Нийгэм мэдээ
Налайх дүүргийн 330 өрх хашаандаа 1000 ширхэг алимны мод тарьжээ

Намрын мод тарих өдрүүд үргэлжилж байна.
Налайх дүүрэг Шинэ-Налайх цэцэрлэгт хүрээлэнд есдүгээр сарын 29-нд Аялал жуулчлалын холбоод найман зүйлийн 326 ширхэг мод сөөг тарьжээ. Мөн намрын мод тарих өдрүүдийн нээлтийн өдөр буюу аравдугаар сарын 05-ны Бямба гарагт 21 албан байгууллага 411 ширхэг мод тарьжээ.
Мөн аравдугаар сарын 06-ны өдөр Дулааны станц 2, Дулааны станц 3, Гадаад харилцааны яам, Үндэсний геологийн алба, Улаанбатар хотын шуурхай удирдлага зохицуулалтын газрууд 105 ширхэг Миндаль суулгасан. Налайх дүүрэгт Нийслэлийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө буюу 50 сая төгрөгөөр 330 өрх хашаандаа 1000 ширхэг алимны мод тарьсан байна.
Д.ЖАРГАЛМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Жарга лмаа энэ зураг дээрх мод а лимны мод биш байна !