УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Д.Амарбаясгалан: Иргэд илүү тав тухтай амьдрахын тулд сонгуульдаа анхаарна гэж найдаж байна

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан нийслэлийн Баянзүрх дүүрэгт байрлах 25-26-5 дугаар байран дээр саналаа өглөө.


Тэрбээр "Энэ удаагийн сонгууль их онцлогтой. УИХ-ын сонгууль бүсчилсэн тойргийг бий болгож, анх удаагаа бүсчилсэн хэлбэрээр явагдсан. Үүний үр дүнг хэрэгжүүлэх зорилготойгоор орон нутгийн сонгууль явагдаж байгаа гэж ойлгож болно. Мэдээж улс орны хөгжлийн бодлогын түлхүү асуудал бол засгийн газар УИХ-ын түвшинд яригддаг. Харин орон нутгийн хөгжлийн бодлого НИТХ-аар дамжуулан хэрэгждэг.

Энэ сонгуульд ард иргэд идэвхтэй оролцож өөрсдийн төлөөллөө бүрэн сонгож чадсанаараа ЗГ, УИХ-аас хэрэгжүүлж буй бодлоготой хөл нийлүүлж алхах боломжийг бүрдүүлдэг.

Улс орон даяар нийт 17 мянга орчим хүн нэр дэвшиж байна. 12 улстөрийн нам нэрээ дэвшүүлснийг улстөрийн намын хөгжил төлөвшил бий болж байгаа гэж харж болно.

Өмнөх жилүүдэд НИТХ-ын сонгууль ирц багатай байсан. Иймд энэ жилийн сонгуулиар хуульд өөрчлөлт оруулж, ирцийн босгыг халсан. Иргэд амьдарч байгаа орчиндоо илүү тав тухтай амьдрах, өөрсдийгөө төлөөлөх төлөөлөгчийг бүрэн сонгох чадварыг бий болгох зорилгыг энэ удаагийн сонгуульд илүү анхаарах болов уу гэж найдаж байна.

Ойлголт дутуугаас "дарга" гэдэг хандлага руу түлхүү явчихдаг. Иргэдийн төлөөлөгчөөрөө дамжуулаад иргэд өөрсдийнхөө бодож байгаа санаа, хөтөлбөрийг орон нутагтаа хэрэгжүүлэх боломж юм гэдгийг харж сонгуульдаа идэвхтэй оролцоосой. Оролцсоны үр дүнд сонгуулийн дөрвөн жилийн циклээр дүн тавьдаг боломжийг олж авах юм шүү гэдгийг хэлэхийг хүсэж байна" гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
10 сар 11, 2024 12:10

ЯАХ ГЭЖ ИНГЭЖ ҮЛЭЭЖ БАЙДАГ ЮМ СҮҮЛИЙН 30 ЖИЛ ҮНЭНДЭЭ УЛС ТӨРИЙН ХИЙРХЭЛ АВИЛГА АЛБАН ТУШААЛЫН ХЯЗГААРГҮЙ ШУНАЛ МӨНГӨНИЙ ИХ ГАЖ ДОНГИЙН ҮР ДҮНД ИРГЭД УЛАНДАА ОРЛОО ТАНАЙ САРАНГЭРЭЛИЙН ТОДОРХОЙЛСНООР ШҮҮ ДЭЭ.ТЭР ЭМГЭН ШУЛАМ ЧУХАМ ҮНЭНИЙГ ХЭЛЖЭЭ.ТА НАРЫГ Л СОНГООД БАЙВАЛ НЬ ИРГЭД БИД АМАР ТАЙВАН АМЬДРААД БАЙХ ЮМ УУ? ТА НАР Л АМАР ТАЙВАН МӨНГӨЖИЖ БАЙГАА БАЙХ ИРГЭД РҮҮГЭЭ ЧИГЛЭСЭН БОДЛОГО АЛГА НИЙСЛЭЛ ДҮҮРГИЙН ИТ МАНИЙГАА СОНСДОГ БИЛ ҮҮ? БИД ЯАГААД Ч БИДНИЙ ДУУ ХООЛОЙ ТӨРД ОЧИХГҮЙ ГЭДГИЙГ ТА НАР МАШ САЙН МЭДЭЖ БАЙГАА ЭРХ БАРИГЧДЫН ШИЙДВЭР МАШ ХҮЧИРХЭГ ХУУЛЬ ГЭДГИЙГ АРД ТҮМЭН ХАРЛАА ҮЗЛЭЭ МЭДЭРЛЭЭ ТУЙЛДЛАА БҮГДЭЭРЭЭ ТОНИЛ ЦААШАА

Зочин
Зочин
10 сар 11, 2024 14:37

Тиймээ үнэн, зүгээр л �##�ага бол д�##�д ор арил тонил цаашаа, дахин бүүүүү үзэгд

Холбоотой мэдээ

Back to top button