БНСУ-ын виз олголтын хугацааг 25 хоног болгож буурууллаа

БНСУ-ын виз олголтын хугацааг 25 хоног болгон бууруулж, гэрээгээр ажил эрхлэх квотыг 4000 болгон нэмэгдүүлснээ мэдэгдэв.
Тодруулбал, Улсын Их Хурлын Монгол-Бүгд найрамдах Солонгос улсын парламентын бүлэг 25 гишүүнтэйгээр байгуулагдаад байна. Бүлгийн гишүүд Солонгосын анхны хаант улс болох эртний Жусон улс байгуулагдсан дурсгалт өдрийг тохиолдуулан БНСУ-аас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин Сайд Чой Жин Воныг төрийн ордонд хүлээн авч уулзлаа.
Энэхүү уулзалтад бүлгийн дарга УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн, УИХ-ын гишүүн А.Ариунзаяа, Х.Баасанжаргал, Г.Хосбаяр, Элчин сайд Чой Жин Вон, Элчин сайдын зөвлөх Кан Хёнчоль нар оролцлоо.
Элчин сайд Чой Жин Вон яриандаа “БНСУ-ын виз олголтын хугацаа 60 хүртэл хоног байсныг 25 хоног болгон бууруулж, гэрээгээр ажил эрхлэх квотыг 2000 байсныг 4000 болгон нэмэгдүүлсэн талаар дурьдаад, 2 улсын эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулах ажлыг эрчимжүүлэх шаардлагатай” гэв.
Б.ХАШ-ИЛД
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
АНУ гийг виз шиг л газар дээр нь хариугийн өгөөд л яваач дээ.Хүний бичиг баритаар 25 хоног юу хийдэг кимчинүүд
Ш�##�г�##�тандаа тэнцээд 2 жил боллоо хэзээ виз нь гарах юм бэ 2дахиа бат�##�гаажуул�##�т хийгдээд байхад таг чиг л байх юм
Солонгос улсаас найрсаг харьцаагаа таслах хэрэгтэй Буян Жагаа ахын хэлдгээр
Цаанаасаа урилгатай Бөөнөөрөө ажлын шугамаар явхаар болоод виз мэдүүлтэл хүлээгдэж буй төлөвтэй бна гээд хүлээгээд бдаг сонгууль болох гэж бхад ганцхан өдөр бүгд татг�##�зсан хариу авсан 40 гаран хүнээс 2,3 хүн л гарсан манай элчинд байдгийн муу ойлгоогүй
Үнэхээр хүн муутай улс шүү , монголчуудаар мөнгө олж тоглож дээрэлхэж гайрсан даа та нар
Темдегтийн хураамж.орчуулгийн тøлбøрøø немегдγγлех аргаа яаж ийгеед олчих юм....Виз медγγлехеер øгдøг ч юм шиг????...хилеер буцаахгγй гаргадаг ч юм шиг????...Донгосох юмаа....Баярлуулан гомдоох...горьдлого тøрγγлех БАШИР аргаа больмоор шд????...Немегдехγγний байрийг сольсон ч нийлберийн дγн øøрчлøгдøхгγй шøø....
Төр муу болохоор иргэд нь зугтаж дүрвэж байна .виз гардаг болчихвол олон мянгаараа ажлаа хаяад зугтна .хэдэн дарга нар л үлдэх байх .хувиа хүртээд л
Яагаад ийм худ�##�даа мэдээлэл оруулаад бна вэ Элчин консулын утсаар лавлаад асуусан чинь юун 25 хоног гээд гайхаад байна лээ