Говь-Алтай аймагт 3.8 магнитудын газар хөдлөлт боллоо
Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын нутагт 3.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт өчигдөр буюу аравдугаар сарын 04-ны өдөр болсон байна.
Тодруулбал, тухайн аймгийн Дэлгэр сумын төвөөс зүүн урагш 72 км, Баянхонгор аймгийн Баацагаан сумын төвөөс баруун урагш 47 км, Хүрээмарал сумын төвөөс урд зүгт 48 км зайд аравдугаар сарын 6-нд Улаанбаатарын 16:13 цагт болсныг ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэнгээс мэдээллээ.
Хөдөө орон нутагт барилга байгууламж бага, суурьшлын хувьд сийрэг байдаг учир тус газар хөдлөлтийн улмаас эвдэрч сүйдсэн зүйл байхгүй байгаа аж.
Газар хөдлөлтийн хүчийг хоёр хэлбэрээр хэмждэг байна. Магнитуд нь хөрсөн доор, газар хөдөлж байгаа төв хэсгийг хэмждэг үзүүлэлт юм. Харин газрын хөрсөн дээр, хүнд болон барилга байгууламжид мэдрэгдэж байгааг баллаар хэмждэг. Шаталбар нь 12 хүртэл байдаг бөгөөд гурваас бага магнитудын газар хөдлөлт хүмүүст онцгой мэдрэгддэггүй бол 7-гоос дээш магнитуд хүрэхэд том талбай хамарсан сүйрэл болдог байна. Тодруулбал,
- 1-3 баллын хүчтэй газар хөдлөхөд барилга доторх хүмүүс чичирхийллийг ялимгүй мэдэрч, тавиур дээрх аяга таваг, сав суулга бага зэрэг хөдөлнө
- 4-5 балл хүрэхэд хүмүүс сандарч, гэрлийн бүрхүүл зэрэг нь мэдэгдэхүйц чичирч, суурь муутай баримал, аяга таваг, сав суулга унах тохиолдол бий. Хүмүүсийн олонх нь айдас мэдэрдэг.
- 6-7 балл хүрэх чичирхийлэлд хүн хөл дээрээ зогсоход хэцүү болж, хаалга онгойхгүй, ханын хавтан цуурч, цонхны шил хагарч, гэрийн тавилга, эд юмс байрнаасаа хөдөлж, өнхөрч унадаг байна.
З.УЧРАЛ








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Газар хөдлөлтийн талаар монголд айх зүйл алга.