УЛС ТӨРУлс төрийн мэдээ

В.В.Путин, У.Хүрэлсүх нар Туркменистанд уулзаагүй

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Туркменистан улсад төрийн айлчлал хийх үеэрээ ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай уулзсан, уулзаагүй гэх мэдээлэл гараад байна.

Тус форумд Армени, Иран, Казахстан, Киргиз, Пакистан, Орос, Тажикистан, Узбекистан зэрэг улсын төрийн тэргүүд болон Азербайжан, Ирак, Турк улсаас төлөөлөгчид оролцсон. ОХУ-ын Ерөнхийлөгчтэй уулзсан

Ялангуяа Украйны хэвлэлд, "Оросын дарангуйлагч, дайны гэмт хэрэгтэн форумд оролцохоор Туркменистанд очлоо. Туркменистаны эрх баригчид Монгол Улсын адил Путиныг ICC-ийн тушаалын дагуу баривчилж зүрхэлсэнгүй. Есдүгээр сарын эхээр Путин Монголд айлчилсан. Тухайн үед түүнийг баривчлаагүй бөгөөд эрх мэдэлтнүүд нь эрчим хүчний хувьд Кремлээс бүрэн хамааралтай гэдгээ мэдэгдсэн" гэх агуулгыг дурджээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хувьд форумын хүрээнд зарим улс орны төрийн тэргүүдтэй уулзаж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагаа болон бүс нутаг, олон улсын тавцан дахь хамтын ажиллагааны асуудлаар санал солилцсон гэгдэж байна.

Холбогдох албаны эх сурвалжаас тодруулахад, "Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Туркменистанд ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай уулзаагүй" гэх хариулт өглөө.

Владимир Путин харин Пакистаны Ерөнхийлөгч Асиф Али Зардаритай уулзаж, Ираны шинэ ерөнхийлөгч Масуд Песешкянтай яриа, хэлэлцээр хийсэн тухай гадны хэвлэлүүдэд дурдсан аж.

В.В.Путин тус айлчлалаар, "БРИКС-ийн уулзалтууд 10-р сарын 22-24-нд Казан хотноо болно. Энэ форумд оролцсон олон орны удирдагчийг Казанд болох арга хэмжээнүүдэд урьж байна" гэжээ.

У.УЯН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
10 сар 14, 2024 09:12

Монгол Зеленскийн үгэнд орж Путиныг баривчилж Зелкнскийд тушаах пм уу

Зочин
Зочин
10 сар 22, 2024 10:40

Манай хүн ч Төв хэсэгт байна. Бас л нэр хүндтэй юм аа

Холбоотой мэдээ

Back to top button