Объект, газраа 4 тэрбумаар үнэлсэн гэгдэж байсан айлтай Нийслэл хэдээр тохиролцсоныг нууцалж байна
Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд 13 байршилд шинээр холбоос зам хийж буй. Үүний нэг болох Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй буюу Гэмтлийн эмнэлэг /ГССҮТ/-ийг “Содон” хороололтой холбох гүүрэн байгууламж, таван нүхэн гарц бүхий 3.9 км авто замын ажил хоёр дахь жилээ үргэлжилж байна.
Энэ зургаан эгнээ бүхий авто замын ажлын гүйцэтгэгчээр “Монгол зам групп” ХХК, “Ганбүрд” ХХК ажиллаж байгаа.
Өнгөрсөн хугацаанд дээрх авто замын бүтээн байгуулалтыг гүйцэтгэхээр 360 гаруй нэгж талбарын газрыг чөлөөлсөн. Өнөөдрийн байдлаар гүүрний цутгалт бүрэн дууссан, далангийн болон түшиц хана цутгалтын ажил 90 гаруй хувьтай үргэлжилж байна.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар тухайн байршилд ажиллаж, гүйцэтгэгч компанид ирэх 11 сард авто замын хөдөлгөөнийг нээх үүргийг одоогоос хоёр долоо хоногийн өмнө өгсөн юм.
Тэрбээр “Өнгөрсөн хугацаанд тус замын бүтээн байгуулалтыг хийхийн тулд цахилгаан, дулааны шугам хоолойг шилжүүлэх, айлуудын газар чөлөөлсөн. Гэсэн ч авто замын бүтээн байгуулалтын явцад далангийн бэхэлгээний нэмэлт зардал, 280 метр дулааны шугамыг шилжүүлэх, худаг нүүлгэх, иргэн “Ч”-н газрыг чөлөөлөх зэрэг асуудлууд тулгарч байна. Энэ бүх асуудлыг энэ сарны 30-ны өдрийн дотор шийдвэрлэж, ирэх 11 дүгээр сард багтаан хучилтын ажлыг гүйцэтгэж, хөдөлгөөнийг нээнэ. Үүнээс гадна тухайн байршилд 24 цагийн камерыг байршуулж иргэд, олон нийтийн хяналтыг тавина” гэсэн.
Энэ мэдээллээс харвал замын ажлыг гацааж газраа 4 тэрбумаар үнэлсэн гэх айлтай Нийслэл одоог хүртэл тохиролцож чадаагүй байсан. Тэгвэл эх сурвалжийн хэлж буйгаар тухайн айлтай тохиролцолд хүрч гэрээ байгуулжээ. Харин хэдэн тэрбум төгрөгөөр тохиролцсон эсэх мэдээллийг нууцалж байна. Учир нь хувь иргэний задруулах ёсгүй мэдээлэл бөгөөд албаныхан дур мэдэж мэдээлэх боломжгүй. Хэрэв тэгвэл хуулийн хариуцлага хүлээх зохицуулалт үйлчлэх аж. Тохиролцолд хүрсэн мөгөн дүнг Нийслэлийн газар чөлөөлөлтөд тавигдсан төсвөөс олгох юм байна.
Эргэн сануулбал, Хотын дарга Х.Нямбаатар түгжрэлийг бууруулах "20 минутын хот" үндэсний хорооны хурлаас гарсан шийдвэрийг танилцуулах үеэрээ тухайн айлтай 4 тэрбумаар тохиролцохоор хэлцэл хийж байгаа тухай ам нээсэн юм.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
өч төчнөөн цаг хөдөлмөр хүч хөрөнгө зарж босгосон хөрөнгөө хэрхэн хамгаалж үнэлэхээ иргэн , амьдралаа авч явж чаддаг арчаатай тэр эзэн хүн л өөрөө мэдэх эрхтэй бусдын амьдрах ухаанд бүү атаархаж хорс муусайн ажилгүй боловсролгүй дэмий чалчигчид!!!!
Тийм шүү хэдээр яаж үнлэхээ эзэн мэднэш дээ
Бодитой үнэлэх хэрэгтэй шунал минь...шан чинь шарх болох бий гэж үг бий шүү.
Бодитоор үнэлэж байгаа нь энэ гээд хүч хөдөлмөр зарцуулж байж босгосон хөрөнгөө 2-3 өрөө байр нэртэй хөөсөн байшингийн булангаар солих тэгээд зүгээр үү кк. Монголд байгаа байр нэртэй хогнууд чинь байр биш шүү дээ, зүгээр л хэзээ ч хийсээд , шатаад, нураад унах магадлалтай хөөсөн байшингууд.
Тийм шүү.
Энэ обьектын хоёр талын айлуудын хашааг худалдаж аваад замаа тойруулаад тавьчихвал нэхээд байгаа үнээс хямдхан тусах талаар бодож үзсэн үү. Тэгвэл энэ обьект үнэгүй болж хувирна даа. Гадны оронд ийм тохиолдол сошиалаар гарч байсан.
Gadnii oronuud baildaal bhiin yaagaad bid dagaj duiraaj baildahgui bnaa uheree
Чи юм босгож хөдөлмөрлөж үзээгүй мал бололтой. Хүний хүч хөдөлмөрийг үнэгүйдүүлэхийг дэмжиж байгаа бол энэ явдал чамд ч тяг адил ирэх болно
Тойруулаад.явсан бол улсад хямд тусна наад хүн чинь 4 тэрбумын хөрөнгөтэйгээ санаа амар үлдээд өөр хэдэн айлд хэрэг болох байсан юм шүү дээ...өрөө энэ 4 тэрбумын шунал уу...хэдэн хог босгочихоод хөдөлмөр гэж шааана хаха.
ЗАМЫН ЗУРАГТ ОРЧИХСОН ГАЗАРТ НЭГ ГЭР БАРИАД ХЭВТЧИХВЭЛ ТЭРБУМ ГАРУЙ ТӨГРӨГ АВЧИХ Ч ЮМ БИЛ ҮҮ? ХЭН МЭДЛЭЭ МАНАЙХААН ГАНЦ ГЭР ӨГЧИХӨӨЧ
Өөрийн өмч хөрөнгөө хэдээр үнэлэх нь хувь хүний асуудал. Хэлсэн үнээр авч чадахгүй бол тэгээд хохь чинь л болно штээ кк.
Монголд математикийн хичээл нэн хэрэгтэй байна. Тодорхой хөрөнгө оруулалт хийсэн болоод 4тэрбум болсон байлгүй. Яагаад гуйлгачин шиг сэтгэж чадаж байна. Муу халамжийн угж минь
Hutsaadai
Тэнэгт
Өнөөдрийг хүртэл хийгээгүй ажлаа нэг айл руу бухаад байх хэрэггүй ямар том байлаа ч 50 метрээс хэтрэхгүй
2 талаас нь тулаад очсон
Улсаас үнэгүй авсан газар шт. Хуц гээд салаавч өг. Тодорхой хэмжээний үнэлэх нь зөв ч дэндүү хэтрүүлсэн байна. Трактороор түр.
Yostoi bah melhii bnadaa
Энэ газарт маш их бүтээн байгуулалт хийсэн байна. Хивс, дрожны төрөлжсөн дэлгүүр байдгийг нь мэднэ. Өөр олон обьект бий. Замын трассаа өөр газраар явуулж болох байсан. Яагаад тэгээгүйг нь гайхаж байна. Үүнээс илүү үнэтэй обьект энэ хавьд байхгүй.
энэ обьект яахаараа 4 тэрбум болдогийн дураараа дургих гэж
Өмч босгосон бүтээсэн хүн л ойлгоно. 4 тэрбум бол таарсан л үнэлгээ шүү.
Нянгар бүүр цагаандаа гарчихсан хулгайч байжээ
Күэ тэгээд юуг нь ухаж төнхөөд бдгийн.Хувь хүн хөрөнгөө гаргаад их ч юм хийсэн харагдана.Улс ч хохиролгүй л болгоо биз! Үр дүнд нь хөгжил үргэлжилж олон талт сайн үр дүн гарах нь.Күэ ёстой хийх юмаа олж ядсан ёстой нэг!!
Газарт орсон бол нүүж л таарна ийм их мөнгө биш бхаа
Shunalt shaalzanguudiig gesgeeh heregtei blaa
Муусайн шуналын туламыг шууд газар заагаад хөөгөөд явуулах хэрэгтэй шдээ. Даварсан амьтад вэ. Нэг муу хөдөөний тэнэг новш л биз. Нэг хүний газраас болж нийтийн эрх ашиг хохирох ёсгүй.
Zuvshd ee ataarhuu uhernuuded ter ni deer
Dashvaanjiliin gaznii delbereltiin heregiig ulsiin tusuvuus gargaj bhad duu garahgui bj negniihee umchiin tohiroltsoog idevhtei shuun heleltsej bnaa uhernuud kkk
Бараг замаа тойруулаад тавьчихвал цаад хэдэн айл д нь энэ их мөнгө очихгүй л дээ
Арай дэнднээ бидний татварын мөнгө л явна бх даа зарим айлууд хэт их шунах юм
ЭНЭ БАЙШИН БАРИЛГА 4өөр Тогтохгүй 10 -15000000000 болох байхаа
Хийсэн хөдөлмөр, ирээдүйд олох орлого энэ тэоээ үнэлсэн байх
Энэ чинь зүгээр айл биш байгаа биздээ ажлын байр хөрөнгө үнэлэх ёстой
Хятадууд наад асуудлыг чинь их хялбар аргаар шийдсэн бна лээ шүү дээ Айлын газрыг хэижээгээр нь тойруулж үлдээгээд замаа барьчихсан байна лээ.Нийслэл ч гэсэн тэгэх хэрэгтэй. Муусайн хар зальжингууд хувхай хоосон байснаа мэдэхгүй аягүй бол хөдөөгөөс хотод гуйлгачилж орж ирсэн хог байгаа даа. Даварсан юмнуудыг байранд нь орхиод тойруулаад замаа барьчих. Хайран төсвийн мөнгийг нэг муу өлөн хогт өгнө гэж юу байдгийн
Их хөрөнгө зарцуулж хөдөлмөрлөсөн айл байна лээ. Тэртэй тэргүй цусалж байдаг мөнгөнөөс 4 тэрбум юм... өгөх хэрэгтэй
Kinon deer bol shtaadag shuhded esvel ezniig ni amia horlolt bolgon horoono^^
.irgediin umch unegui.turiin umch unetei.baij bolohgui shuu..
УБ хот газраа үнэгүй өгчөөд буцааж тэрбумаар авдаг Малууд гэхээс өөр юу гэхэв вэ?
,тойруулаад л явуулаач болохгүй юм юу байдгийн тэр хүний өмч байж л байг дараа нь яанав ийнэв хамаагүй шдээ хаях хэрэгтэй байсын
3,4 объект байсан бизнесийг нь нураах гэж бгаа бол 4 тэрбум байтугайг төлөх ёстой
Шуналын туламыг албадан нүүлгэх байсын.Улс газраа авах ёстой биз дээ