Эдийн засгийн мэдээ

Чулуун нүүрсний экспорт эхний есөн сард 59.1 сая тонн болж, өмнөх оны мөн үеэс 26.3 хувиар өслөө

Монгол Улс оны эхний есөн сард 6.6 тэрбум ам.долларын 59.1 сая тонн чулуун нүүрс экспортолсон нь өмнөх оны мөн үеэс 26.3 хувиар өссөнийг Гаалийн ерөнхий газар тайлагналаа. Тайлант хугацаанд хийсэн нийт экспортын 56.5 хувийг чулуун нүүрс бүрдүүлж байна. Зөвхөн есдүгээр сард 5.4 сая тонн нүүрсийг 527.1 сая ам.доллароор экспортолсон байна.

Манай Улс энэ онд 78.1 сая тонн нүүрс экспортлох зорилт тавьснаас эхний есөн сарын байдлаар 70 гаруй хувийн гүйцэтгэлтэй байгаа юм.

Цаашид нүүрсний экспортын зорилтыг хангахын тулд төмөр замын боомтуудын бүтээн байгуулалтыг үргэлжлүүлж, Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан холболтыг хийснээр нүүрсний экспортын хүчин чадлыг жилдээ 30-50 сая тонноор нэмэгдүүлэхээр төлөвлөж байгааг Засгийн газар мэдээлсэн юм.

Хүлээгдэж буй гүйцэтгэлээр оны эцэст экспортын нийт дүн 16.7 тэрбум ам.доллар хүрэх тооцоог Сангийн яам гаргаад байна. Харин 2025 онд экспортын орлого 19 тэрбум ам.доллар хүрнэ гэж ирэх оны төсвийн төсөлд тусгажээ.

Үүнээс гадна БНХАУ-ын санхүүгийн зөвлөх үйлчилгээ үзүүлэгч  “Guosheng” компани төмөр замын тээвэрлэлтийн хүчин чадал нэмэгдсэнээр Монгол Улсаас БНХАУ-д гаргах нүүрсний экспорт ирэх гурван жилийн хугацаанд гурав дахин өсөхөөр байгааг онцолсон байна. 2026 онд нүүрсний нийлүүлэлтийн хэмжээ 99 сая тонн хүч магадгүй гэж тооцоолжээ.

Энэ оны эхний найман сарын үзүүлэлтээр Монгол Улс Индонез, ОХУ-ын дараа бичигдэх БНХАУ-ын гурав дахь том нүүрсний экспортлогч оронд тооцогдож байгааг онцолсон аж.

З.УЧРАЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button