НИЙГЭМ

Цалингийн доод хэмжээг нэмэх шийдвэр эцэслэгдээгүй, мэдэгдэл төдий байна

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 792 мянган төгрөг болгож нэмэгдүүлэхээр болсон тухай Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан цахим хуудсаараа дамжуулан мэдэгдээд буй.

Тэрбээр мэдэгдэлдээ Монголын Үйлдвэрчний Эвлэлийн холбоо, Монголын Ажил олгогч, эздийн холбоодын хамтарсан хурлаар дээрх шийдвэрийг гаргасан. 2025 оны дөрөвдүгээр сарын 1-нээс эхлэн 20 хувь буюу 792 мянган төгрөг болгож нэмэгдүүлнэ. 2026 оноос хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг сая төгрөгт хүргэх санал гаргана гэж онцолсон.

Тэгвэл энэ мэдээлэл албан ёсоор баталгаажаагүй гэж Шадар сайд С.Амарсайхан мэдэгдэв.

Тодруулбал, тэрбээр "Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ ямар түвшинд байх уу гэдэг зүгээр шийдчих асуудал биш. Судалгаа, тооцоо, амьдралын нөхцөл байдалтай уялдаж шийдэгдэх ёстой. Одоогоор Гэр бүл, хөдөлмөрийн яаман дээр эцэслэгдэх судалгаа тооцоо нь хийгдээд явж байгаа байх. Энэ талаар эцэслэгдсэн зүйл байхгүй байна" гэх хариултыг хэвлэлд өгсөн тодруулгадаа дурдав.

Үүнээс цалингийн хөлсний доод хэмжээг 132 мянган төгрөгөөр нэмэгдүүлэх эсэх зөвхөн салбарын түвшинд яригдсан бөгөөд Засгийн газраар батлагдаагүй, хэлэлцэгдээгүйг ойлгож болно. Мөн Засгийн газар хэлэлцсэн ч Монгол банкны санал, тооцоо судалгааг сонсож байж үндэслэлтэйгээр нэмэх учиртай юм.

Д.УЛСАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Тэнэг новш

Зочин
Зочин

Эцэслэж шийдээгүй зүйлийг олон нийтийн сүлжээгээр бүү бич барааны үнэ өсөөд бн

Зочин
Зочин

Цалингийн доод хэмжээ нэмнэ гэдэг цалин нэмэгдэж байгаа бус, харин аливаа торгууль шийтгэлийн дүн нэмэгдэж байгаа гэсэн үг .НДсанг хоосолсон Ундармаагаас мөнгөө аваач мангаруудаа.

Болд
Болд

Энх амгалан пизда монголчуудад хортой л юм хийнэ

Иргэн
Иргэн

Зальт Энх-Амгалан шадар сайдын тархин дээгүүр харайж уурыг нь хүргэсэн бн

Зочин
Зочин

Нэмж яах юм имплиацаа л барихаа бодоно бэз нэмхээр бүх юмны үнэ дагаад өснө татвар төлөгчидийг л шулж байна шд.

Зочин
Зочин

Баг болж ажиллах нь зөв шүү.

Холбоотой мэдээ

Back to top button