд үндэсний хороо хуралдаад төлөвлөгөөг нь батлах гэж байгаа.
НЭМЭЛТ: 11.10 цаг
-О.Батнайрамдал "Оюу толгой"-н төсөл зогсохоор 20.000 хүн ажилгүй болох эрсдэлтэй гэв-
УИХ-ын гишүүн О.Батнайрамдал: Монгол Улсын хөгжлийн төлөвлөгөө ярьж байна. Тэгэхээр Эдийн засаг, Хөгжлийн сайдаас асуумаар байна. 2025 он онцлог жил болно. 2025 онд эдийн засгийн бүтэц талаас аваад үзвэл хоёр том үйл явдал болохоор харагдаж байна. Нэгдүгээрт, Оюу толгойтой холбоотой асуудал. Оюу толгойн орд 2009 оноос хойш сүүлийн 15 жил олборлогч гэхээс илүүтэй бүтээн байгуулалтын маш том мега төсөл болон явж ирсэн. Оюу толгой энэ оны эцэс гэхэд 19 тэрбум долларын гадаадын хөрөнгө оруулалтыг монголд оруулж ирж байгаа. Энэ утгааэраа манай макро эдийн засгийн нэг хэмжигдэхүүн нь болсоор ирсэн. Жил бүр 1-2 тэрбум доллар оруулж ирдэг. Харин энэ бүтээн байгуулалт 2025 он хүрээд дуусаж байгаа. Тэгэхээр Оюу толгой мега төслийн хувьд бүтцийн маш том шилжилтийг ирэх онд хийнэ. Ингэснээр Оюу толгой бүтээн байгуулалтын компани биш зүгээр нэг олборлогч компани болно. Өнгөрсөн 15 жилийн хугацаанд өрнөсөн Оюу толгойн бүтээн байгуулалтын явцад 20.000-22.000 ажлын байр бий болсон. Харин одоо олборлогч компани болохоор үсрээд 4000-5000 хүн л ажилдаа үлдэнэ гэсэн үг. Энэ нь буцаад эдийн засагт маш том шок болж ирнэ. Энэнд бид бэлэн үү. 2025 оны хөгжлийн төлөвлөгөөнөөс Оюу толгойн шилжилтийн асуудлыг хайгаад олсонгүй" гэлээ.
НЭМЭЛТ: 10.35 цаг
У.Отгонбаяр: Цэргийн алба хаагчийн тэтгэврийг хань ижилд нь өвлүүлэх асуудал хаалттай байна
УИХ-ын гишүүд асуулт асууж хариулт авлаа.
УИХ-ын гишүүн У.Отгонбаяр: "Тойрогтоо ажиллаж иргэдтэй нэлээдгүй уулзлаа. Олон давтагдсан асуудлаар холбогдох яамнаас нь тодруулъя. Төрийн цэргийн байгууллагын гарсан алба хаагчдын талаар холбогдох яамнаас тодруулъя. Төрийн цэргийн байгууллагаас тэтгэвэрт гарсан хэд хэдэн тохиолдлоос бид асууж тодруулсан.
Бурхан болсон хүмүүст тэтгэвэр, тэтгэмж олддоггүй ээ. Нэгдүгээрт, буяны ажилд зориулж төрөөс олгогддог мөнгө олддоггүй. Хоёрдугаарт, бурхан болсны дараа үлдэж буй хань ижилд нь тэтгэврийг өвлүүлэх асуудал хязгаарлагдмал, болохгүй гэх зүйл заалттай байдаг юм байна. Энэ чиглэлээр төсөв төлөвлөгөөнд туссан зүйл байна уу, цаашдаа яах талаар холбогдох яамдууд нь тодорхой хариулт өгнө үү" гэлээ.
Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан: "Оршуулгын зардал авч чадахгүй байна гэдэг асуудал гарсан юм шиг байна. Яагаад ийм асуудал үүссэн талаар тухайн хүний мэдээллийг надад өгнө үү. Үл ойлголцол яагаад үүсэв. Бид хуулиар энэ тэтгэмжийг олгох ёстой. Мөнгө нь тусгагдаад явж байдаг. Нийгмийн даатгалын багц хуулиар гэр бүлийнхээ хүний авч байсан тэтгэврийн 20 хувийг гэр бүлийн гишүүдэд нь нэмж өгдөг хуулийн зохицуулалттай болсон байгаа. Энэхүү зохицуулалт энэ оноос хэрэгжээд эхэлнэ. Өвлүүлнэ гэдэг нь бүтэн тэтгэвэр өвлүүлэх асуудал биш"
УИХ-ын гишүүн У.Отгонбаяр: "Нийгмийн даатгалыг нь төрөөс хариуцдаг учраас оршуулгын зардал, хань ижлийнхээ тэтгэвэр тэтгэмжийг өвлөх асуудал хаалттай байгаад байгаа юм билээ. Үүн дээр ямар тодорхой зохицуулалт байж болох вэ?" хэмээлээ.
Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан: "Цэргийн алба хаагчын тэтгэвэр авагч нас барвал оршуулгын тэтгэмж олгодог. Энэ асуудал Цэргийн алба хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулиар зохицуулагддаг. Хань бүлийнхээ тэтгэвэр тэтгэмжийн 20 хувийг авах зохицуулалт хийгдээд эхэлсэн. Гэхдээ хуулийн хэрэгжилттэй холбоотой ард иргэдийн дундах ойлголтуудаар хүн бүхэн авах биш, хуулиар тавьсан шаардлагууд бий. Ханилж суусан хугацаа зэрэгтэй холбоотой л асуудал үүссэн байх" хэмээлээ.
ЭХЛЭЛ: 10.00 цаг
-УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ-
Хуваарь ёсоор долоо хоног бүрийн пүрэв, баасан гарагт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болдог билээ. Энэ долоо хоногийн хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэхээр товложээ.
· “Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2024.09.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, нэг дэх хэлэлцүүлэг/
· Цагдаагийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Үндсэн хуулийн цэцийн 2024 оны 03 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан боловсруулсан, анхны хэлэлцүүлэг/
· Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2024.08.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
· Монгол Улсын 2025 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2025 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуулийн төсөл /Засгийн газар 2024.08.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, нэг дэх хэлэлцүүлэг/
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сайдаа эрчим хүч хямарч байхад Учр�##� гээд дурак 760 тэрбумаар төмрийн сэг сансарт хөөргөнө гээд сууж байна. Нэн даруй энэ мөнгөөр цахилгааны асуудлаа шийдээч
Багануурын цахилгаан станц 1квт цахилгааныг 6-7 центээр өгөөд 25 жилийн дараа цахилгаан станцаа төрд үнэгүй өгье гэхэд нь эсэргүүцэж болиулсан. Одоо хотын бондын мөнгөөр хувийн цахилгаан станц барьчаад 9 центээр цахилгаанаа улсад зарах гэж бна. Өөрсдийн жижиг эрх ашгийн төлөө улсаа хорлох зүйл л хийх юм даа.
Мод барьсан цагдаа үзэгдэхгүй болно! Яагаад гэвэл бүгдэд нь д�##�дын хар м�##�гай тавьж өгнө.тэгээд таныг зөрчил гаргав�##� илбийн юм шиг күг гүг гээд гарч ирээд л торгож өгнө дөө.
Гэрлэн дохио зүгээр ажиллаж байхад гүйж ирж модоороо түгжрэл үүсгэж хаячихаад одоо сайхан боллоо гэсэн аятай яваад өгнө.ногоон гэрэл хэд хэд асаад байхад нөгөө модоороо хорлож өгнө . Замын хөдөлгөөний дүрмэнд цагдаагын оролцоог багасгах хэрэгтэй энэ мэт явцуу явуургүй байдлаасаа болоод ард иргэдийн нэр хүнд муу болсон.. цаашдаа цомхон болгох нь маш зөв бодлого байх ньщ сайн хэрэг
Gantumur saidaa ineegeech dee , yrvaisan l yum bh yum,