Нийгэм мэдээ

Хүүхэд хүчирхийлээд гадаад улс руу оргон зайлсан этгээдийг баривчиллаа

Цагдаагийн байгууллагаас Бүгд Найрамдах Киргиз Улс, Бүгд Найрамдах Казакстан Улсуудын Интерполын Үндэсний төв товчоодтой хамтран ажиллаж Интерполын “Улаан булант” зар мэдээгээр олон улсын хэмжээнд эрэн сурвалжлагдаж байсан Монгол Улсын иргэн Э-г Бүгд Найрамдах Киргиз Улсаас энэ оны аравдугаар сарын 1-нд Монгол Улсад шилжүүлэн авчирлаа.

Тус этгээд нь 2021 онд бага насны хүүхдийг хүчиндэх гэмт хэрэг үйлдээд, гадаад улсад оргон зайлж, хууль хяналтын байгууллагын хараа хяналтаас зугтаан, төв азийн улсуудад хууль бусаар амьдарч байсан. Түүнчлэн, Интерполын хамтын ажиллагааны шугамаар түүнийг Киргиз Улсад орогнож байгааг нь тогтоож, энэ оны тавдугаар сарын 26-нд тус улсад баривчлан саатуулаад байсан.

Энэхүү шилжүүлэн авчрах ажиллагааг Хууль зүй дотоод хэргийн яам, Гадаад харилцааны яам, Улсын ерөнхий прокурорын газар болон Интерполын Үндэсний төв товчоо, Эрүүгийн цагдаагийн алба, Мөрдөн байцаах алба хамтран зохион байгуулсан байна.

З.УЧРАЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button