“Meta” компани ажилтнууд нь хоолны купоноор шүдний оо авсан тул халжээ

“Meta” компанийн ажилтнууд хоолны купоныг шүдний оо, угаалгын нунтаг гэх мэт зүйл авахад хэрэглэснийхээ төлөө халагдсан гэх мэдээлэл явж байна. Ажилчид шүдний оо, угаалгын нунтгаас гадна купоноо бусадтай хуваалцаж, эсвэл төсвөө хэтрүүлэн ашигласан гэх хэргээр мөн халагджээ. Тус компани ажилчдадаа өглөөний хоолонд 20 ам.доллар, өдрийн хоолонд 25 ам.доллар, оройн хоолонд 25 ам.долларын ваучер өгдөг юм. Ажилчид тэдгээр ваучерийг “Grubhub”-аас хоол авч идэх боломжтой.
Тэгвэл “Blind” нэртэй нэрээ нууцалж нийтлэл бичдэг сошиал платформ дээр хүмүүс “Meta”-гаас ийм байдлаар халагдсан тухайгаа бичжээ. Халагдсан гэх хүмүүсийн зарим нь ямар нэгэн сануулгагүйгээр ажлаас чөлөөлсөн байж магадгүй аж. Нэгэн хэрэглэгч нийтлэл бичихдээ 30 гаруй хүн ваучерийг бусад эд зүйлс авахад ашигласан, хүмүүстэй хуваалцсан мөн төсвөөс хэтрүүлж ашигласан гэх шалтгаанаар халагдсан гэжээ. Тэр хэрэглэгч “Тэдний ихэнхэд нь үүнийгээ зогсоохыг анхааруулахад больсон ч гурван сарын дараа халагдсан” хэмээсэн юм.
Эх сурвалж: BBC
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
yun svrtei ym oir zuuriin heregtei ym avaa l biz
Энэ Ёотонуул гуай новш ёмоо
Зөв юмыг зөв цагт нь хэргэлээ тэгэхгүй бол ийм зүйл болно гэдгийг манай Монголд л харуулах мэдрүүлэх хэрэгтэй байна.Ялангуяаа УИХ 76 гишүүдэд хэрэгжүүлэх хэрэгтэй тэр хуруугаа дарчаад �##�га болчоод байгаа нөхдүүдийг ажилаас нь х�##�ах хэрэгтэй