Японы нисэх буудалд II дайны үеийн бөмбөг дэлбэрчээ
Дэлхийн Хоёрдугаар дайны үеэс үлдсэн Америкийн бөмбөг уржигдар /2024.10.02/ дэлбэрсний улмаас Японы нэг нисэх буудлын хөөрөх, буух зурвас дээр том тогоо үүссэн байна.
Японы баруун өмнөд бүсийн Мияазаки нисэх буудалд болсон дэлбэрэлтийн улмаас 80 гаруй нислэг цуцлагдсан ч хүний амь нас, эрүүл мэнд хохироогүйг тус улсын Газар, Зам тээврийн яам өчигдөр мэдээлжээ.
АНУ-д үйлдвэрлэсэн 220 кг орчим жинтэй бөмбөг дэлбэрснийг Японы Өөрийгөө Хамгаалах Зэвсэгт Хүчний мэргэжилтнүүд тогтоосон байна.
Газар дор олон жил хадгалагдсан бөмбөг ямар шалтгаанаар гэнэт дэлбэрэх болсныг мөрдөн шалгаж эхэлжээ. Дэлбэрэлтээс үүссэн тогооны диаметр 7 метр, гүн нэг метр орчим болохыг Японы телевиз мэдээлсэн байна.
Нисэх буудлын үйл ажиллагаа Пүрэв гарагийн өглөө хэвийн болох төлөвтэйг засгийн газрын нарийн бичгийн дарга Ёшимаса Хаяаши мэдээлжээ.
Мияазаки нисэх буудал 1943 онд байгуулагдсан бөгөөд Японы Эзэн Хааны тэнгисийн нисэх хүчний сургалтын талбай байсан юм.
Эндээс амиа золиослогч буюу камиказе нисгэгчид тулаанд орохоор хөөрдөг байсан гэдэг.Нисэх буудлын ойролцоо газраас дэлхийн хоёрдугаар дайны үед дэлбэрээгүй үлдсэн бөмбөг олон удаа илэрч байжээ.
Эх сурвалж: CNN
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ануусын боол япон бөмбөгдүүлж бсныхаа хариуг авч харилцаагаа таслана
Харин чи л л�##�ар Оросын манкурт боол бн даа.Чам шиг толгойгүй зомбинууд хурдан үхэж дуусаасай.Тэгвэл Монгол маань Япон лугаа хөгжих болно