Зогсоолын тоог нэмэгдүүлчхээд, зам дээрх машинаа ачих уу
Ид хүйтэн эхлэх үед зам дээрээ “Тэг” зогсолт хийх нь элбэг. Иргэдийн зүгээс тухайн үедээ бухимддаг ч тэглээ гээд амьдрал зогсчих биш ингэж өдөр шөнийг өнгөрөөсөөр урин дулаантай золгож уг асуудлаа одоо бараг мартчихсан байх. Тэгвэл Монголчууд энэ жил дахиад л зам дээрээ таг гацна. Учир нь бидэнд үүний эсрэг хийж хэрэгжүүлсэн бодитой зүйл алга. Нэг ажил санаачилдаг тэр нь ихэвчлэн торгоно, явуулахгүй, татвар авна, нэмнэ гэхээс өөр шийдэл үгүй. Энэ мэт өдөр хоног сар жилүүд ээлжилсээр олон арван жилийг бид ардаа үлджээ.
Зам дээр амьдрал дуусах хэдий ч шөнийн бор хоногтоо л оронгийн бараа харсаар үүнийгээ “амьдрал” гэж нэрийдсээр энэ хүрэв.
Хэдийгээр төр засгаас дорвитой шийдвэр бидэнд гаргаж өгөхгүй ч түгжрэлийн эсрэг сайдтай, 20 минутын хот төслийг хэрэгжүүлэгч дарга нартай улс. Тэд бага багаар түгжрэлийн түгжээ болсон зүйлсийг арилгахаар ажил зохион байгуулдаг ч гэсэн бас л алдаатай шийдвэрүүд гаргадаг.
Өчигдөр /2024.10.14/ нэгдүгээр эгнээнд байх автомашинуудыг ачна гэсэн томоохон шийдвэр гаргасан нь иргэдийн санал хүсэл, нөхцөл боломжийг нь хоёр хуваагаад байгаа юм. Ийнхүү Тээврийн Цагдаагийн Албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах зохицуулагч, цагдаагийн ахмад Б.Энхболд энэ шийдвэрийн талаар бидэнд мэдээлэл өгсөн юм.
Тэрбээр, "Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэмд зааснаар авто замын нэгдүгээр эгнээ болон автобусны зогсоол, явган хүний зам дээр тавьсан машинуудыг ачих ёстой. Энэ нь шинэ зүйл биш.
Замын нэгдүгээр эгнээнд тээврийн хэрэгслээ тавьснаар түгжрэлийг механикаар үүсгэж, бусад тээврийн хэрэгслийн жолооч нарыг зөрж өнгөрөхөд хүндрэлтэй болгодог. Явган хүний зам дээр машинаа тавих нь явган зорчигч болон унадаг дугуйтай иргэдийн зорчих боломжийг хязгаарладаг. Эдгээр зөрчлийг цагдаагийн алба хаагчдын удирдлага дор баримтжуулж, Замын Хөдөлгөөний Удирдлагын Төвөөс /ЗХУТ/ хянаж, хариуцлага тооцдог.
Авто замын нэгдүгээр эгнээнд машин тавих ёсгүй учраас тэмдэг, тэмдэглэгээ байрлуулах шаардлагагүй. Есдүгээр сарын 2-ноос өнөөдрийг хүртэл нийтийн тээврийн автобусны камераар 217 зөрчлийг илрүүлж, хариуцлага тооцсон байна. Ингэхдээ авто замын нэгдүгээр эгнээгээр зорчсон, нэгдүгээр эгнээнд болон автобусны буудал дээр түр болон удаан зогссон тээврийн хэрэгслийг 1,100 гаруй автобусны камераар илрүүлж байгаа юм.
Үүнээс гадна ачилтын компанийн ажилтан хөдөлгөөний түгжрэл саатал үүсгэсэн автомашины зургийг ЗХУТ-д илгээж, алба хаагч хянаснаар зөрчил мөн бишийг тогтоон журамлах үйл явцыг гүйцэтгэх эсэхийг шийддэг.
Ачилтын компани зөрчил гаргасан машиныг ачихдаа зарлах, тээврийн хэрэгслийн жолоочид мессежээр мэдэгдэх журамтай" гэсэн юм.
Хэдий дүрэм журамдаа ийм заалттай байсан ч манай хот автомашин байрлуулах зогсоолын хомсдолтой. Эмнэлэг, сургууль, цэцэрлэг бүр үзвэр үзэх газрын гадаа ч алга дарам автомашины зогсоолтой. Иргэдийн дийлэнх нь зам дээр машинаа үлдээгээд буух сонголтыг хийх битүүхэн хүсэлтэй байдгийг юунд нуух вэ.
Өнгөрсөн жил хотын дарга Х.Нямбаатар автозамын түгжрэлийг бууруулахаар зүүн дөрвөн замаас баруун дөрвөн зам хүртэлх замд тээврийн хэрэгсэл оруулахгүй байхаар зохицуулалт хийх гэж оролдсон бөгөөд амжилт олоогүй. Энэхүү шийдвэрт нь иргэд хүртэл дургүйцэлтэй байсан нь тодхон санагдаж байна. Энэ мэт шийдвэрүүд цагаа олоогүй гэх үү, орчноо мэдрээгүй гэх үү ямартай ч хүлээж авч, хөрсөнд буулгахад нэг л таарахгүй байдаг.
Уг нь бидний хүсэл угтаа бол түгжрэл, зогсоолын асуудалгүй байхад л хангалттай байгаа юм. Гэтэл зам дээр түгжирч арайхийн гэрийнхээ/ажлынхаа барааг харчхаад, ахиад зогсоол хайж ажил гэрээ тойрч явж байх юм. Заримдаа хотын төвд байх айхтар үнэтэй автомашины зогсоолд машинаа байрлуулахаас өөр сонголтгүй байдаг. Энэ мэтчилэн бидэнд асар олон нийгмийн стресс, уур бухимдал бий. Үүний хэсэгхэнийг ч болтугай шийдэж автомашины зогсоолын тоог олшруулж, нэмэгдүүлчхээд нэгдүгээр эгнээн дэх машиныг ачиж буулгаасай гэсэн бодол битүүхэндээ төрж байх юм. Манай төрийн томчуудын зарим айхтар дүрэм журмууд, "хаана, бооно, хашна, ачна" гэхээс хэтрэхгүй л байх юм.
Б.НОМТ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зарлах мссэжээр мэдэгдэх гэсэн тэнэг зүйлээ болиод шууд ачдаг байв�##� үр дүнд хүрнэ.
зам замаараа байж ачсан нь зөвөө
ИИМ БОДИТОЙ АМАРХАН ЗҮЙЛ ГЯЛС ХИИИ ГАРУУДАА ЯМАР ЗАМ ХХИИХ ГЭЖ БАЙГАА БИШ. ЧАДАХГҮЙ БОЛ ШОРООН ЗОГСООЛ ХИЙЙ
Нохой долоож үх. Зогсох т�##�бай бхгүй байжээж та хориотой газар машинаа тавьсан тул ачлаа гэж хуцна. Гэтэл үүний цаана цагдаагийн хэдэн хөгшин тэтгэврийн хурандаа нар хүний машин хулгайлж ачуулаад баяжиж суудаг гэх юм. Үхэж д�##�д орморууд ядарсан олны т�##�хны мөнгөнөөс хумс�##�ж хахаж цацаж бна шүү дээ. Та нар зогсоол т�##�бай гарг�##� даа. Овоолсон шавар дунд чинь ямар ч зогсоол �##�га. Жоом шиг шавуулчихаад. Тараа л даа. Дэлхий сугаа хавчисан биш. Ийм сайхан газар нутагтай байжээж.
ОЛОН ЮМ ХЭЛЭЛГҮЙ ДУУГАЙ АЧ, ЭСВЭЛ МАШ ӨНДӨР ТОРГУУЛЬ ТАВЬ.
Торгуулийг нь өндөр болгоод 7 хоног бүрээр төлөөгүй дүн нь нэмэгдээд ирэхээр дүрэмээ сахина ачина энэ тэр гэхгүй зургаар нь бат�##�гаажуулж камер ашиглаад торгууль нь замын юмуу татварын санд ордог баймаар юм
Хаха наад м�##�уудынхаа пүжгиинүүдииг дуугаа ач хууль гэж байдаг улс
Зогсоолгүй хот бий болгосон МАН-н буруу нь ч буруу!!! Одоо цааш яааж энэ түгжрэл утаанаас с�##�ах аргаа олцгооё!!! Түгжрэлийг шийдэхэд ядах юмгүй даанч улс төрчдийн золбин улс төр саад болж бн!!! Зоригтой шийдвэрүүд гаргах хэрэгтэй хэргжүүлэх хэрэгтэй бн!!!
ЗАМ ДЭЭР АМЬДРАЛ ДУУСААД БАЙХДАА Ч ЯАХ ВЭ ДЭНДҮҮ ХЭТРҮҮЛЭГТЭЙ ЮМ 1.30 МИНУТ ТҮГЖРЭЭД ЗОРЬСОН ХЭРГЭЭ БҮТЭЭЖ Л БАЙНА
Зогсоолоо зарсан �##�бан газруудаасаа зогсоолыг нь буцааж ав, сбд ийн амбулатори, арьс харшлын эмнэлэг, геронтлогийн төв ,эдгээр эмнэлгээр үйлчлүүлэх гэж ирсэн иргэд зогсоол бхгүй зам дээр машинаа тавиад өвчтэй хүнээ аваад эмнэлэг орж бна, зогсоолууд нь бүгд барилгын матери�##�ын дэлгүүр болсон шүү
hotiin tubuus 1-2 kmt tom zogsooluud baina lee dee
Ачих хэрэгтэй