Нийгэм мэдээ
Сэлэнгэ аймагт үр тарианы хураалт 82 хувьтай үргэлжилж байна

Сэлэнгэ аймгийн хэмжээнд өнөөдрийн байдлаар үр тарианы хураалт 82, төмс хүнсний ногооны хураалт 71 хувийн явцтай ургац хураалт явж байна.
Тодруулбал аймгийн хэмжээнд 105.6 мянган га талбайгаас 146.6 мянган тонн, үүнээс
- Улаанбуудай 102.9 мянган га талбайгаас 144.2 мянган тонн
- Бусад үр тариа 2719 га-гаас 2473 тонн,
- Тэжээлийн ургамал 1626 га талбайгаас 2687 тонн,
- Тосны ургамал 23.1 мянган га талбайгаас 10.5 мянган тонн
- Төмс 2074 га-гаас 28 мянган тонн,
- Хүнсний ногоо 4473.9 га-гаас 72.9 мянган тонн ургац хураан аваад байна.
З.УЧРАЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.