Нүүрс тээврийн компаниудын төлсөн татвар ₮200 гаруй тэрбумд хүрчээ

2022 оны аравдугаар сарын 26-нд ЭТТ ХК-д Онцгой дэглэм тогтоосон. Түүнээс хойш 4.2 их наяд төгрөгийн татварыг улсын төсөвт төвлөрүүлээд байгаа тоон мээдээлэл байна.
2023 онд 29.3 сая тонн нүүрс борлуулж, 2.8 тэрбум ам.долларын борлуулалтын орлоготой ажиллаж, улсын төсөвт 2.8 их наяд төгрөгийн татвар төлсөн.
2024 онд эхний 8 сарын байдлаар 2.3 тэрбум ам.долларын үнэлгээ бүхий 21.6 сая тонн нүүрс борлуулсан. Энэ оны эхний найман сарын байдлаар 2.4 их наяд төгрөгийн татварыг төсөвт төвлөрүүлжээ.
Биржийн арилжааг 2023 оны хоёрдугаар сараас эхлүүлсэн. Өдгөө нүүрс тээврийн үйлчилгээний 60 хувийг худалдан авагч тал буюу БНХАУ-ын компаниуд гүйцэтгэж, 40 хувийг л дотоодын компаниуд хийдэг.
Тэгвэл, 2023 оны жилийн эцэст тээврийн компаниудын төлсөн татвар 200 гаруй тэрбум төгрөгт хүрчээ. Үүнээс өмнө тээврийн компаниуд ердөө 20 орчим тэрбум төгрөг төлдөг байсан аж. Энэ нь 10 дахин өссөн үзүүлэлт юм байна.
Уул уурхайн экспортыг дагаад тээврийн салбарын орлого өсөж, эдийн засгийн өсөлтөд энэ хоёр салбар гол нөлөөг үзүүлж байна.
У.УЯН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.