СПОРТ
Монгол бөхийн өргөөнд энэ сард дөрвөн барилдаан болно
Монголын үндэсний бөхийн холбооноос өнгөрсөн сард намрын нээлтийн барилдааныг зохион байгуулсан билээ.
Түүнээс хойш бөхийн өргөөнд ямар нэгэн барилдаан болоогүй. Харин өчигдөр “Алдар” спорт хорооны зааланд дархан аварга Д.Дамдины нэрэмжит улс, аймгийн цолтой бөхчүүдийн барилдаан болоход аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр түрүүлж, улсын арслан Ц.Содномдорж үзүүрлэжээ.
Тэгвэл МҮБХ-ноос энэ сард зохион байгуулах барилдааны хуваариа олон нийтэд танилцууллаа.
- 16-18-нд 09:00 ба 14:30 цагаас Өсвөр, залуучуудын Улсын аварга шалгаруулах барилдаан,
- 19-нд 13:00 цагаас Булган аймгийн Сайхан сумын түүхт 100 жилийн ойд зориулсан, тус сумаас төрөн гарсан аваргуудын нэрэмжит улс, аймаг, цэрэг, сумын алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан,
- 20-нд 11:00 цагаасСумын цолтон болон залуу бөхчүүдийн ээлжит барилдаан,
- 27-нд 13:00 цагаас Нийслэл Улаанбаатар хотын 385 жилийн ойд зориулсан улс, аймаг, цэрэг, сумын цолтой 128 бөхийн уламжлалт барилдаан тус тус болно.
М.АГАР
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Мэргэжилтэн, инженер цөөхөн, бөхчүүд олон ХАХАХАХАХАХАХАХАХА