Нийгэм мэдээ

Элчин сайд Ричард Буанган Монгол руу нислэг үйлдэхээ зарласан компанид баяр хүргэлээ

АНУ-ын "United airlines" компани 2025 онд нэмэлтээр найман чиглэлд нислэг үйлдэх болсноо зарласан байна. Энэхүү найман чиглэлд Монгол Улс орсон бөгөөд "United airlines" компани анх удаа Токио хотоос Улаанбаатар хот руу ирэх оны 5 дугаар сарын 1-ээс нислэг үйлдэнэ гэв.

Уг мэдээллийн дараа АНУ-аас Монгол улсад суугаа элчид сайд Ричард Буанган нүүр номоороо "United airlines"-д баяр хүргэж, мөнх хөх тэнгэрийн оронд аялал эхлэхийг тэсэн ядан хүлээж байна гэв.

Зам, тээврийн хөгжлийн сайд 2023 оны 10 дугаар сард тушаал гаргаж, Монгол Улсын Засгийн газар, Америкийн Нэгдсэн Улсын Засгийн газар хооронд агаарын тээврийн харилцааг хөгжүүлэх, хоёр улсын хооронд шууд нислэг эхлүүлэх бэлтгэл ажлыг хангах үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулан ажилласан.

Улмаар АНУ-ын Холбооны нисэхийн захиргаанаас хийх Нисэхийн аюулгүй ажиллагааны аудит шалгалт (IASA) шалгалтын бэлэн байдалд техникийн үнэлгээ хийлгэх, Зөвлөх үйлчилгээ үзүүлэх компанийг сонгон шалгаруулж, АНУ-ын “The Wicks Group Consulting” компанитай 2024 оны 4 дүгээр сард нийт 6 сарын хугацаатай гэрээ байгуулан ажиллаж байгаа.

Засгийн газрын бүтэц шинэчлэн байгуулагдсантай холбогдуулан шууд нислэг эхлүүлэх бэлтгэл ажлыг хангах үүрэг бүхий Ажлын хэсгийг Зам, тээврийн сайдын 2024 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн А/171 дүгээр тушаалаар шинэчлэн байгуулсан.

Уг ажлын хэсэг нь 2025 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн дотор АНУ-ын Холбооны нисэхийн захиргаанаас хийх Нисэхийн аюулгүй ажиллагааны аудит шалгалт, Тээврийн аюулгүй байдлын захиргааны урьдчилсан аудитад хамрагдах, бэлтгэл ажлыг хангах чиглэлээр нийт 68 арга хэмжээ бүхий багц ажлуудыг төлөвлөн гүйцэтгэж байгаа юм.

Б.ХАШ-ИЛД

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-10-12 20:42

Америкийн компани АНУ-аас биш Японоос манайруу нислэг хийхийм биз дээ. Шууд нислэгийг Орос зөвшөө рөхгүй байгаа хэрэг л дээ !!!

Ккккк
Ккккк
2024-10-12 22:15

Орос энд ямар хамаатай юм бэ. Шууд нисэх шаардлага хангахад учир дутагд�##� байгаа юм биш үү. Эсвэл яаран зарласан юм уу.

Зочин
Зочин
2024-10-13 17:34
Reply to  Ккккк

Шууд нислэг гээд байхад . Монгол хэл мэддэггүй л хүн юм байх даа. Орос чинь дургүй л байгаа л даа. тэглээ гээд Америкийг иүчгэрэхгүй болохоор я�##�тай ч билээ.

Холбоотой мэдээ

Back to top button