СПОРТ
Энэ сарын 16-18-нд болох өсвөрийн бөхийн барилдааны дүрмийг өөрчилжээ

Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Өсвөр үе болон Залуучуудын Улсын аварга шалгаруулах барилдаан энэ жил 10 дугаар сарын 16-18-ны өдрүүдэд Монгол Бөхийн Өргөөнд Өмнөговь аймагтай хамтран зохион байгуулна.
Энэ жилийн тэмцээний онцлог нь 20 гаруй жил оролцогчдыг зөвхөн аймаг дүүргийг төлөөлүүлж оролцуулж ирсэн байдлыг өөрчлөн бөхийн дэвжээд, спорт хороо, клуб, биеийн тамирын сургуулиудын шилдэг бөхчүүдийг оролцуулахаар шийдвэрлэсэн.
Үүнээс гадна ОХУ-ын Тува улсын өсвөр бөхийн аварга баг оролцохоор урьдчилсан мэдүүлгийг ирүүлээд байна. Үндэсний бөхийн ирээдүйн өнгийг тодорхойлох ач холбогдол бүхий тус тэмцээний нас бүрийн барилдаан гурван өдөр үргэлжилнэ гэж МҮБХ-ноос мэдээллээ.
Б.ХАШ-ИЛД
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.