Туркменистанаас манай улсад Оросоор дамжин далайд гарцтай болох санал тавьсан
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Туркменистан Улсын Ерөнхийлөгч Сердар Гурбангулыевич Бердымухамедовын урилгаар хийсэн айлчлал өчигдөр өндөрлөлөө.
Тус айлчлалаар
- Агаарын харилцааны тухай Монгол Улсын засгийн газар, Туркменистан улсын засгийн газар хоорондын хэлэлцээр,
- Олон улсын автотээврийн харилцааны тухай Монгол Улсын засгийн газар, Туркменистан улсын засгийн газар хоорондын хэлэлцээр,
- Мал эмнэлэг, мал аж ахуйн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын ХХААХҮЯ, Туркменистан улсын хөдөө аж ахуйн яам хоорондын хэлэлцээр,
- Хөдөө ажа хуйн салбарт ажиллах тухай Монгол Улсын ХХААХҮЯ, Туркменистан улсын хөдөө аж ахуйн яам хоорондын хэлэлцээр,
- Соёлын салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Туркменистан улсын соёлын яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг,
- Салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын соёл спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Туркменистан улсын соёлын яам хоорндын харилцан ойлголцлын санамж бичиг зэрэгт гарын үсэг зурсан байна.
Мөн хоёр улсын төрийн тэргүүн нар 11-ний өдөр “Огузхан”-ы нэрэмжит Туркменистаны Ерөнхийлөгчийн ордонд албан ёсны хэлэлцээ хийжээ.
Төрийн тэргүүн нарын албан ёсны хэлэлцээгээр Монгол, Туркменистаны найрсаг харилцааг бэхжүүлэх, хамтын ажиллагааг шинэ агуулгаар баяжуулах, түүний дотор хөдөө аж ахуй, зам тээвэр, логистик, аялал жуулчлал, боловсрол, соёл, зэрэг салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх болон олон улс, бүс нутгийн тавцан дахь хамтын ажиллагааны өргөн хүрээний асуудлаар санал солилцсон байна.
Айлчлалын үеэр анхаарал татсан нэг сэдэв бол Туркменистан улсын Ерөнхийлөгч С.Бердымүхамедов, "Монгол Улс тэнгист гарах гарц хайж байгаа. Каспийн тэнгисийг ашиглан дэлхийн зах зээл рүү гарахад манай улсын боомт түшиц болох боломжтой" гэдгийг илэрхийлсэн явдал. Сонирхолтой нь хоёр улс хоёулаа далайд гарцгүй. Иймд дээрх асуудал шүүмжлэл дагуулаад байгаа юм.
Нээлттэй нэвтэрхий толь Википедиагаас харвал,
Каспийн тэнгис нь дэлхий дээрх эх газар дундын буюу битүү хамгийн том тэнгис /нуур/. Гадаргуугийн талбай нь 371,000 кв.км бөгөөд эзлэхүүн нь 78,200 куб.км. Хамгийн гүн хэсэг нь 1025 метр. Тус тэнгисийн хойд, зүүн хойд талд Казахстан-1,422 км, зүүн талд Туркменистан-1,035 км, урд талд Иран -728 км, баруун өмнө талд Азербайжан-813 км, баруун хойд талд ОХУ-747 км-ээр хиллэн эрэг дээр нь оршдог байна.
Каспийн тэнгис нь эрт цагт Хар тэнгис тэр дундаа гадаад далайтай холбоотой байсан нь геологи, паленеологийн олдворууд, түүний судалгаагаар нотлогддог хийгээд түүний усан дахь давсны агууламж өндөр байдаг нь үүнтэй холбоотой бөгөөд хуучин нэрээр Зөвлөлт Холбоот Улс Каспи-Хар тэнгисийг холбосон суваг татсан ажээ.
Тодруулбал, Кумо-Маныч, Волга-Дон гэсэн голуудаар хоёр суваг татаж “Каспийн тэнгис”-ийг Хар тэнгистэй холбосон ч одоо "Волга-Дон" суваг л ОХУ-ыг Каспийн тэнгис, Хар тэнгис хоёрыг хооронд нь усан онгоцоор холбодог юм байна.
Ингээд харвал Туркменистаны зүгээс илэрхийлсэн далайд гарцтай болох арга зам бүхий санал нь хойд хөршийн мэдлийнх. Өөрөөр хэлбэл зөвхөн ОХУ-аар дамжиж манай улс далайд гарна гэсэн санааг илэрхийлсэн юм.
Д.УЛСАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хол очиж эргүүтээрэй
Xoxoxoxo m#lnuud
kkkk, одоо тэгээд итгэх үү
монголчуудыг МАН доромжилж байгаа бол одоо гадаадынхан доромжилж эхэллээ дээ. ҮХЭР МОНГОЛЧУУДАА
Өөрсдөө гарцгүй ат�##� өрөөлийг дайлна гэдгийг ....тоглоод байна уу шоглоод байна уу . Б�##�дуушаа хийж тэрүүгээр доншуучилдаг байна аа
Тэнүүчлээд л одон зүүгээд л м�##�гайгүй ёслоод л өөр хийх юмгүй новш
За яахав дээ! Ядаж Иран, азербажантай холбогдвол махны экспорт нэмэгдэх л юм даа. Үүнийг л хэлсэн байлгүй дээ. Бэлгийн морины шүдийг үзээгүй гэдэг. Муу санаа өвөрлөж л хэлэв гэж дээ!
Ха ха газар зүйн ямарч ойлголтгүй. Хүрэлсүх, Энхбаяр хоёр каспийн тэнгисээр мах зөөж Иранд зарах юм гэнэ. Яаж Иран хүрэхийг машины наймаа эрхэлдэ хүнээс л асуучих.
Энэ Энхбаяр гэж яаж ҮАБ зөвлөлд ажиллаж баййсан юм бо �######�уул. Каспийн тэнгисээр д�##�айд гарах юм гэнэ. ЭРгүүтэх юмаа. Ичихгүй зурагтаар яриад л